Дунмины утсыг угаалгын өрөө лүү явсан хойгуур нь нууцаар онгойлгов. Дэлгэцэн дээр нь миний зураг байна. Хөөрхөн юм бэ..
Намайг юу гэж тэмдэглэж харна аа? Би саяханаас Дунминыг Миний мангар залуу гэж тэмдэглэсэн юм л даа.
1 ийн тоон дээр дарахад "Миний хатан" гэж гарж ирлээ. Хөөрхөн- БАЙЗ... энэ миний дугаар биш байна. Гэнэт л зүрх түгшээд явчих шиг. 2 дээр дарахад "хайр" гэж гарж ирлээ. Энэ ч бас миний дугаар биш байна. Юу болоод байна аа.. зүрх минь бутрах шиг л болов.. 3 дээр харин " Ааш муутай гүнж Мисү " гэсэн байлаа.
Бурхан минь.. ! Энэ хүн чинь! Гэнэт угаалгын өрөөний хаалга дугархад би сандарсаар Дунмины утсыг буцаан тавилаа. Эхний 3т нь ч би алга. Цаашаа ахиад хэдэн охин байгаа юм бэ? Дунмин-а?
---"Ирж Дунминыхаа ясыг түүгээрэй" Утасны цаанаас хэлсэн Тэхёны үг намайг гүн бодлоос минь салгав. Хурдхан шиг босон өрөөнөөсөө гарахад охид байсангүй.
Чухал үед дандаа дэмий тэнэж явах юм.. Гутлаа углачихаад Тэхёны өгсөн хаяг руу очиход ресторан байлаа.
Энэ Тэхён Дунминаар маань хоол хийчихсэн юм байх даа?
Уурлаж байна.
Үзэн ядаж байна.
Дургүй хүрч байна.
Санаж байна.
Хармаар байна.
Хайртай..Уурласан ч үзэн ядсан ч хайртай гэдэг үгнээсээ буцахгүй. Хэлсэн л бол үгээ даана гэж амласан. Гэхдээ..Гэхдээ чи яах вэ? Чи хэлсэн үгэндээ хүрэх үү? Эхлээд өөрийнх нь амнаас сонс. Хий хоосон зүйлд бүү итгэ! Ёнжү-яа!
Өөрийгөө зоригжуулчихаад рестораны хаалгаар ороход Тэхён биш харин Дунмин байлаа. Нэг хөөрхөн охинтой хамт суучихсан.
Тэр охин Дунминыг сугадаад л аманд нь хоол халбагадах гэж оролдоно. Би мэдэж байна энэ Дунмины дүү эсвэл эгч биш. Тэр доороо ганц л эрэгтэй дүүтэй, бас түүнд бидэнтэй нэг үе хамаатны охин ч байхгүй...
"И Дунмин"
Амандаа бувтнахад минь тэр эргэн хараад инээлээ. Яаж инээж чаддаг байна аа!
Намайг алхан очиход тэр өнөөх охин руугаа дохин нөгөө талдаа суулгав. Аль хэдийн харчихсан юмсан?
Тэр намайг татан хажуудаа суулгаад "юу хийж явж байгаа юм? "
"Аан.. Нөгөө.. Т-тэхён, Тэхёнтой уулзах гээд л..""Харин чи энд юу хийж байгаа юм?" Намайг хөмсөг зангидсаар асуухад тэр инээгээд "найзтайгаа уулзаж байна"
"Харин нөгөө охин их л сонин инээгээд " Хэн юм Дунмин-а?" Гэлээ.Харин Дунмин гараас минь атгаад " Миний найз охин, Ким Ёнжү"
Гэхэд нөгөө охин хачин харсанаа " Ю-юу вэ? Хэзээ найз охинтой болсон юм? Хэлэхгүй дээ? " гэж хэлэн инээгээд над руу харан " Дунмины багын найз. Со Мисү.. Танилцсандаа таатай байна." Танил санагдаад байсан энэ хоолой... мөн байна. Өчигдөр утсаар ярьдаг хүн мөн байна.
"Дунмин-а чи энэ охиноо ах эгч 2той танилцуулсан юм уу? Наадхантайгаа нээх удахгүй юм бол танилцуулаад ч яах билээ-"
"Үүрд"
"Айн?"
"Үүрд гэж байна.. түүнтэй үүрд хамт байна. Үхэн үхтлээ түүнтэй хамт байна. Алхам ч холдохгүй. Аав ээж 2 түүнийг танина аа. Зөвшөөрчихсөн"
Тэгэхээр тэр аав ээж 2тоо миний талаар ярьж ээ? "Бид явъя даа"
Дунмин намайг чирэх шахам тэндээс аван гарлаа."Яагаад байгаа юм бэ? Найзтайгаа яасан сонин харьцдаг юм!"
"Найз биш ээ.." гэх түүний гуниглангуй хоолой сонстоход би түүн рүү эргэн харлаа.
Сандал дээр суухад минь тэр миний хөлийг дэрлэн хэвтээд "Бид багаасаа л найзалсан.. Тэрний аав ээж нь манай аав ээжийн ч сайн найзууд учраас бид их дотно өссөн. Би түүнийг хамгийн сайн найзаа гэж харан бүхнээ хуваалцдаг байсан ч... харин тэр эсэргээрээ"
Юун учир нь олдохгүй юм яриад байгаа юм?
"Юу гэсэн үг юм? Чамд дургүй байсан юм уу? Сайн найз аа гэдэггүй байсан юм уу?" Гэхэд тэр хөнгөхөн инээгээд " үгүй ээ. Хайраа гэж хардаг байсан юм"
"Сүүлийн долоо хоног намайг аав ээжийнд байсныг чи мэдэж байгаа шд ээ. Мисү 2 хоногийн өмнө Солонгост ирсэн. Тэгээд түр манайд байгаа юм аа. Намайг ээжтэй хамт доод давхарт юм ярьж байх зуур тэр миний өрөө лүү ороод чамтай ярьчихсан байна лээ. Уучлаарай"
"Зүгээрдээ. Гэхдээ чи яаж мэдсэн юм"
"Тэхёныг ирэхэд л.. би ч нэг сайн цохиулсан шүү. Тэр уучлал гуйгаад оронд нь чамайг ресторанд авчирж өгсөн юм. Чамд их санаа зовдог бололтой..."
Үргэлж л миний янзыг үзэн дооглодог.
Байнга л миний хоолыг дээрэмдэн иддэг.
Охин харахаараа намайг тоодог ч үгүй.
Миний эрэгтэй найз Ким Тэхён..
Намайг уйлах үед уйлуулсан хүнийг нь ална гээд явдаг..
Миний цорын ганц эрэгтэй найз Ким Тэхён..Би Дунмин руу хараад " Тийм шүү. Тэр их халамжтай" гэж хэлээд инээмсэглэлээ.
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomansАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.