6.

727 78 2
                                    

"Ариун цэврийн өрөө орчихоод ирье " гэж намайг гарсны дараа Дунмин араас "утсаар ярьчихаад ирье" гэж гарч ирлээ. Бид инээлдсээр хоолны газраас гаран харсан зүг рүүгээ алхаж эхлэв.

Хаашаа явж байгаагаа үл мэдэх ч тэр л зүг рүү алхахдаа би туйлын баяртай байв. Учир нь энэ хүн дэргэд минь байгаа болохоор. Тэр л дэргэд минь байвал би хаашаа ч явж юу ч хийх байсан хамаагүй итгэлтэй алхана.

Төгсгөлийг нь бодоогүй дурлалыг хайр гэдэг байх гэх үгс толгой дундуур салхи татуулан орж ирэхэд би Дунмин руу харан инээмсэглэв.

Би чамд хайртай бололтой. Үгүй ээ бүр хайртай юм байна. Чи л дэргэд байхад болохоор санагдаж байна, И Дунмин.

Ахиад л аадар бороо шаагиж эхэллээ. Би ямар нэгэн юман доор хоргодох эсвэл гэртээ харихыг хүссэнгүй. Харин яг энэ л бороонд нэвт норохыг хүсэж билээ.

Тэртээх өдөр би Жүүн ахыг гэрт ухаангүй хэвтэж байхад нь олсон. Биеийн байдал нь тийм ч муу биш учраас эмнэлэгт хэвтээгүй байсан үе.

Бороотой өдөр... бороотой өдөр надтай хамт гарснаас болсон юм. Би бороонд дэндүү дуртай байж билээ. Бороо л намайг тайвшруулж сэтгэлийг минь сэргээдэг байсан сан. Тийм учраас л ахыг чирээд гарчихсан.

Тэр өдрөөс хойш би бороог үзэн ядах болсон юм. Орох бүрд нь уйлдаг байж билээ.

Гэхдээ энэ удаа өөр байна. Надад энэ бороо таалагдаж байна. Магадгүй тэр хамт байгаа болохоор?

Би түүн рүү аажуухнаар толгойгоо эргүүлэн харахад тэрээр тэнгэр өөдөө ширтчихсэн инээмсэглэж байлаа.
Энэ түүнд дурлах мянга мянган шалтгаануудын нэг нь байсан юм.
"Тэр над шиг бороонд дурлагч"

***
Багшийн уйтгартай лекц ашгүй нэг юм дуусан сургуулиас гаран бугуйн цагаа харвал жижиг зүү 3 ийн тоог заажээ.

Сургууль гэр хоёр зайтай учир хүнд цүнхээ чирсээр унах нь холгүй юм байрны урд ирлээ. Сандал дээр суун амарж байтал нилээн үзэсгэлэнтэй эгч хайрцагтай юмаа арайхийн өргөнө.

Би ч сурсан зангаараа гүйж очоод " туслах уу эгчээ" гэхэд өөдөөс дулаахан инээмсэглээд зөвшөөрлөө. Гэрт нь орход хоёр өрөө жижигхэн байр байлаа. Хоёулхнаа амьдардаг юм байхдаа?

Түүний нөхөр гэх царайлаг ах ч бас араас том хайрцагтай зүйлс аван ардаас орж ирэв. Би угаас гэрт хийх зүйлгүй учраас эгчийн талархсанаа илэрхийлээд хоол хийж өгье гэхэд нь татгалзсангүй.

Нилээн олон зүйлс ярьж хамтдаа хоол хийсний дараа эгч намайг "ямар сургуульд сурдаг юм ?" гэж асуухад нь "Хангүг их сургуулийн түүхийн анги. Гуравдугаар дамжаа" гэхэд эгч их л хөөрхөн инээгээд " манай хүү ч бас тэнд сурдаг, ийм хөөрхөн охины найз залуу их л хөөрхөн хүү байгаадаа" гэхэд нь би жаахан эвгүйрхэв.

Дунмин надад сайн болов уу? Бид үерхэх болов уу?

"Найз залуу байхгүй ээ. Харин сайн хүн байгаа" Намайг ийн хэлэхтэй зэрэгцэн хаалга дуугарах чимээ гарлаа. Эгч " Өө миний хүү." гэхэд " та энд юу хийж байгаа юм?" хэмээх хүйтэн хэрээ танил хоолой дуулдахад би өөрийн эрхгүй сандран эргэж харав.

И Дунмин.

[COMPLETED] Maybe I Love You [MGL]Where stories live. Discover now