7 сарын 15.
Бороонд шүхэрчгүй дээш харан инээмсэглэх охин.
Дусал бүрийг нь арьсаараа гэхээс илүү сэтэглээрээ мэдрэх би.
Хэдий норонгоо инээмсэглэх гэж байдгаараа хичээж байгаа ч нүднээс минь нулимс завсаргүй урсана.
Нэг л мэдэхнээ газар эвхрээд суучихсан эхэр татан уйлж байлаа.
Бороо над дээр хүндээр бас ширүүнээр орж байсан ч гэнэт дусал ч ус дээрээс минь орхоо больсон. Анзаарсан даруйдаа нүдээ нээн дээш харахад тэр залуу надад хандан намайг гайхшруулах үг хэлсэн юм.
" Хүсвэл ахиад уйл. Би шүхэр бариад зогсож байя."
***
Бидний дунд нам гүм байдал ноёрхсоор тэр намайг шүхрэн доороо хоргодуулан гэрт минь хүргэж өгөхөд би түүнд " үнэхээр их баярлалаа. " гэж хэлэхэд тэр зөрүүлж үл өгүүлнэ. Цааш эргэн алхах үед нь би түүний араас "Бид дахиж уулзах болов уу?" Гэж байдгаараа орилоход тэр цааш харан алхангаа "магадгүй" гэж хариуллаа.
Энэ бүх асуулт..
Энэ бүх " магадгүй" гэсэн хариулт...
Энэ өдөр л эхэлсэн юм.
"И Дунмин " гэх нэгэн бид хоёрын дундах " магадгүй... хайр байж мэдэх" харилцаа.
Нолын анхны бичвэрийг тухлан сууж уншаарай, баярлалаа.🙆❤
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.