"Хөөе! И Дунмин яаж байгаа юм? Яг одоо уучлал гуй!" Гэхэд тэр намайг тоосон ч үгүй ориход явчихав..
Хэри бид хоёр Тэсоныг өргөсөөр босгоход тэр " Яасан хачин залуу вэ? Зүгээр зогсож байсан чинь л гэнэт зодоод эхлэх юм"
Дунмин уг нь тэгэх хүн биш юмсан..
"Уучлаарай. Өмнөөс нь уучлал гуйя " гээд намайг бөхийхөд Тэсон мөрөн дээр минь гараа тавиад " чи буруугүй шд ээ. Харин хүргэн ахын чинь хувиар хэлэхэд тэр хачин залуугаас сал "
"Айн?"
"Тэр сэтгэцийн өвчтэй залуугаас хурдан сал аа. Надад таалагдахгүй байна. "
"Чамд таалагдах алба уу?" Яагаад ч юм ингээд хэлчихсэн. Нэг их юм бодоогүй. Зүгээр л хэлчихсэн.
Хэри над руу гайхан хараад " Чи арай тэр мэдрэл залууг өмөөрөөд байгаа юм биш биз?"
Харин би энэ удаад өөртөө итгэлтэйгээр хэллээ.
"Өмөөрч байна. Дунмин зүгээр байгаа хүнийг цохиод авах хүн биш гэдгийг л би мэдэж байна. Хэрвээ тэр чамайг цохисон бол чи л буруу юм хийсэн байх"Гэчихээд Мисүг мөрлөн Дунмины араас алхлаа. Залгахад холбогдох боломжгүй, гэртээ ч байхгүй. Дунминаа чи яачихсан юм бэ ?
***
"Тэгээд бүр гурав хоног холбоо бариагүй юм уу?" Гэсээр Мирэг том нүдлэхэд би толгой дохилоо.
Гэнэт Наригийн утсанд зурвас ирэхэд тэр над руу харуулаад " энэ арай тэр хүргэн чинь юм биш биз дээ" гэв. Үнэхээр энэ Тэсон байна. Бас нэг хүүхнийг тэвэрчихсэн..
"Энэ чинь үнэхээр хүүхэмсэг шалиг хог. Мисү ч үнэхээр буруу хүнээрээ тогложээ."
Яагаад ч юм уур үнэхээр хүрээд байна. Яг одоо Тэсоныг цохиод авахад бэлэн байлаа. Мисү бид хоёр тийм сайн харилцаатай биш ч түүнээр тоглож байгаа нь таалагдахгүй байна.
Намайг ширээгээ чанга цохин босоход охид ч юу хийх гэж байгааг минь мэдсэн бололтой араас дагалаа.
Тэсоны амьдардаг газар ирэхэд тэр гэрээсээ түрүүний зурган дээр байсан эмэгтэйг тэвэрчихсэн гарж ирсэнээ " тэгээд байна аа үнэн тэнэг охин. Давхар болзоонд яваад байхдаа яахав дээ. Үеэл нь харин дажгүй шүү, гэхдээ найз залуутай "
Гэхэд өнөөх нь " Найз залуу нь ямар юм?"
"Баян бас өндөр царайлаг. Тийм байж тэр охиноор яах гэсэн юм бол?"
"Намайг танилцуулаад өгөхгүй чи ийм өөдгүй шд"
"Би харин хэлсэн байхгүй юу. Энэ хоёр тэнэгтэй хамт явж байхаар өөр тийшээ явъя. Гоё охидуудтай танилцуулъя гэсэн чинь учир зүггүй намайг балбаад эхэлсэн."
Миний хамаг уур буцлан дээд зэрэгтээ хүрэхэд нь би тэсэлгүй гүйж очоод " Хөөе! Үхмээр байна уу?" Гэхэд хажуу дахь хүүхэн нь миний дух руу долоовор хуруугаараа түлхээд " жоохон охидууд холуур байсан чинь дээр" гэхэд араас хэн нэгний гар орж ирэн түлхээд "Миний эмэгтэйд битгий хүр"
Түүний дулаахан хоолой, түүний хүчирхэг гар..
"Дунмин-а? Чи энд ?"
Тэр гарнаас минь чирэн алхсаар намайг машиндаа суулгаад хаалгаа түгжлээ.
"Хэлье Ёнжү. Би буруугүй шүү"
"Мэднэ ээ. "
"Надад уурласан уу?"
"Үгүй ээ. Чамайг өмөөрөөд хэрэлдчихсэн. Харин чи яагаад залгахад утсаа аваагүй юм?"
"Бодох юм байсан юм аа. Санасан уу? "
"Маш их"
Тэр хөнгөхөн инээгээд " Би бүр ямар их санасан гээч"
Дунмин над руу зөөлөн зөөлнөөр ойртоход нь би нүдээ анилаа. Бидний анхны үнсэлт.Гэдсэнд минь юм хүрэхэд гайхан нүдээ нээхэд Дунмин миний суудлын бүсийг зүүлгэж өгч байв. Тэр гэнэт чанга чанга хөхрөөд " чи сая яг үнсэнэ гэж бодсон уу?"
Муу тэнэг амьтан! Би суудлын бүсээ тайлан авч шидээд буухаар хаалгаа таттал онгойсонгүй. Өө нээрээ түгжчихсэн л дээ муу санаатай амьтан. Тэр үед Дунмин гэнэт л намайг өөр лүүгээ татан эргүүлэх үед би түүнтэй харц тулгарав.
Дунмин-а чи яагаад ийм сэтгэл татам байдаг юм бэ?
Тэр удаанаар надруу ойртоход нь би нүдээ анилаа. Хамар дээр минь буух үнсэлтээс болж гайхан нүдээ нээхэд тэр дахиад л хөхрөөд " Сая чи ахиад хууртагдчихсан тийм ээ? ийм хурдан анхны үнсэлтээ өгөхгүй шүү" гэлээ.
Тэнэг амьтан!
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.