Цагаан даашинзны минь хормой газар шүргэхэд нь би аажуухан дээшлүүлж татаад хажуу дахь сандал дээрээ суулаа. Өнөөдөр бидний хуримын өдөр.
Миний төрсөн өдрөөр бид хоёр хамтдаа хотоор зугаалан эцэст нь нэгэн ресторанд ороход Дунмин надад төрсөн өдрийн бэлэг гэж жижигхэн хайрцагтай зүйл өгөхөд нь би нээж үзээд уулга алдсан юм. Тэр хуримын бөгжөө хайрцагнаас аван урд минь нэг хөлөө өвдөглөн суугаад " Надтай гэрлээч, Ким Ёнжү. Би төрсөн өдрийн бэлэг чинь байя"
Баярын нулимс хацрыг минь даган урсаж би харин итгэлтэйгээр толгой дохив.
***
"Охидоо!" Намайг дуу алдан босоход тэд ирж тэврээд Инбинь " Эмэгтэй хүн хуримын даашинз өмсөх гэж төрдөг гэдэг нь үнэн бололтой" гэлээ.
Нөгөө өрөөнөөс Тэхён орж ирээд амаа даран " Бурхан минь үнэхээр, үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" гээд том ах шиг духан дээр минь үнсэв.
"Дунмин зүгээр үү?" Гэхэд тэр Нариг мөрөөр нь тэврээд "Сандарсандаа гараад гүйчихвэл битгий гайхаарай. Санаж байна, бас хайртай шүү гэж дамжуулж байна лээ" Анх учирсан үеийнх шигээ хацар минь улаа бутран догдолно.
Сүйт бүсгүй гарах цаг боллоо гэх дуунаар би босоход тэд өөрсдийн суудал руугаа явж харин би аавынхаа нэг гараас сугадаад танхим руу орлоо.
Намайг дотор ороход бусад хурим шиг энгийн хуримын аяз эгшиглэсэнгүй. Харин сүйт залуугын минь хоолой уянгална.
Бороо чам дээр минь асгарна~
" Хүсвэл ахиад уйл. Би шүхэр бариад зогсож байя."
Биднийг учруулахын тулд
"Бид дахиж уулзах болов уу ?"
"Магадгүй"Бас дахин шаагина~
Аргаа баран зогсож байтал түүний хоолой сонсогдов.
"Ёнжү?"
Биднийг дурлуулахын тулд.
"Та 2 үерхээд байгаа юм уу?" Гэж асуухад би түүнлүү харлаа...
Тэр намайг улам чанга тэврээд "магадгүй"...
Сандран бас түгдчих чинь~
"С-сонбэ, н-нөгөө би уг нь албаар и-ингээгүй шүү. Х-харин сандраад..." гэсээр түгдчин хэлэхэд тэр ширүүн харж байснаа пир хийтэл инээчихэв.
YOU ARE READING
[COMPLETED] Maybe I Love You [MGL]
RomanceАсуусан асуулт бүр минь ганцхан хариултаар төгсөнө. -Намайг санасан уу? -Магадгүй.