Тэр одоо л нэг юм бүтэн амьсгаа аваад "ашгүй зүгээр байна" гэх нь тэр. "Яагаад би зүгээр биш байна гэж?"
"Намайг буцан гэрлүү орох үед гадаа эмнэлгийн машины чимээ хангинан хүмүүс үймэлдэж эхэлсэн. Муу совин татаад гартал байрны эмээ надад хар цамцтай цагаан өмдтэй охин машинд дайруулчихсан, төв эмнэлэг рүү авч явж байгаа гэхээр нь чамд санаа зовоод"
Түүний хэлсэн зүйлд гайхан хувцсаа харахад би үнэхээр л хар цамц цагаан өмдтэй байлаа. Дэлгүүр гарахдаа Минагийн хар цамцыг өмссөн гэдгээ мартчихаж.
Эмнэлэгээс гаран алхах үед гадаа бороо дуслан сүүлдээ аадар бороо шаагиж эхэллээ. Дунмин намайг чирсээр хажуухан дахь саравч руу гүйн бид бороо зогсох хүртэл тэндээ ярилцсан юм.
Чимээгүй байдлыг эвдэн би ам нээв. "Нээрээ та намайг яаж мэддэг юм? Би танд нэрээ хэлж байгаагүй. Насаа ч хэлээгүй. Гэрийг маань яаж мэдсэн юм?"
"Яахав... таасан юм?"
"Намайг тэнэг гэж бодоо юу? Юу вэ та сталкер юм уу? Гаж донтон уу? Ааа юу вэ?" Намайг яг орилох гэж байхад тэр миний амыг дараад " Тэнэгтээд байгаач дээ, Ёнжү. Таалагдсан охиноо судлах нь миний эрх биз дээ" гэх нь тэр.
Нүүр улайж хэлэх үггүй болон доошоо харан зогсож байтал тэр "бороо зогсчихлоо явцгаая " гэв. Гэрлүү алхах үед би түүнээс санаа зовсоор ганц ч үг дуугарсангүй.
Тэр хэвийн хоолойгоор " Ёнжү, битгий буруугаар ойлгоорой. Түрүүн зүгээр тоглосон юм. Би танай хажуу байранд амьдардаг. Чи гурван найзтайгаа хамт байдаг биз дээ. Өмнө нь та нарыг гадаа тоглож байхыг харсан юм. Чамтай анх уулзахад ч гэсэн хажуу байрны охин гэж таниад тусалсан. Дараа нь сургууль дээр таараад... чамаас салсны дараа манай найз Мёнжүн гүйж ирээд доод ангийн Ёнжү тай холбоотой юм уу гэж асуусан. Угаасаа сургууль дээр чамаас өөр охинтой үг дуугарч үзээгүй учраас чиний нэрийг Ёнжү гэдэг гэж бодсон юм. "
Би дэмий л аан гэж хэлэн алхлаа. Тийм л учиртай байжээ....Би хэтэрхий догдлоод хөөрчихөж.
"Түрүүн санаа зовоод асууж чадаагүй юм? Зүгээр биз дээ" Гэж Дунмин надаас асуухад нь би дуртайяа "асуу асуу "гэж хариулав.
"Өдрийн 4 хөвгүүд... Хэн юм?" Байдал эвгүйтчихлээ шүү. Хог гэж..
"Зүүн талд байсан гурав нь хөгжмийн тэнхимийнх. Харин баруун талд зогсож байсан нь манай анги. Юу нөгөө... миний... хуучин найз залуу байгаа юм аа. "
"Мм чи одоо ч сэтгэлтэй юм уу?"
"Үгүй ээ. Би үзэн яддаг."
"Тэгвэл ашгүй дээ "Тэр хөнгөхөн инээгээд "Их царайлаг хөвгүүд байна лээ. Чи их алдартай бололтой."
"Танийг яаж гүйцэх вэ дээ"
***
Орон дээрээ таван хошуу болж хэвтчихээд нүдээ анилаа. Нүдээ аньсан ч царай нь харагдаад чихээ дарсан ч хоолой нь сонсогдоод л байх юм.Яах вэ? Намайг яг яачихсан юм бэ? И Дунмин?
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.