"Сайн байна уу? Ахаа, эгчээ. Албан ёсоор танилцацгаая. Дунмины найз охин Ким Ёнжү байна."
Гэсээр бөхийхөд эгч " Хөөх, та хоёрт таалагдана аа гээд энэ хүүхэд бүр яаруулаад байсан. Гэтэл чи байж ээ, ашгүй ашгүй эгч нь чамтай нэг уулзъя гэж бодож байсан юм" Гэхэд ах инээгээд " Манай Ёнжү бүр л хөөрхөн болчихож ээ. Энэ хүүхдийг сайн харж хандаарай"
***
Бид хууч хөөрөн хоол идсэний дараа салцгаалаа. Дунмины аав ээж хоёр биднийг болзоонд яв гээд түрүүлээд явчихсан учраас бид эхлээд кино үзэхээр болов."Ёнжү ямар кино үзэх вэ?"
"Ммм, за байз. Тэр аймшгийн киног" гэхэд Дунмин жуумалзаад " айгаад байвал ахынх нь гар бэлэн байгаа шүү" гээд над руу гараа сунгахад нь би түүний гарыг цохиод " хэн нь айх бол доо, харж л байя"
Киноны турш Дунмин ч тэр би ч тэр огт айсангүй. Бусад хосууд бие биедээ наалдан сууцгаах бол бид хамтдаа чарлаж байлаа.
Намайг "Гоё! Одоо нүд рүү нь зоо!" Гэхэд Дунмин надтай гараа цохиод " одоо хөл рүү нь"
***
"Гэхдээ энэ алуурчин нь Ким багштай их төстэй юмаа! "
"Тийм байна. Ким багш угаасаа л нэг тийм алуурчин царайтай "
***
"Хөөе тэнэг ээ! Наанаас чинь алуурчин ирнэ"
"Наа чинь угаасаа үхнэ ээ. Харваас үхэх дүрүүд нь нэг иймэрхүү царайны хувиралтай байдаг юм"
***
" Дунмин-а би яагаад ч юм бодит амьдрал дээр алуурчинг нь дэмжих байсан юм шиг санагдаад байх юм"
"Аргагүй шд. Би алуурчин нь байх байсан юм чинь"
***
Аймшгийн кино үзсэн биш инээлдсээр байгаад л гарж ирлээ. Бид автомат тоглоомын хэсэгт очиход өөр олон хосууд тэнд байв.
Бүгд л дор бүрнээ чихмэл авах гэж оролдож байгаа ч хэн нь ч бүтэлтэй болсонгүй. Одоо ч нэг Дунминыхаа ид шидийг харуулна аа.
Хүмүүс дундуур тэр зүсэн гарсаар эхний оролдлогоороо хамгийн том чихмэлийг нь авчихав. Тэр халааснаасаа карт аа гаргаж ирээд " Ахиад 50ыг аваад өгье"
Хоёр гартаа тор, тор дүүрэн чихмэлүүд барьчихсан Дунмины урд, би энд тэрүүгээр үсчээд л охин шиг нь л явж байлаа.
"Яаая! "
"Ингэх гээд байсан юм аа!" Гээд Дунмин төмөр гогцооноос миний үсийг салгаад " Алив би боогоод өгье" гээд өвөр дээрээ намайг суулгав.
Тэр миний үсийг их хайрлан самнаж байлаа. Зөөлөн зөөлнөөр илээд л.. Энэ үед л би дөнгөж ойлгов.
Би ахлах сургуулиа төгсөөд Сөүл рүү нүүсэн учраас аав ээжээсээ хол байдаг. Гэхдээ Дунмин намайг яг л жаахан хүүхэд шиг хайрлаж эрхлүүлдэг байлаа. Яг л аав шиг минь.
Жүүн ах эмнэлэгт хэвтсэн учраас би ахын хайрыг мэдрээгүй үе их. Гэхдээ Дунмин намайг үргэлж л нандигнан хамгаалдаг байлаа, яг л ах шиг минь.
Би хэзээ ч дүүтэй байгаагүй учраас бяцхан дүүтэй болохыг үргэлж хүсдэг байсан. Гэхдээ Дунмин хааяа эрх хүүхэд шиг болж үргэлж надад нялхардаг байлаа, яг л дүү шиг минь.
Би гурван сайн найзтай ч тэдэнд ярихаас ичээд эсвэл айгаад хэлж чадаагүй зүйлс бий. Гэхдээ Дунмин үргэлж тэнэг бодлуудыг минь хуваалцаж өгдөг байлаа, яг л дотны найз шиг минь.
Би амьдралдаа ердөө хоёрхон удаа дурлаж байсан учраас халамж хайр, үерхэл болзоог үргэлж мөрөөддөг байв. Гэхдээ Дунмин бүгдийг нь биелүүлээд өгчихсөн. Учир нь тэр миний цор ганц хайрт. Тэр миний бүх зүйл юм байна.
"Болчихлоо"
Гэх дуунаар би гүн бодлоосоо саллаа. Тэр миний үсийг 2 салаалан боожээ. Над руу инээмсэглэн харах түүний харц руу хараад би хэлэх ёстой зүйлээ саналаа.
"Дунмин-а бид тусдаа байх шаардлагатай болчихвол яах вэ?"
"Зүгээрдээ тийм юм болохгүй"
"Надад хэл дээ, тийм зүйл болвол яах вэ?"
"Хол зай, урт хугацаа бид хоёрыг салгаж чадахгүй ээ, Ёнжү." Тийм ээ. Үнэхээр л хайртай бол урт хугацаа, хол зай чухал биш.
"Бид хамтдаа байж чадахгүй бололтой Дунмин-а"
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.