8.

683 73 1
                                    

"Байна уу?"
Бусад залуучуудынх шиг баргил биш ч хөвгүүдийнх шиг нарийн биш, зөвхөн түүнд л байдаг онцгой хоолой...

"Мм, Би байна. Гараад ир"

3 минутын дараа тэр миний хажуудах сандал дээр ирж суугаад "юу ярих гэсэн юм? " "Тэр өдөр ээжтэй чинь байрны гадаа таараад тусалсан юм аа. Чи буруу ойлгочихсон."

"Тэр хүн миний ээж биш!"

"Битгий! Битгий! Ингэж ярь, тэр хүн чамайг яаж хайрлаж байхыг би харцнаас нь л анзаарсан."

"юу ч мэдэхгүй байж битгий мэддэг юм шиг ярь!"

"Надаас уучлал гуйхгүй юм уу? И Дунмин " Түүний харц ширүүсээд " Яасан гэж би чамаас уучлал гуйх юм? Чи намайг алгадсан байхад"

Би хэлэх үгээ олсонгүй. Түүнийг гарч ирээд надаас уучлал гуйн бид буцаад өмнөх шигээ харилцаатай болно гэж бодсон юмсан.. Санаснаар болдог бол сайхан аа..

Би сууж байсан савлуурнаасаа босон алхахад " Хүн дуудчихаад хайчих гээд байгаа юм!" гэсээр гарнаас минь татав.

"Чиний хэрэг одоо байхгүй ээ. Би ярилцъя гэж хэлсэн. Харин яриад ч чи ойлгохгүй юм байна"

Цөхөрсөн хоолойгоор намайг ийн хэлэхэд тэр хариуд нь надруу бараг л орилчихлоо..

"Тэгээд намайг яаа гэх гээд байгаа юм? Яавал би яриад байгаа юмыг чинь ойлгох юм? ХЭЛЭЭЧ! Түүний атгалт чангаран гарыг минь улам өвтгөнө. "Болиоч новш минь. Чи түүнийг өвтгөөд байна"

Бид хоёр дуу гарсан зүг рүү зэрэг харлаа.. Би нүдэндээ итгэсэнгүй.

"С-сокжинаа"

Тэрний хоолой өмнөхөөсөө илүү бүдүүрсэн болоод л би таниагүй байж.. Илүү өндөр, илүү гоё биетэй болчихож. Үсний засалтаа өөрчилчихсөн байна.. Арван метрийн цаанаас ч үнэртдэг чихэрний үнэр нь арилчихаж.

"Сайн сууж байсан уу?Ёнжү" гээд түүний харц Дунмин руу туссанаа " тийм ч сайн биш байгаа бололтой"

Харин Дунмин над руу муухай харан " Энэ хэн юм? Толгойг нь эргүүлдэг хэдэн залуучуудын чинь нэг үү?" Ахиад л.. ахиад л би түүнийг алгадчихлаа.

"Миний юу болчихоод? Ямар эрхтэй гэж надад уурлаад байгаа юм? Чамд энэ хүн хэн байх нь хамаагүй" Хэсэгхэн хугацааны уурандаа хийсэн үйлдлээ хараад гайхлаа. Тэгээд өөрийгөө зөвтгөх гэж оролдов. Тийм ээ. Түүнд хамаагүй.

Кафе дотор ороод л түүнээс асуулаа.
"Жин, чи хаана байсан юм?" Тэр өөдөөс минь муухан инээмсэглээд " ээжийн бие их хүнд өвдөөд аав бид хоёр шууд америк явж ээж дээр очсон юм. Удалгүй аав биднийг орхин Солонгос буцахад би л ээжийг харж хандах хэрэгтэй болсон. Жижиг тосгонд байсан учраас чамд хэлэх боломжгүй байсан юм аа. Өдөр бүр л гүйгээд оччихмоор санагддаг байж билээ."

Сүүлийн өгүүлбэрт нь би жаахан ичив. Ээж гэж дуудаж буй тэр эмэгтэй нь түүнийг аравхан настай байхад нь баян гадаадыг дагаад Америк явчихсан юм. Ээж нь түүнд хичээн чухал гэдгийг хамгийн ихээр мэдэх хүн нь би шүү дээ. Аавтайгаа хоёулхнаа өссөн хэдий ч тэр үнэхээр зөв хүмүүжилтэй байсан, одоо ч бас эелдэг хэвээрээ.

Олон зүйлийн тухай бид ярилцлаа.  Ангийнхан, Бусан хот хэр өөрчлөгдсөн, манай гурав, их сургууль, гэр бүл..

Арван зургаа.. Сокжины төлөө цохилсон бүтэн зургаан зуны зүрхийг минь Дунмин арван зургаахан хоногт үгүй ээ анх уулзсан өдөр өө л булаачихсан..

Магадгүй И Дунминыг би нэг л өдөр мартах байх. Гэвч тэр өдөр нь хэзээ бол? Ийн бодоод би зүгээр л Сокжин руу инээмсэглэлээ.

[COMPLETED] Maybe I Love You [MGL]Where stories live. Discover now