Миний ах Ким Намжүүн. Өгөөмөр, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй , үнэнч, шударга нэгэн.
Хэд хоногийн өмнө буюу Дунминтай учирдаг өдөр над руу эмнэлэгээс залган ахын бие улам муудаж бараг найдваргүй болсон гэж хэлсэн юм.
Жүүн ах төрөхдөө л зүрхний дутагдалтай мэндэлсэн. Одоо харин амьдрах хугацаа нь дуусаж байна. Болохгүй ээ. Тэр дөнгөж 25 тай шүү дээ. Тэгээд л тэсэлгүй уйлчихсан юм.
----
Өнөөдөр бидний амралтын өдөр.
Бямба гарагт Мина давтлагатай, Нари цагийн ажилтай харин Инбинь болзоотой... За яахав, галд шатаарай муу хосууд.
Би ч яахав тэгээд ганцаараа гэр орноо цэвэрлээд хүүхдүүдийнхээ хувцсыг угаалгын машин руу чихээд хоолоо хийсээр өдрийг барна. Харин ням гарагт бид бүгдээрээ хамт гадуур гардаг.
Шургуулганаас очин цагаан цаас гаргаж ирлээ. Ойрд миний толгой бүүр энэ цаас шиг хоосорч байна даа. Дунминаас өөр юм ер бодогдохгүй нь.
"За жагсаалт аа бич" гэж намайг хэлэхэд Инбинь эхлээд " будаг авах " гэж бичлээ. Бид 4 ч яахав зурах дуртай улсууд юм болохоор завтай үедээ өөр өөрсдийн өрөөний ханыг гоёно.
Мина араас нь " байрны гадаа хийдэг юмаа хийнэ" гэж нэмэв. Хэдий 20 хүрчихсэн ч гэрээс гарах бүрдээ гадаах дүүжин даажин болон савлуур дээр тоглож байж л санаа амарна.
Нари "хоолонд орох" гэж бичихэд нь бид 3 чимээгүй л толгойгоо сэгсэрлээ. Энэ хүн ч ингэнэ л дээ.
Үлдсэн зүйлсээ жагсаачихаад гарахад нь би хаалгаа түгжлээ. Би л түгжихгүй бол манай хэд гэрээс гарсны дараа "сая хаалгаа түгжсэн бил үү?" гэж мангартаад шалгахаар буцдаг заншил ч гэх юм уу зуршил ч гэх юм уу нэг тийм юмтай.
"Одоо болно оо" гэж намайг орилоход тоолгүй Мирэ улам хүчтэй нуруу руу минь түлхэн савлуулна. Хэт хүчтэй савлахдаа айн нүдээ аньсан байсан учраас хөлөөрөө хэн нэгнийг нилээн хүчтэй өшиглөчихөв.
Сандарсандаа ч үсэрч буугаад очиход тэр хүн нь өнөөх алдарт И Дунмин байлаа. Мөн таарч дээ.
"Өө С-сонбэ зүгээр үү? Яана аа? Зөндөө өвдөж байна уу?" Намайг сандарсаар хэлэхэд тэр инээн "зүгээр зүгээр" гэснээ гэнэт ярвайгаад "үгүй ээ зүгээр биш юм байна. Дараа гэнэт өвдвөл яах юм. Залгая. Чи дугаараа өгчих" гэлээ
Би ч сандарсаар хэдэн тоо хэлэхэд тэр инээгээд цааш явах гэхэд нь Нари гэж нэг юм "хөөе хэн гуай" гэж түүнийг дуудаад араас нь " манай Ёнжүг битгий дараа загинаарай. Оронд нь хоолонд даая" гэх нь тэр.
Хөөрхий минь уг нь надад санаа зовсондоо л ингэж хэлсэн биз. Гэхдээ одоо үнэхээр эвгүй байна!
За ингээд 5 уулаа болоод ойролцоох хоолны газарт ороход манай хэд ч дуртай юм болохоороо 15 хүний өрөөнд нь орчихов. Мирэ Нари хоёр 8 хүний зайнд суучихаад байхад Инбинь үлдсэн зайнд нь энэ хэсэг минийх гээд бараг хэвтэх нь холгүй байлаа. Дунмин бид 2 жижигхээн зайнд нь чихэлдэн арай чамай багтан суухад би түүнрүү "уучлаарай" гэж шивнэхэд тэр өөдөөс "зүгээрээ" гэв.
Ширээн дээр байсан мэнюг харж харж зөөгчийг дуудахад тэр нь гайгаар Юнги байлаа. Биднийг хараад маасайтлаа инээснээ миний хажууд суух Дунмин руу нэг хялам хийчихээд миний ээлж ингээд дууслаа хамт хооллох уу гэхэд манай мэдрэмжгүй гурав ч тэг тэг гэх нь тэр.
Гай болж Инбинь тэсэлгүй Жуниныгаа дуудчихаж. Нөгөөх нь Дунмин Инбинь 2ын голоор чихээд суучихав. Хартай золиг шүү.
Бид ч яриа нийлэн нилээн буу халж байтал гаднаас нэг толгой цухуйснаа "хүүе та нар энд юу хийж яваа юм" гэсэн нь Тэхён гэж дайсны цэрэг. Найзуудаа бас дуудчихаж. Тэд нар нь аль дээрийн яршигтай гурав.
Үнэндээ надад их тухгүй байв. Би яг одоо хуучин найз залуу Мин Юнги, ганц эрэгтэй найз Ким Тэхён, нөгөө ангийн гурван банди дээр нэмэгдээд миний мэдрэл муутай гурван найз, нэгнийх нь найз залуутай хамт сайн хүнийхээ дэргэд их эвгүй байдалтай сууна.
Сүүлдээ ч бүр тэвчээр барагдаж байтал Дунмин над руу хараад мэдсэн юм шиг " эндээс зугтаах уу?" Гэж чихэнд минь шивнэв.
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.