7.

690 75 0
                                    

"Д-Дунмин Сонбэ? " Намайг түгдэчсээр хэлэхэд эгч бидэн рүү инээгээд " танилууд юм уу?"
"Та энд юу хийж байгаа юм?" Түүний хүйтэн хоолой өрөөнд цуурайтна.

"Чи ээждээ битгий уурла. Би ирье гэж гуйсан юм аа" ах ийн хэлэхэд Дунмин улам уурлан " Яваад өг. Яваад өгөөч дээ. Хэн гуйсан юм? Бүгд явцгаа! " түүний бархиран орилох чимээнээр би хаалга руу зүглэхэд тэр миний бугуйнаас татаад " ямар эрхтэй гэж ээж аавтай минь уулзаж байгаа юм?
Б-би арай ч чамайг ийм хөгийн зантай, бусад шиг ээ л намайг уургалах гэж оролдоно гэж санасангүй. Би чамд итгэж байс-"

Миний алга түүний хацарт буух үед түүний яриа тасрав. Нүднээс минь халих гэж буй тэр их гомдлыг нуухаар хурдхан гүйн гарлаа.

Ахаас хойш анх удаа.. анх удаа л хэн нэгнээс болж ингэж шаналж байна. Хэн нэгнээс болж уйлж, хэн нэгэнд гомдож, цөхрөнгөө барах үе хэзээ нэг өдөр ирнэ гэж би мэдэж байсан. Харин түүнийг л биш байгаасай гэж залбирсан юмсан.

Ахиж харахыг хүсэхгүй байна.
Ийн хэлмээр байгаа ч би дэндүү их хүсэж байна. Улам ихээр санаж байна. Хармаар байна. Хоолойг нь сонсмоор байна.

Харин тэр яаж байгаа бол?

Намайг санаж байгаа болов уу Магадгүй ээ.
Намайг үзэн ядаж байгаа болов уу? Магадгүй л юм.

Хэзээ ч ойлгож чадамгүй тэр аашийг нь ойлгох гэж хичээж байсан юм. Харин одоо хичээх ч шаардлагагүй болчихлоо. Тэр өдөржингөө охидоор аргадуулж шөнөжин тэврүүлсэн сэн. Тэр нэгэн байхгүй ч тэд миний дэргэд байгаад би баяртай байна.

Сургууль дээр таардаггүй юм болохоор гэрийн гадаа л таарах магадлал ихэснэ. Үнэндээ таармааргүй байна. Намайг хараад гаргах сэтгэл хөдлөлөөс чинь айж байна. Санаад байгаа хэрээ таармааргүй байна гэж юу гэсэн үг вэ?

7 хоногийн өмнөх над руу орилсон Дунмин уу? Хоёр 7 хоногийн өмнөх шиг сэтгэл дүүрэн инээмсэглэдэг Дунмин уу? Аль нь надтай таарах бол гэхээс эмээж байна.

Гэрийн хаягийг чинь мэдэх ч тогшиж зүрхлэхгүй. Ангийг чинь мэдэх ч асууж чадамгүй.

Гуниглан сууж байтал гаднаас охид орж ирлээ. Инбинь толгойгоо сэгсэрээд "Ишш энэ хүүхнийг яааядаа" гэхэд Мирэ " Гуниглах чадалтай бол явж хичээлээ хийгээч" гэж бөгсрүү өшиглөсөөр өрөө рүү минь оруулав.

Тэд цаанаа л гунигтай байгаа ч намайг гэсэндээ л ингэж нууж байна. Нари орж ирээд " Чи Сокжинд анх яаж дурлаж байснаа санаж байна уу?" гэлээ.

Анхны хайр болох Ким Сок Жинийг хэзээ ч түүнээс өөр хүнийг хайрлахгүй гэсэн нүр их сэтгэлээр түүнийг хайрладаг байлаа.

Намайг мишээхэд Нари " тэр үед чи бараг л гэрэлтдэг байсан шүү. Та 2ыг ширтэлцэж байхыг бид нар хааяа хааяа анзаарна. Тэр үеийн чи хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн өөртөө итгэлтэй байсан. Сокжинийг явснаас хойш би чамайг ахиж тийм болохыг хараагүй.

Харин тэр бороотой өдөр гэртээ орж ирэхдээ чи үл ялиг туяа цацруулчихсан орж ирсэн. Өдөр ирэх тусам чи илүү гялалзаж байсан. Сокжины гурван жилийн хүч хөдөлмөрөөс илүү тэр хүн чамайг 3хан минутад л гэрэлтүүлж чадсан. Жинийг алдахдаа чи бараг л амьдаараа үхсэн. Одоо ахиад нэг удаа үхэхээр явж байна. Харж тэвчихгүй нь. Тиймээс.... Тиймээс энэ удаа битгий алд."

Түүнийг гарсаны дараа би бодсон юм. Битгий алд гэж үү? Би аль хэдийн алдчихсан.

Мирэ хаалга онгойлгон надруу харсанаа "Гуниглах завтай байж түүний араас явах завгүй байна уу? Яваач дээ!" Гэсээр намайг өрөөнөөс гаргахад Инбинь ирэн " май хүүхэээн битгий хаячихаарай".

Түүний өгсөн цаасыг хараад л би мэдлээ. И Дунмины утасны дугаар.

[COMPLETED] Maybe I Love You [MGL]Where stories live. Discover now