"Эээээ.... Гуйж байна шдээ"
Нари ахиад л өнөөх муур шиг нүдээ гарган надаас хамт үдэшлэгт явахыг гуйна.
"Та 3 л явчихаач дээ, Инбинь ~аа энэ найзыгаа аваачээ " гэхэд Инбинь Нари бид 2 луу нэг харсанаа "аль? Наадах чинь танай найз биз дээ "
Удалгүй Мирэ өрөөнөөсөө их л хөөрхөн болчихсон гарж ирсэнээ бид 3 луу гайхаж харчхаад "Наад охин чинь хэн билээ? Нээх харсан царай?"
Нари ч уурандаа ганцаараа гараад явчихав. Араас нь бид хэд ч инээлдсээр гарлаа. Арай ч хэтрүүлчихэв үү дээ?
Инбинийг жолоо барина гэхээр нь сандарсаар булаан авлаа. Инбинь машин баривал үдэшлэг дээр биш эмнэлэг дээр л очих байх...
***
Тэхёны байшингийн гадаа очин хонх дарахад дотроос нь манай хүн их л жаргалтай инээчихсэн гарж ирээд биднийг орууллаа. Бас нэг хар юм сугадчихжээ.
Би ч хэн юм гэсэн харцаар түүн рүү харахад Тэхён гуай өөдөөс нүдээ ирмэв. Ганц охин харчихаад найзыгаа мартаж гэнэ.
Манай хэд ч тал тал тийшээ тарчихаад би ганцаараа жүржийн шүүс уун сууж байтал Сокжин хажууд ирж суулаа. "Давгүй юу?" Би хариуд нь зүгээр л инээмсэглэв.
Удалгүй байшингийн яг төвд гэрэл тусах нь тэр. Гайхан харахад Дунмин байлаа. Зүрх ахиад л хяналтгүй бөмбөрдөнө.
Тэрээр хөнгөхөн мишээгээд " Эртээ урьдын цагт нэгэн цэцэг байсан юм. Үзэсгэлэнтэй бас их гоёмсог... махчин цэцэг. Ойртсон ямар ч шавжийг бариад идчихдэг махчин ургамал. Харин олны хайр халамжийг хүлээсэн нэгэн эрвээхий түүн дээр буусан юм. Эрвээхий түүнд их онцгой санагдсан учраас бусад шавж шиг идэхгүйн тулд цэцэг эрвээхийг өөрөөсөө түлхсэн. Гэхдээ одоо цэцэг үхэж байна. Чи л байхгүй бол агаар хүнд оргиод амьсгалж ч болохгүй байна. Нэг л өдөр харахгүй бол үхэхгээд байна. Өнгөрсөнд гаргасан ааш авир адаар занг минь уучлаарай. Зүгээр л дэргэд минь байгаач Ким Ёнжү"
Ким Ёнжү.. Ёнжү... АЙН БИ ЮУ??
Бүх хүний харц над дээр тусах нь мэдрэгдэж Дунмин намайг урих мэт гараа дэлгэн хүлээнэ. Аажуухнаар босоход Жин хажуугаас битгий гэх шиг надруу ширтэнэ. Би түүн рүү инээмсэглээд Дунмин руу алхалаа.
Бидний дундах 15 алхам...
15. Анх бидний учирсан тэр бороотой өдөр шиг цонх тогших аадар борооны чимээ сонсогдоно.
14. Гайхсан басхүү атаархлын харцнууд.
13. Над руу л тусах чиний нүд.
12. Эрэгтэй хүнд тохиромжгүй гэдгийг нь мэдэж байгаач үүнээс өөр хэлэх үг алга. Үзэсгэлэнтэй юм.
11. Нүдээрээ инээмсэглэх чиний минь инээмсэглэл.
10. Цэнхэр ноосон цамц.Хөх өнгийн өмд.Чиний минь дуртай өнгөнүүд.
9. Саяхан л уурандаа орилж байсан чиний төрх.
8. Гараа дэлгээд зогсож буй миний залуу.
7. Амжилт хүсэх Инбинь, Мирэ, Нари гурав.
6. Зөөлнөөр мишээх Ким Тэхён.
5. Гуниглах харцтай Ким Сокжин.
4. Уурсан харах Мин Юнги.
3. Нүдэнд төсөөлөгдөх бидний хуримын өдөр.
2. Дунмины аав ээжийн сүүлд уулзсан дүр төрх...
1. Надруу нэг алхам ойртох миний хайртай залуу.
Дунмин дулаахан энгэртээ намайг тэврээд түүнээс л сонсохыг хамгийн ихээр хүссэн үгсийг минь шивнэнэ.
"Уучлаарай бас Баярлалаа, Хайртай шүү Ким Ёнжү"
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.