Мирэ Инбинь 2 хаалгаар сандралдан гүйж орж ирээд орны минь хажууд суулаа.
Инбинь "Яасан юм бэ? Яагаад уйлаад байгаа юм?" Гээд л надаас дутахааргүй уйлагнахад Нари " Мэдэхгүй ээ. Юм хэлэхгүй байх юм. Дунмин-а гээд уйлаад" гэхэд Мирэ намайг тэврээд " Дунминыг санаад байгаа юм уу? өчигдөрхөн хамт байсан биз дээ" гэв.
Айн? Тэр яаж?
"Юу вэ ? чи Дунминыг мэддэг юм уу?" Гээд ам минь тархинаас минь түрүүлэн асуулаа. Гэнэт л бүгд над руу галзуу хүн байгаа мэт харав. Мирэ " За ёстой галзуурчихжээ. " гэж хэлэн духаа алгадлаа.
Нари над руу гөлөрч байснаа " толгойгоо юманд цохичихсон юм биш үү?" Гэв.
Би арай ядан хоолойгоо чангалаад " Өнөөдөр хэдэн сарын хэдэн юм? "гэхэд Инбинь " За дуус дуус. Ингээд сэтгэцийн өвчтэй найзтай болчих гэж"
Нари "12 сарын 5" гэхэд нь би "АЙН" гэж гэрээр дүүрэн хашхирлаа.
Гэхдээ миний өрөө... гүйж очин цонхоор харахад маш тод нартай ч бүх юм цагаанаар хучигдан цасанд дарагдсан байлаа.
"Тэгээд миний өрөө яачихсан юм? " Гэхэд Инбинь " чи юм хумаа цэвэрлэхгүй заваараад байхаар чинь бид гурав цэвэрлэсэн юм. Шинэ хөнжил, ширдэг 2ыг чинь хими цэвэрлэгээний газар луу явуулчихсан. " гэж хэлэхэд нь би өөрийгөө шоолон инээлээ. Бүр солиорчихож ээ! Ким Ёнжү!
"Дунмин бид хоёрын зураг?" Гэхэд Нари шилэн хүзүүгээ майжаад " ширээг чинь цэвэрлэж байхдаа хагалчихаад чамайг мэдэхээс өмнө шинэ жааз авж хийх гээд зочны өрөөнд тавьчихсан байгаа. Чи ч ёстой чөтгөр юм аа. Шууд анзаарч байна шүү " Гэхэд нь би түүнийг мангасдлаа. "Тэнэг амьтад чинь хэлэхгүй яагаа вэ!"
"Аль өчигдөр цэвэрлэсэн шдээ!" Гэх Мирэг сөрөхөд би "Өчигдөр бараг шөнийн дөрвөн цагт ирсэн болохоор гэрлээ ч асаагаагүй шууд унтчихсан анзаараагүй юм байна" гэж өөрийгөө өмөөрлөө. Нөгөө гуравтаа юу болсон талаар хэлэхэд намайг баахан шоолж байгаад гарав.
Харин Инбиньд " Хөөе хүүхээн, би чамайг фантаз кино үзэхээ боль гэж хэлсэн биз дээ!" Гэж загнуулсан. Хөөрхий минь надад санаа зовоод уйлах гэж байсан болохоор уурлах нь аргагүй л байх.
Эцэст нь Дунмин руу утсаа гарган залгалаа. "Байна уу? Босс оо" Гэх түүний хоолойг сонсоод л аз жаргалдаа умбачихав.
"Юу хийж байна? Матар минь" гэхэд тэр " Би чамайг босс мосс гээд байхад чи яаж над шиг царайлаг залууг матар гэж хэлж чаддаг байна аа" гэлээ. Би мэдрээд байна. Тэр яг одоо хошуугаа унжуулж байгаа!
Түүнийг төсөөлөн инээхэд " Яагаад инээгээд байгаа юм ?" Гэх түүний өхөөрдөм хоолой тархинд минь цуурайтна.
"Нээрээ, өнөөдөр аав ээжтэй албан ёсоор танилцах өдөр шд ээ! Мартаагүй биз." Гэхэд нь би " яаж мартах юм бэ?" Гэж хэлээд шалавхан тасаллаа. Үнэндээ мартчихаж!
Наригаар үсээ янзлуулж суухдаа Инбинээр нүүрээ будуулж амжлаа. Мирэ дөрвөн эмэгтэйчүүдийн хувцсан дундаас даашинз хайна.
"Олчихлоо" гэх түүний дуу халахад би эргэж харлаа.
Мирэ дуу алдан намайг хараад " Нари, Инбинь 2ын чадвар ч тоглоом биш шүү " гэж хэлээд надад даашинз өгөв. Гүн хөх өнгийн даашинзан дээрээ өнгө тохируулан ээмэг зүүлт зүүлээ. Үүд рүү алхаж байтал Мирэ намайг зогсоогоод " уг нь энийг төгсөлтөөрөө өмсөнө гээд хадгалж байсан юм. Гэхдээ энэ удаа бол чамд илүү хэрэгтэй бололтой." Гээд өндөр өсгийт гарган өглөө.
Би яг л өөрийгөө үнсгэлжин шиг мэдэрч байв. Шидэт эх нар луугаа харан гараа далалчихаад гэрээс гаран такси барьлаа. Байдгаараа сандарсан юм гэгэлзэн сууж байтал утсанд мэдэгдэл ирэхэд нь нээх харвал
"Аав ээж нь зөвшөөрөхгүй бол би тэр хоёрын тархийг муурийн нүдээрээ угаагаад өгье" гэсэн Наригийн зурвас байв.
Би түүнийг өхөөрдөн мишээчихээд таксинаас буун ресторан руу орлоо.
Намайг тэдний ширээнд очиход Дунмин гарнаас минь атгаад " хөөрхөн байна" гэж шивнэлээ.
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.