13.

665 76 5
                                    

"Санаад тэвчихгүй бол яана аа? "

"Ердөө долоохон хоног л явна шдээ Дунмин-а"

Өнөөдөр Мирэ Нари Инбинь бид 3 Бусан руу гэрийнхэнтэйгээ уулзахаар явна. Харин энэ хүн намайг явуулах болов уу даа?

"Гэхдээ байна аа, Би чамайг аймаар их санаад байвал яваад оччих уу?"

"Тэгээд аав ээж 2той танилцах юм уу?"

"Заза тэгвэл арай ч барахгүй юм шиг байна"

Тэрнийг базах нэг сайхан арга олсон нь манай аав ээж 2. Аав ээжтэй маань танилцана гэхээр л Дунмин яагаад ч юм сандраад айгаад байдаг юм.

Тэврэлдэн тэврэлдэн Дунминаас салж нөгөө дөрвийгөө чирэн галт тэргэнд суулаа.

Юун дөрвүүлээ вэ гэж үү? Жунин Инбиний аав ээжтэй танилцахаар Бусанруу хамт явж байгаа. Нам гүм байдлыг эвдэн Жунин ам нээлээ.

"Гэнэт зомбинууд дайраад ороод ирвэл яах вэ?" Гэхэд нь Инбинь

"Чамайг л шидэж өгөх байх даа"

"Ээ, Инбинь-а. Ядаж эхлээд Ёнжүг өгье тэгэх үү?"

Өө энэ муу чинь бүүр! Би түүнрүү хажууд байсан усны саваа шидээд "Хөөе! Ким Жунин үхмээр байна уу? "

Гэхэд Жунин ход ход хийтэл нь инээгээд "Тэгвэл Ми-" гэснээ Мирэгийн харцнаас дальдчаад Нари руу харан "чамаас өөр сонголт алга даа Нари-яа" гэв.

Нари ч худлаа уйлан үхмээргүй байна энэ тэр гээд л бид хэд юм хум ярин инээлдэж хөхрөлдсөөр гэр гэртээ уйдалгүй очлоо.

Аав ээж маань намайг маш баяртайгаар хүлээн авсан хэдий ч нэг асуудал байв.

Гэрт маань Ким Хэри ирчихсэн байна!!

Хичээгээд хичээгээд ч бие биенийгээ үзэн ядахаа зогсоож дийлдэггүй гал ус хоёр шиг хүмүүс байдаг даа? Тэрний нэгэн жишээ нь миний үеэл Хэри бид хоёр.

"Хөөх, хотын гүнж ирчих ээ юу даа?"

Би Сөүл явж харин тэр Бусанд үлдсэнд Хэри их өширхөдөг.

"Хүн амьтан тоож ярихгүй байгаад байхаар хэл нь татчихдаг юм уу? "

Би ч тэрнийг тоолгүй хоолоо идэж эхэллээ. Яахаараа ийм зэвүүн үгтэй байдаг байна аа.

"За байз, чамайг Жинжинд хаягдчихсан гэж сонссон юм байна?" Хэмээн намайг түүн рүү харахад тэр хамаг үзэн ядалтаа тээн над руу цэхэлзэв.

Түүнтэй хамт хоолломооргүй байсан учир босон хоолоо хураахаар алхаж байтал тэр араас минь үг хаялаа.

"Чамайг хэн ч тоодоггүй биз дээ, өөрөө хуучин найз залуу ч үгүй юм байж"

"Чамтай хэрэлдэх сонирхол алга аа, Хэри "

"Маргааш.. манай найз залуу ах эгч 2той уулзахаар ирнэ. Яахав чамаас түрүүлээд би найз залуугаа танилцуулчихъя, чамд ямар ч юм олдох юм билээ"

Дунминыг дагуулаад ирдэг байж үү? Бүүр саначихлаа.

"Хэрвээ.. хэрвээ би найз залуугаа аав ээж 2т танилцуулбал чи амаа барина. Тийм болохоор зүгээр л чимээгүй бай" гэж хэлээд би түүний мөрийг илээд зөрөн хоёр давхарт байх өрөө рүүгээ зүглэлээ. Харин ард түүний уурсан орилох чимээ сонсогдоно.

***
Ахх, И Дунмин одоо юу хийж байгаа бол? Санаад л байх юм.. 2хон хонож байхад санаад үхэх нь ээ..

Удалгүй Хэри гаднаас нэгэн залууг даруулан орж ирлээ.

"Сайн байна уу? Хэригийн найз залуу Ан Тэсон байна "

Дажгүй өндөр, дажгүй царайлаг залуу байлаа. Гэхдээ л манай Дунмины хаана нь ч хүрхээргүй юм байна.

Аав ээж 2ыг цааш явсан хойгуур Хэри над руу дөхөөд " Яасан? Чамд олдоогүй юм болохоор атаархаж байна уу?"

Дунминыг санаад үхэх гээд байхад энэ одоо бас юу вэ!

"Надад үнэхээр царайлаг найз залуу байгаа, Ким Хэри" гэж би үгээ зөөн хэлэхэд тэр

"Царайлаг гэдэг үг чинийхаар арай өөр утгатай юу?" Гээд намайг шоолон инээнэ. Гэнэт хаалга онгойх чимээ гарч танил хоолой сонсогдов. Гүйхээрээ очин түүнийхээ энгэрт шигдлээ. Ямар их санаа вэ? Дунмин-а.

Хэр удаан тэврэлдсэн юм бүү мэд ээжийн "хэн ирсэн юм?" Гэж гал тогооноос орилох чимээнээр бид саллаа.

"Энд юу хийж яваа юм Дунмин-а?" Гэсээр түүнийхээ сайхан царайлуу харахад тэр хүүхэд шиг инээгээд " Санаад яг галзуурах гээд байхаар нь машинаа унаад нисээд ирлээ" гэв.

Би ганцаараа л түүнийг санаж байна гэж бодож байхад тэр намайг бүр ч их санажээ.

Миний сайхан залууг хараад чи ч үхсэн дээ! Ким Хэри!

[COMPLETED] Maybe I Love You [MGL]Where stories live. Discover now