"Мм, тэр үед.. муухай аашилсанд үнэхээр уучлаарай"
"Би аль хэдийнээ уучилчихсаан, Дунмин-а. Надад юу болсоноо ярихгүй юм уу?"
"Би 16 хүртлээ өвөөтэйгөө хамт амьдарсан юм. Жилдээ үсрээд ганц хоёр удаа л аав ээжтэйгээ уулзана. Тэд дүүтэй маань хамт Чикагод амьдардаг байсан. Би хамт амьдрахыг үнэхээр хүсдэг бас тэднийг их ч санадаг байлаа. Өвөөг нас барахад аав ээж 2 намайг хүчээр Чикаго руу авч явсан. Компанийх нь ажилд яаралтай хэрэгтэй байна гээд. Би өвөөгийнхөө оршуулганд ч очиж чадаагүй. Тэгээд жилийн дараа би зугтчихсан юм. Солонгосд ирээд нуугдаж байнга л нүүдэг болсон. Хоёр жилийн өмнө тэдэнтэй ярилцаад эвлэрсэн хэдий ч удалгүй сургуулиа төгсөхөөр минь компанидаа ажиллуулахаар төлөвлөж байсан юм байна лээ. Тэд хэзээ ч миний юу хүсэж байгааг асуудаггүй. Үргэлж л өөрсдийнхөө дураар ирээдүйг минь шийддэг. Тэрнээс хойш бид тусдаа амьдарч байгаа л даа."
"Тэгвэл би асууя. Чи юунд дуртай юм?" Гэхэд тэр өөдөөс минь инээмсэглээд
"Чамд"
"Тэнэг амьтан" гэсээр намайг эрхлэхэд Дунмин хүрмээ надад нөмрүүлээд " Даарж байна уу. Гараа халаас руу нь хийчих" гэлээ.
"Зүгээр ээ би даарахгүй байна" гэсээр намайг цоглогхон инээхэд тэр хүчээр гарыг минь хүрэмнийхээ халаас руу чихээд " Эмэгтэй юм байж юун халуун биетэй юм" хэмээв.
Яадаг хачин амьтан бэ? Гарт нэг юм баригдахад нь гаргаж ирээд хартал хайрцагтай бөгж байлаа.
Дунмин инээгээд " гоё байгаа биз" гэв.
"Гоё нь ч гоё л юм байна. Гэхдээ байна аа? Дунмин-а Энэ чамд нэг л тэнэг харагдана аа" гэхэд тэр над руу нэг хачин харсанаа миний дух руу няслаад хайрцагтай бөгжөө шүүрч аваад цааш явчихав.
Бас яав даа?
"Заа Дунминаа? Мм, манай Дунмин яасан юм? Уурлачихсан юм уу даа"
Гэсээр намайг түүнийг тэврэхэд тэр зөрүүлэн тэвэрсэнээ " гэхдээ миний уур гараагүй байгаа шүү" гэж шивнэв. Эрх хүүхэд вэ?
Тэврэлтээ салгасаны дараа тэр өнөөх бөгжөө гарган өвдөглөж суугаад " Ким Ёнжү, чи албан ёсоор миний найз охин болох уу?" Гэж асуув. Би инээмсэглээд толгой дохилоо.
Үг ч хэлж чадахгүй болтолоо жаргалтай байна. Нар зөвхөн миний л дээр тусаад байх шиг.
"Хайртай" Намайг ийн шивнэхэд тэр гарнаас минь хөтлөөд
" Би ч бас маш их хайртай"
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.