2.

1.4K 104 2
                                    

7 сарын 22.

Өнөөдөр тэр өдрөөс хойш долоо дахь хоног.

Түүнтэй уулзсан өдрөөс хойш амьдралыг харах өнцөг минь өөрчлөгдсөн.

Тэр яг л ном шиг хүн. Хавтас нь ямар ч зураггүй. Бас зузаан. Гэхдээ асар олон цувралтай. Тэр л өөрийгөө нээж өгөхгүй бол чи хэзээ ч уншиж чадахгүй, тийм л ном. Өмнөтгөлийг нь уншаад л, үргэлжлүүлмээр санагдах..

Тэр ихэд алдартай тул мэдээллийг нь олох гэж би зовсонгүй. Эхээс төрсөн хэр нь И Дунмин бол 23 настай тэрээр манай сургуулийн төгсөх дамжаа.

IQ өндөртэй спортлогоос гадна урлагт сайн учраас энэ сургуульд урилгаар орсон. Миний хувьд сонбэ.

Охид гэлтгүй хөвгүүдийн дунд ч тэр их алдартай бөгөөд үүнээс цааш ямар ч мэдээлэл олдсонгүй. Түүний тухай судлах тусам, нууцлаг байдал нь намайг өөртөө татаж байв.

***

Түүний магадгүй гэж хэлсэн үг зүүдлэгдсээр сэрлээ. Ахиад л сэрүүлэгнээсээ эрт сэрчихэж.

"Мирэ, Нари босоорой" гэж байдгаараа орилчихоод өөрийгөө бэлдлээ. Гал тогоонд ортол Инбинь яг л өмнөх шигээ аль хэдийн босчихсон хоол бэлдэж байлаа. Тэр өдөр бүр эрт босдог учраас би сэрээх шаардлага гардаггүй. Харин Нари Мирэ хоёрын хувьд бол үхсэн юм шиг л унтдаг.

Хоол дууссаны дараа Инбинь " Энэ хоёрыг сэрээхгүй бол яг хоцрох шинжтэй дэг ээ. "ХӨӨЕ! ИМ НАРИ, КАН МИРЭ СЭРЭЭРЭЙ!" гэсээр хэнгэрэг хагалах шахам ориллоо.

Мирэ нүдээ нухалсаар бууж ирээд " Нари ахиад л нойл ороод удчихлаа. Би яахаараа дандаа доод нойлд орох ёстой юм! Маргааш түүнээс эрт сэрнэ дээ!. " гэж үглэсээр угаалгын өрөө ороход Инбинь араас нь "чи энийгээ өнгөрсөн гурван жилийн турш хэллээ шүү дээ " хэмээн орилсоор үлдлээ.

***

Бид найзлаад маш олон жилийг ардаа орхисон. Их сургуульд сурахаар болж Бусаны дөрвөн жаахан охид Сөүлд нүүж ирж хамтдаа нэг гэрт орсон. Сайн найзуудтайгаа хамтдаа амьдарна гэдэг нэг талаараа диваажин ч эсрэгээрээ бас там шиг үе байдаг.

Жишээ нь та нар үнэхээр хоцрох гээд чи шаналж үхэх гэж байхад бусад чинь төдийлөн тоолгүй аажуухан хөдлөх. Тэд зарим талаараа үнэхээр галзуурмаар шүү.

Тэр гурвыг байдгаараа чирсээр сургууль дээр ирэн уван цувсаар анги руу орлоо. Ашгүй ангидаа орон ширээгээ налан унаад өгөхөд Тэхён " өнөөдөр ахиад л хоцрохоо шахлаа " гэсээр үглэнэ. Би түүнрүү хүчлэн муухай хараад " чи ямар миний ээж үү?" Гэхэд тэр " заза тоглосон юм, ахдаа цайны цагаар хоолноосоо өгөөрэй" гэсээр урд суух суудалруугаа мөлхөв.

Надад гайхах зүйл ч байсангүй, угаас тэрээр өнгөрсөн гурван жил миний хоолноос хумсалж байна.

Их завсарлагаа эхлэх үед би хоолоо гарган Тэхёны ширээн дээр тавин " надад үлдээгээрэй" хэмээн орилоод хамаг хурдаараа ангиас гүйн гарахад түүний "Хичээе ээ" гэж орилох сонсогдов.

Ингэж яарж гарж байгаагийн минь шалтгаан бол тэр хүн. Түүнийг хайхаар хамаг хурдаараа гаран гүйсний учир нь сургууль бишгүй том харин завсарлах хугацаа бага.

"Захирал аа та юм бодно байгаа."

Сургуулийн кордоороор гүйж байхдаа ийн өөртөө шивнэн инээд алдан нүдээ анихад хэн нэгнийг мөргөчихөв.

Харин нүдээ нээх үед би түүнийг олж харсан юм. Өөлөх зүйлгүй дулаахан цэвэрхэн царайтай ч хүйтэн харцтай нэгнийг.

Би бөхийгөөд " Сайн байна уу? Сонбэ?" Гэж мэндлэхэд тэр гайхсан байртай "сайн " гэж хэллээ.

Гагц л үг. Намайг өөртөө татахад хангалттай төгс хоолой... Тэр ахиад л намайг үл тоон цааш харан алхахад би араас нь орилов.

Тэр өдрийнх шиг.

"Бид уулзаж байсан. Санаж байна уу? "

Хариуд нь тэр ахин нэг удаа цааш харан алхангаа " магадгүй " гэж хэлсэн юм. Миний анх удаа тэгтлээ их сонирхсон хүн " магадгүй " гэхээс өөр зүйл бараг хэлдэггүй. Бас тэр хүйтэн харцтай ч дур булаам. Тэр их зантай ч охидын дунд алдартай.

Тэр зүгээр л намайг өөртөө татна. Магадгүй гэдэг ганц л үгээр.

         Тухтай уншаарай. Таалагдана гэж найдаж байна. 💜 —Нол

[COMPLETED] Maybe I Love You [MGL]Where stories live. Discover now