19.

614 79 4
                                    

1 жилийн дараа

"Хүлээнэ"

Америк руу сургуульд явахад минь хэлсэн Дунмины сүүлийн үг. Онгоцны буудал дээр хэлсэн түүний ганцхан үг. 100 биш бүр 1000 хувийн итгэлтэйгээр би эх орондоо эргэн ирлээ.

" Хамтдаа явцгаая, би аавын компанид ажиллаад чи төгсөх дамжаандаа сураад л-"

"Үгүй ээ, Дунминаа. Би ганцаараа явна"

"Юу яриад байгаа юм? Хамтдаа явцгаая! Ёнжү!"

"Дунмин-а, бид үерхээд бүтэн нэг жил ч болоогүй байна. Бид бие биенгүйгээрээ удаан байж үзээгүй. Магадгүй бид гэрлээд чи томилолтоор удаан хугацаанд өөр тийшээ явбал яах юм. Нэг л өдөр бид өөр хүмүүсд дурлавал яах юм. Чиний намайг гэх хайранд би эргэлзэхгүй байна Дунмин-а. Гэхдээ бид юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэр үед бид хүүхэдтэй болчихсон байвал яах юм. Бидний шийдвэрээс болж маш олон хүн зовно. Амьдрал шалгалтаар дүүрэн шүү дээ. Хэрвээ бид хол зай, урт хугацаа гэх хамгийн том шалгалтыг давчихвал хамтдаа байхад асуудалгүй болно"

Гараа даллан угтах гэр бүл болон найзууд минь. Нүдээрээ нэг л хүнийг хайсаар байлаа.

"Дунмин удахгүй ирнэ ээ" Мирэгийн хоолой намайг инээмсэрлүүлэв.

Намайг хүлээнэ гэсэн.

Тэдэнтэй хууч хөөрсөөр урсдаг шат руу алхлана. Тэрхэн үед танил, сэтгэл татам хоолой дуулдахад би эргэн алхлаа. Удалгүй үүрч байсан цүнхээ газар тайлж шидчихээд хамаг хурдаараа түүний хоолой дуулдах зүг рүү гүйв.

Бөөгнөрөн зогсох хүмүүс дундуур би сэтлэн ороод Дунминыг олж харлаа. Түүний төгөлдөр хуур тоглон дуулах төрх гайхамшигтай ажээ.

"Дунмин-а" Амандаа бувтнахад минь тэр инээмсэглээд үргэлжлүүлэн дуулав.

Минийх гэх тодотголтой бүх зүйл, чи л байсан бололтой~

Магадгүй би зөвхөн чамайг л хүсэж байна.

Хүлээнэ гэсэн амлалтаа би чамд өгсөн ч~

Хүрч чадахгүй ноён оргил минь ердөө л чи байна.

Чимээгүй мэгших чамайг анх харсан тэр өдөр~

Чиний нулимс над дээр бороо болон асгарсан.

Гунигийн борооноос хамгаалах шүхэр чинь байх болохоор~

[COMPLETED] Maybe I Love You [MGL]Where stories live. Discover now