"Май миний хүү энийг ид"
"Энэнээс бас"
Гэртээ ирж байгаа би биш энэ Дунмин л аав ээжийн анхааралд өртөж энэ тэр.
"За тэгээд та хоёр минь хэзээнээс найзалж байгаа юм бэ дээ?" Гэж аавыг асуухад Дунмин маасайтлаа инээгээд "Аан за байз тээр нэг бороотой өдөр гэдэг чинь хэзээ байлаа даа?"
Анх танилцсан өдрөө ч, анх үерхсэн өдрөө ч мэддэггүй тэнэг амьтан! 7 сарын 15 мэдэв үү! Бид тэр бороотой өдөр танилцсан!
Нэг хартал Хэри ч манай Дунмин руу шүлсээ гоожуулчихсан сууж байлаа. Манай хүн чинь тэгж байгаад бас сайхан залуу шүү.
Албаар Хэриг өдмөөр санагдаад "Хайраа, чамд миний яг юу анх таалагдсан юм?" Гэж асуухад тэр хацарнаас минь чимхээд " Би чамайг байрны гадаа байхад чинь түрүүлж харсан гэж хэлсэн дээ. Тэр үед чи үнэхээр дотно санагдсан. Яг л надад зориулсан нэгэн мэт. Чиний яг юу надад таалагдсан бэ? Гэвэл их утгагүй шдээ. Чиний бүх зүйл надад таалагддаг. Ширхэг эс бүрд чинь хайртай"
Энэ хүүхдийг дээ! Бүүр хайр хүргэчих юм.
Би босон Дунмины хацар дээр үнсэхэд түүний нүд байдгаараа томорлоо. Харин Хэри аль эрт хаалга саваад гараад явчихсан байв.
"Үнсүүлэх дургүй байгаа юм уу? Тэгвэл ахиж-" Намайг үгээ дуусгаагүй байхад тэр таслаад " гоё байна аа, ахиад ганцхан" гээд хацраа над руу дөхүүлнэ.
***
Өнөөдөр Хэригийн найз залуу, Хэри, Дунмин бид дөрөв давхар болзоонд явахаар болсон.
"Хөл өвдөөд байна аа жоохон амармаар байна" гэхэд Хэри " чааваас, жоохон алхаж ч чадахгүй"
Дунминыг намайг өмөөрөхгүй болохоор нь дургүй хүрэн түүн рүү хартал тэр урд явган суучихсан " хурдал аа, үүрээд явъя"
Би ч дуртай нь аргагүй үүрүүлээд л явлаа.
"Би чамтай анх танилцахад чамайг ямар янзтай сонбэ вэ? Гэж бодсон шүү. Тэгсэн чи одоо надад нялхараад байх юм"
Гэхэд Дунмин намайг үүрсэн чигтээ алхаж байснаа нэг инээмсэглээд " тэр үед надад чи байгаагүй. Харин одоо бол намайг хайрлах хүн байхад яахаараа би нялхарч болдоггүй юм"
" Үүрд нялхараарай, хүүхэдтэй болохоороо хүүхэдтэйгээ уралдаж нялхараад л.."
Бидний хүүхэд.. Ямар байх бол?
Нээрээ Дунмин бид 2 албан ёсоор болзооноос хойш хэдийнээ 3 сар өнгөрчээ.. Ямар хурдан өнгөрөө вэ? Цаашдаа 30 жил магадгүй 300 жил ч хамт байх юмсан.
Би түүнийхээ нуруунд улам шигдэн үүрүүлээд " Ээж л царайлаг хүргэнтэй болж байвал дүүрч ээ дүүрч"
Гэхэд Дунмин царайгаараа сайрхаад " чи ч бас тэгж байгаад азтай юм аа. Яаж яваад над шиг сайхан амьтныг өөртөө дурлуулчихдаг байна аа."
"Мэдэхгүй ээ. Чи л өөрөө араас гүйгээд байсан шд"
"Айн! Хэзээ? "
"Чи чинь л анх өөрөө шүхэр мүхэр барьж ирээд араас гүйгээд байсан биз дээ"
"За больж үз, би чинь зүгээр нэг сэтгэл сайтай залуу шүү"
"Араас гүйгээгүй байсан юм уу? Заза, тэгвэл намайг буулга. Би буулаа"
"Заза, гүйсэн юм аа. Ингээд үүрүүлээд алх л даа хөл чинь өвдчихнө"
Дунмин бид хоёр нэг хэрэлдээд нэг нялуураад явж байхад хажууд Хэри өнөөх Тэсоныхоо урдуур ч нэг хойгуур нь ч нэг гүйгээд л, хоолыг нь зөөгөөд, усыг нь ч зөөгөөд л, нөгөөх нь ч нээх тоосон юмгүй л..
Хачин залуу вэ?
"Дунмин-а Хэри бид хоёр тасалбараа авчихаад ирье. Та хоёр хүлээж байгаарай" гээд түүнрүү нэг нүдээ ирмэчихээд касс руу Хэритэй хамт алхлаа.
"Үнэхээр л танай найз залуу царайлаг, өндөр, баян, халамжтай юм байна. Тэсоноос хамаагүй илүү. Тэр тэнэг тэгэхэд царайнаас цаашгүй хог. Ядаж жаахан мөнгөтэй байсан бол ч"
"Хөөе! Ким Хэри одоо болно. Тэр чинь чиний найз залуу. Дунмин царай ч үгүй мөнгө ч үгүй юу ч үгүй байсан ч надад үргэлж шилдэг нь байх байсан. Чи арай хэтрээд байна"
Гэхэд Хэри " Битгий ингэж худлаа ярь. Танай найз залууг Намён корпорацын өв залгамжлагч гэдгийг нь мэдсэн шүү"
"Ямар юм аа?" Миний ч мэдээгүй байсан юмыг тэр яаж...?
Гэнэт л ард хоёр залуу зодолдож байна гэсэн сургаар гүйн очоход Дунмин Тэсоны дээр гарчихсан цус нөжтэй нь хутган түүнийг цохиж байлаа.
"Дунмин-а болиоч!" Хэдэн удаа орилсон юм бүү мэд байдгаараа чарласаар түүнийг татан босгоход Дунмин над руу эргэн харав. Яг одоо түүний нүд улаанаараа эргэлдэн уур уцаар нь дээд цэгтээ буцалчихсан байна.
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.