5. Амлалт

4.1K 252 0
                                    

   Тэр өдрөөс хойш Ханна Кайтай уулзсангүй. Хэдий Кай гэрт нь хэд хэдэн удаа ирсэн ч Ханна ямар нэгэн шалтаг хэлж өрөөнөөсөө ч гараагүй билээ. Харин одоо Ханна ямар ч хувиралгүй царай гарган хуримын даашинз өмссөн өөрийгөө толинд ширтэнэ. Түүнд энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй санагдах ч одоо болиход хожимдсон гэдгийг ойлгож байв.
  Ханна санаа алдан хурдан энэ зүйлс болоод өнгөрөөсэй л гэж хүснэ.    
  Хаалга тогшин түүний ээж аав гээд танилууд нь хүртэл орж ирэн баяр хүргэх ч ажлаар явсан 2 найзыгаа ороод ирээсэй гэж найдах ч биелэхгүй нь харамсалтай. Ханна аль болох сайн талаас нь харж, жаргалтай байхыг хүсэх ч санаснаар нь болохгүй байгаад бухимдаж байлаа.
  Ханна гүнзгий амьсгаа аван аавыгаа сугадаад зочдын дундуур Кай руу алхам алхмаар ойртоно.  
  Яагаад ч юм Ханнагийн зүрх хүчтэй цохилж түүний өөдөөс инээн гар сунгах энэ залуу дотно мэдрэмж төрүүлэх нь хачин.
  Хуримын ёслол төлөвлөгөөний дагуу явагдаж Жунин түүнд зориулан бүжиглээд л энэ яах аргагүй бүсгүйчүүдийн хүсдэг хурим шиг болж өнгөрлөө. Ханна Жунин 2 бие бие лүүгээ жаргалтай инээж байсан ч тэдний дотор огт аар зүйлс бодогдож байв. Тэр 2 ч хуримын ёслолоо дуусгаад бал сараа өнгөрүүлэхээр онгоцондоо суун Хайнань руу нислээ.
   2 ядарсан хос маань зочид буудалдаа ирээд шууд л оронд дээр тэрийн унацгаав.

   Ханна " Жунин чи газар унтана биз дээ"

  Жунин " Яалаа гэж дээ. Би орон дээр унтана. Энэ ор үнэхээр зөөлхөн юм" гээд Ханна руу харвал тэр аль хэдийнээ унтчихсан байв.

  Жунин зөөлөн инээмсэглэн " Чи мөн гэж үү? Чи танигдахааргүй болжээ. Магадгүй би ч бас дэндүү их өөрчлөгдсөн байх. Гэхдээ ингэж ашиглаж байгаад уучлаарай Ханма" гэсээр нүдээ анив.

    *****20 жилийн өмнө

  Балчир Жунин тоглоомын талбайд тоглоно. Гүйж яваад бүдрээд уначхав. Уйлах ч биш орилох ч биш ярвайн суугаад шалбарсан өвдгөө харах хүү дээр үсээ 2 боосон өхөөрдөм охин ирж өвдөглөн суугаад " Би жамд дуслах уу?" гээд өхөөрдөм инээх аж. Хүү ч толгойгоо дохив. Охин жижигхэн цүнхнээсээ ягаан өнгийн зурагтай шархны лент гаргаж ирээд шалбарсан хэсэгт нь нааж өглөө.

  Бяцхан Жунин " Баярлаа. Чамайг хэн гэдэг юм вэ?"

  Охин инээн " Намайг Бак Ханма гэдэг. Халин замайг "

  Балчир хүү инээхгүйг хичээн "Намайг Жунин гэдэг. Хамт тоглох уу Хамна " гэхэд охин толгой дохиход тэд хөтлөлцөн гулгуур луу гүйцгээв.
  Тэд улам дотно болж байв. Нэг өдөр тэд айл гэр болж тоглоцгоож байтал Ханма гэнэт л уйлаад эхлэв.

  Бяцхан Жунин сандран " Ханма чи яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм , би ямар нэг буруу зүйл хийгээ юу? "

   Ханма нулимсаа арчин " Үгүй ээ , гэхдээ бид жөндөө дом болохоолоо айл гэл болж задахгүй ш дээ иии"

  Хүү охины толгойг зөөлөн илээд "Тэгэхгүй ээ. Учир нь том болоод ч 2уулаа айл гэр болж тоглох болно. За юу Ханма"

  Охин толгой дохин " Амлах уу?"

  Хүү инээн " Тийм ээ. Амлаж байна" гээд Ханматай чигчий хуруугаа нийлүүлэн амлалт өгөв. Гэсэн ч тэд салцгаасан юм. Жунины гэрийнхэн нүүн явснаар тэд эргэж уулзаагүй бөгөөд Хамна өдөр бүр шахуу уйлдаг болсон юм.
******

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now