16.

620 64 4
                                    

"Тэгээд л.."

"Тэгээд л юу гэж?"

"Тэгээд л гэж байна шд! Тэгээд л би нөгөө 3аасаа өөр хүнд итгэж чадахаа больчихсон юм"  Гэхэд Дунмин эрүүгээ нэг майжаад " гэхдээ тэр Минжи гэдэг охин яагаад чиний найз юм байж нууцыг чинь хүмүүсд хэлчихсэн юм"

"Яахав дээ! Атаархаж л байхгүй юу. Тэр үед Жин миний араас гүйдэг бид хоёр үерхэхэд тун ойрхон-"
Би гэнэт хэнд юу ярьж байгаагаа санан дуугаа хураагаад " юу ч биш ээ" Гэхэд Дунмин над руу улам ойртоод " чи сая хэн юу яасан гэж хэлсэн бэ?"

"Мэдэхгүй ээ. Мэдэхгүй"  гэсээр булзайруулахад " Би сонссон шүү. Жин гэсэн үү? Түрүүний залуу юу тэ?"

"Гэхдээ одоо бол би чамаас өөр эрэгтэйг эрэгтэй хүн гэж хардаггүй шд"

"Тэгэхээр өмнө нь хардаг байжээ."
Гээд над руу ширтээд л байв.

"Хардаг байсан юм за! Өмнөх найз охидуудыгаа яадаг байсныг чинь мэдэхгүй ч би одоо бол чамаас өөр хүнийг огт хардаггүй болохоор битгий ингэж хардаад бай " Гэж намайг чангахан загнахад тэр аяархан дуугаар " байгаагүй" гэж бувтнав.

"Айн?"

"Байгаагүй ээ. Байгаагүй. Чамаас өмнө нь найз охинтой байгаагүй"

Түрүүхэн л уурлаж байсан миний уур холоо хол нисэж одон оронд нь хамаг хайр түүнд минь шингэчихэв.

Өөрийн мэдэлгүй хоёр хацран дээр нь гар минь оччихсон түүний толгойг өөрлүүгээ ойртуулаад нүдээ анин ийн шивнэлээ.

"Үнс"

"Айн?"

"Яг одоо намайг үнс Дунмин-а. Эсвэл хэзээ ч биш."

Тэр хариу хэлсэнгүй. 1 2 3..

Уурлан нүдээ нээх гэтэл тэр гараараа дараад " Битгий хар. Зүгээр л зүрхээрээ мэдэр"

Удалгүй түүний зөөлөн, дулаахан уруул минийх дээр буулаа. Бидний анхны үнсэлт...

Зүрх бөмбөрдөн цохилж, цээжинд минь аялгуу нь эгшиглэх мэт мэдрэмжүүд намайг бүрхэн авав.

Өрөөний хаалга нээгдэхэд бид бие биенээсээ сандралдан холдоход ээж инээгээд " ах нь ухаан орчихож,  яг одоо Сөүл явна. Юмаа бэлд"

Хөл нь газар хүрэхгүй их баярласан хүмүүс Дунмины хүсэлтээр түүний машинд суух боллоо. Тэр жолоо барин, би түүний хажууд сууж харин аав ээж хоёр арын суудалд тухална.

Тэр үе үе гарнаас минь атгаж над руу харан инээмсэглэж тэр бүрд нь би "урагшаагаа хар", "хоёр гараараа барьж яв" гэх мэт үг хэлнэ.

***

Түүнийхээ зөөлөн хоолойгоор би сэрэн харахад эмнэлэгийн хашаагаар орж байв.

Яг л идэлгүй удсан амттанаа тамшаалан амталж буй мэт мэдрэмж.

Машин зогсоход бид бүгдээрээ гүйлдэн ахын өрөө рүү оров. Цааш харан хэвтэх түүнийг "Ахаа " хэмээн намайг дуудахад эргэж харлаа.

Миний гайхалтай ах Ким Намжүүн. Энэ үед ахин нэг удаа " ахаа" гэх эр хүний дуун халаа.

Бид бүгд Дунмин руу харахад тэр гайхширсан басхүү баярласан өнгөөр "Жүүн ахаа, та Ёнжүгийн ах юм уу ?" Гэв.

"Тийм ээ. Харин чи энд?"

"Би түүний найз залуу нь" гэхэд ах хөхөрч байгаад "Үгүй ээ мөн сонин учрал аа, ашгүй дээ. Тэр зөв хүнээ олж" гэлээ.

Ахын үгийг сонсоод тайвширч амьсгаагаа одоо л нэг юм бүрэн авлаа. Юнгитэй үерхэж байгааг сонсоод түүнийг зодсон ах маань яагаад Дунминд ийм сайн байгаа юм бол?

Аргагүй байх л даа. Энэ чинь Дунмин шүү дээ. Бүх хүнийг өөртөө татдаг гайхамшигтай залуу, И Дунмин.

***

Нүдний хаалт аа зүүхгүйгээр унтсан учраас нарны хурц гэрэл нүүрэн дээр тусахад би сэргэв.  Өчигдөрийн сайхан уулзалтыг бодон нэг инээмсэглэчихээд би орноосоо өндийлөө. Харин дараа нь сэрсэндээ харамсав.

Учир нь ширээн дээр минь байдаг саяхан угаалгаж тавьсан Дунмин бид хоёрын хамт авахуулсан зураг байсангүй. 

Би цагаан хөнжилтэйгөө биш хэдэн сарын өмнө нөмөрдөг байсан ягаан хөнжитэйгөө байлаа.

Дунминтай хамт гадуур явахдаа худалдаж авсан зүрхэн хэлбэртэй ширдэг биш өмнө нь байсан дөрвөлжин хивсэнцэр шалан дээр минь байв. Гадаа өвөл гэхэд үнэхээр хурц нартай байв.

Өрөө минь тэр чигтээ Дунминтай учрахаас өмнө ямар байсантай яг ижил болжээ.

Би зүүдлэж байсан хэрэг үү ?

Болор бөмбөлөгнүүд нүднээс минь урсахтай зэрэгцэн би " Дунминаа" гэж хашхирлаа. Удалгүй Нари орж ирээд "Яагаад уйлаад байгаа юм бэ? Ёнжү. Юун Дунмин" гэхэд нь би хий дэмий л амаа ангалзуулан уйлав. Уйлаад л, уйлаад л..

Дунмин-а чи хаана байгаа юм бэ?

[COMPLETED] Maybe I Love You [MGL]Where stories live. Discover now