"Чи гэхдээ давхиад л ирж байна шүү. Яасан хардсан уу?"
"Аая хартай охин"
"Хүүе, миний хартай охион" Гэх зэргээр Дунмин өдөржингөө намайг шаналгаж байлаа.Эцэст нь би ам нээн " Тийм ээ! Хардсан ч яадаг юм. Хайртай бол хартай гэдэг юм за!" Гэхэд тэр гарнаас минь атгаад " гомдсон уу? Уучлаарай..."
"Чиний буруу биш ээ. Гэхдээ" гээд түгдрэхэд тэр надруу сониучирхан хараад
"Гэхдээ юу гэж?"
"Тэр.. тэр утасны дугаарууд хайр.. хатан.. гүнж Мисү энэ тэр гээд л.. би байхгүй байсан. Уг нь чамайг надад зөндөө хайртай юм байх гэж бодсон..." гэсээр намайг уйлагнахад тэр " Би чамайг дандаа л уйлуулж байх юм даа" гэж бувтнаад утсаа гарган ирж 1 ийн тоон дээр дарлаа. "Миний хатан" гэх дугаар луу залгахад утасны цаанаас нэгэн хүн авав. "Байна уу? Миний хүү" Энэ! Энэ хүн чинь Дунмины ээж байна!
Хайр гэх дугаар дээр дарахад жаалхан охины хоолой сонсогдоно. "Агаа, Ээж аав хоёр танийг зөндөө хүлээж байгаа хэзээ ирэх юм бэ? Дунмин ахын хайр Сүни хүлээгээд л байгаа" Гэж шулганав.
Ааш,би одоо ямар тэнэг юм бэ!
3 дээр дарахад ааш муутай гүнж Мисү гэсэн бичиг гарж ирсэнгүй. Харин Аав гэх нэр харагдлаа.
Мм, тэр охинтойгоо муудалцчихсан учраас устгачихаж... Гэхдээ л муухай юм аа! Би эхний 3т ч алга. Аав ээжтэй нь барьцах бүдүүлэг хэдий ч би уг нь их найдсан юмсан..
"Эхний гуравт байхгүй учраас гомдоод байгаа юм уу? " гээд инээснээ дух руу нэг тогшоод 0 гэх дугаар дээр дарахад " Магадгүй миний хайртай охин " гэж гарж ирэв. Миний дугаар..
Магадгүй миний хайртай охин.. Тэр үнэхээр утга учиртай нэр өгчээ, харин би.. Дунмин бид 2ыг анх учруулсан бороо ахин нөмрөх шиг болов. Ичиж үхэх нь ээ.
"Бүх зүйл нэгээр дугаарлагддаггүй юм. 0ээс эхэлж болдог юм. Чи миний хувьд дугаар тэг. Хамгийн чухал нэгэн"
Түүний хэлсэн үгийг сонсоод зүрх минь хайлчих шиг л болов. Ийм байхад нь би яаж итгэхгүй байж чадаж байна аа.
"Ким Ёнжү.. магадгүй би чамд хайртай"
Тийм ээ. Тэр үнэхээр надад хайртай..
"Мэднэ ээ. Гэхдээ магадгүй гэдэг үгийг ахин ашиглах хэрэггүй дээ. Их хэлвэл үнэ цэнэгүй болчихно. Энэ бидний онцгой үг"
Намайг инээмсэглэхэд нааш улам ойртон суулаа. Түүний нүд үнэхээр гүн хар.. би дотор нь үргэлж л төөрч, хичээсэн ч уусахаа зогсоож чаддаггүй.
Түүний хамар.. хараад өөрийнхөө царайнаас ичих шиг болов. Би өмнө нь яагаад түүнийг ингэж бодож байгаагүй юм бол? Дунмин тэр үнэхээр царайлаг шүү дээ.
Эцэст нь миний харц түүний уруул дээр ирлээ. Яахаараа ийм ягаан байдаг байна аа!
Өөрийнхөө уруулыг хазлахад тэр чанга чанга инээгээд " үнсэх гээд байна уу даа?" Гэхэд нь би ямар тэнэг юм хийснээ ойлгов. Яагаад түүний уруул руу ийм удаан ширтдэг байна аа!
Ичсэндээ босон явахад Дунмин гарнаас минь татаад намайг буцаан эргүүлчихэв.
Аажим аажмаар над руу ойртоход нь би нүдээ анилаа. Түүний уруул миний уруул дээр буусангүй. Харин духан дээр минь буув.
"Бүхнийг удаанаар эхлэцгээе. Чи миний хувьд дэндүү эрхэм"
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.