1. Анх хэзээ түүнийгээ харж байсан бэ?
Дунмин үсээ янзлаад " Хичээлийн шинэ жилээр, тэр охин найзуудтайгаа хамт инээлдчихсэн бас үсээ 2 сүлжчихсэн хэрнээ үнэхээр хөөрхөн байсан. Хөдөөнийх мэт хэрнээ зүгээр л гүнж шиг байсан. Дараа нь байрны гадаа ахин харж байсан"
Ёнжү " Бороонд нордог тэр өдөр, би үнэхээр гайхаж бас тэр их онцгой санагдсан. Магадгүй анхны харцаар дурласан байх" гэсээр нүүрээ даран дахин дахин инээлээ.
2. Хэзээ анх баттай дурласан гэдгээ мэдсэн бэ?
Дунмин Ёнжүг нөгөө өрөөнд байгаа эсэхийг шалгаад санаа нь амарсан байртай сандал дээрээ тухлаад " Бид муудалцах үед, би түүнийг галзууртлаа санасан. Тэгээд миний л буруу байсан гэдгийг ухаарсан юм даа"
Ёнжү инээгээд " Бид муудалцах үед эргэлт буцалтгүй дурласан гэдгээ мэдсэн юм. Би түүнгүйгээр үхэж байсан"
3. Худлаа хэлж жүжиглэдэг үе бий юу?
Дунмин нүдээ онийлгон инээгээд " Би аймшгийн киноноос үнхэлцгээ хагартал айдаг хэрнээ Ёнжүд таалагдах гэж дуртай юм шиг дүр эсгэдэг"
"Түүнийг айдаг гэдгийг нь мэддэг ч мэдээгүй дүр эсгэдэг. Тэр хүн нуухыг хүсэж байхад би илчлэх ямар хэрэгтэй гэж"
4. Хардах үе хэр их байдаг вэ?
"Би хайрдаа итгэдэг учраас харддаггүй гэж хэлэхгүй ээ. Угаасаа Нол намайг хартай болгож бүтээсэн юм" гэхэд Нол түүнийг дагздаад " Чамайг биш Жин эсвэл Юнгиг сонгодог байж л дээ" гэж үглэнэ.
Ёнжү хоёр хуруугаа гозойлгон пооз аваад " Секундэд арван удаа"
5. Ижил төстэй тал бий юу?
Дунмин " Бид эсрэг тэсрэг туйлууд учраас л бие биенээ татаж байдаг."
Ёнжү " Бид хоорондоо их төстэй учраас л бие биенээ хайрласан байх"
6. Ямар үед нь хамгийн их айдаг вэ?
"Өлссөн үед нь"
Ёнжү ширээн дээрх аягатай кофег залгиад " Нойрмог үед нь"
7. Хайрт чинь ямар үедээ хамгийн зөрүүд байдаг вэ ?
Дунмин " Бананатай сүү их ууж болохгүй гэж нэг хэлэхээрээ өдөрт ихдээ хоёрыг л өгдөг. Үнэхээр аймшигтай байгаа биз"
Ёнжү " Хүүхэдтэй болцгооё гэж гуйхдаа "
8. Хэр их хайртай вэ?
Дунмин " хязгааргүй"
Ёнжү " там шиг их"
9. Хэлэхийг хүссэн юм байна уу?
Дунмин гараа зүрхэн хэлбэртэй болгоод " Хайраа, хүүхэдтэй болцгооё"
Ёнжү хоёр зураастай жирэмсний тест гаргаж ирээд " Хэлсэндээ байгаарай И Дунмин"
Би ойрд их завгүй байгаа шүү. Саяхан нэг шинэ өгүүллэг нийтлэсэн уншаарай 💜 Хайртай шүү💜
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.