17.

2.3K 152 0
                                    

Ханнагийн талаас:

  Биднийг цагдаагийн газар байхад би дотроо өөрийгөө буруутгаж байлаа. Би яг л хүн алчихсан юм биш байгаа гэж үнэхээр их айж байна. Харин эмнэлгээс Мисүг сэрсэн гэдэг хариу ирсэн нь аштай юу даа. Багахан ч гэсэн санаа амарч Мисү өөрөө үнэнийг хэлээсэй л гэж найдъя.
Эмнэлэг дээр ирэхэд Мисү мэдүүлэг өгснөөр санамсаргүй осол гэдгийг нь баталсан юм. Тэр тийм ч яадгаа алдсан хүн биш бололтой.
Намайг гэртээ ирэхэд Мисү тэргэнцэртэй саяхан ирсэн бололтой урд минь үүдэнд байлаа. Намайг ирснийг мэдээгүй бололтой.
Сая мэдүүлэг өгөх үед Жунины гэртээ хүлээж байя гэсэн нь санаанд ороход сэтгэл минь догдлол дүүрэн байх аж.

Жунин нааш харан инээгээд " Чи минь ирчхэв үү? Би хоол хийсэн "

Мисү " Чи надад хоол хийгээ юу? Үнэхээр сэтгэл хөдлөм юм. "

Би ч дотроо түүнийг дотроо өрөвдөх шиг.

Би Кайн хажууд очоод " Үгүй дээ. Тэр надад хэлсэн юм " гээд Жунины гараас атгав.

Харин Мисү боож үхэх гэж байгаа аятай харагдаж байсан ч энэ нь надад хамаагүй.
Бид хоол идэцгээн шууд л ширээнээсээ босоцгоолоо. Шинэ содон мэдээ гэвэл манайх үйлчлэгчтэй болсон.
Орой нь би ном уншин орон дээр сууж байтал Кай бүсэлхийгээрээ л алчуур ороон үсээ арчсаар орж ирэв. Сая уснаас гарч ирсэн бололтой. Энэ залуу чинь яг яах гээд байна аа.

Би муухай харан " юу вэ, Ким Жунин. Хувцсаа өмсөөч "

Жунин ёжтой инээмсэглэл тодруулан " Яагаад хувцас өмсөнө гэж. Бид чинь эхнэр нөхөр."

Би дургүйцэн " Тэр чинь жүжиг"

Жунин инээвхийлэн " Ханна миний эмэгтэй байгаач"

Би балмагдан " Айн?!"

Жунин үсээ шидлэн "Энэ хуурамч бүхнээ дуусгаад эхнээс нь эхэлцгээе. Магадгүй би.... Үгүй ээ би чамд маш их хайртай"

Миний зүрх хурдан цохилж гайхсандаа " Юу?!"

Жунин духаа илснээ " Чи чинь одоо айн юу л гээд байх юм. Сэтгэлээ илчлээд байхад чинь. Миний эмэгтэй болох уу? Үгүй юу ?"

Би сандраад байх юм. Гэхдээ одоо л биш бол хэзээ ч биш "Нөгөө би ....... Тэгье ээ. Би ч бас чамд хайртай бололтой. Харин чи зөвхөн миний залуу байна шүү" гээд дуржигнуулав.

Кай инээн " Тэгнээ. " гээд намайг тэврэв.

Ямар сайхан биетэй юм бэ? Би чинь юу бодоод байна аа?!

Би түүнийг түлхэн хөмсгөө зангидаад " Яаж байгаа чинь энэ вэ? Цаашаа цаашаа"

Жунин уруулаа унжуулаад " Ханна аа хоёулаа одоо учраа олчихсон юм чинь яагаад тэврэлдээд нялуураад байж болохгүй гэж? Тэгээд ч бид гэрлэчихсэн ш дээ"

Би хэзээ ч түүний ийм төрхийг харж байгаагүй учир гайхсан ч тэр үнэхээр өхөөрдмөөр харагдаж байна.

Би хоолойгоо засан " За яахав. Чи энэ өрөөн дэх буйдан дээр биш орон дээр миний хажууд хэвтээд унтаж болох л юм"

Жунины нүд гэрэлтэн " Үнэхээр их баярлалаа. Энэ буйдан ч үнэхээр тухгүй байсан шүү. Удахгүй гаргаж тавина аа" гэлээ.

Тэр үнэхээр хайр татам биш гэж үү?
Ингээд бид хоёр нэг орон дээр унтахаар боллоо.
Зүрх минь амаар гарах нь уу гэлтэй хурдан цохилно. Яг галзуурах нь ээ.
Би түүн рүү нуруугаа харуулан хэвтэж байтал Кай ардаас минь тэврээд авав. Аль болох өөрийгөө тайвшруулсаар байгаад нэг л мэдэхэд нойрны ертөнцдөө умбасан байлаа.

**********

A/N: Уншигчид минь ээ. Намайгаа уучлаарай. Энэ хэсэг бүр хав дарагдаад ороогүй байсан байна. Би тэрийг нь ч мэдэхгүй явж байжээ. Өршөөл хүсье та нараасаа. Бас та нартаа үнэхээр их хайртай шүү💕💕💕💕💕💕💕😍😍😍😍😍😍😍💕💕😘😘😘😘

I married Millionaire  /Дууссан/Where stories live. Discover now