3.

919 84 3
                                    

Орой ядарсаар орж ирэхэд Нари үүдэнд зогсож байлаа. Муурын нүд гаргачихаад. Ойлгомжтой... ахиад л намайг дэлгүүр лүү шоколадтай сүүнд явуулах гэж байгаа биз.

"Нари, би чадахгүй нь ээ, маргааш зөндөөг аваад өгье. Одоо яг унах нь ээ" гэсээр гутлаа тайлж эхэлтэл тэр надруу өнөөх нүдээрээ ширтсээр зогсоно. Бурхан минь! Түүнийг ийм нүд гаргахаар эсэргүүцэж чадахгүй юм!

Би буцан гутлаа үдээд" Мирэ, Инбинь 2 хайчаав" гэхэд тэр баярлан дэвхэцсээр " Чи хамгийн шилдэг нь! Ёнжү! Хурдан авчраарай! Инбинь Жунинтайгаа уулзахаар харин Мирэ давтлагандаа явчихсан"

Хөл тавхай салах шиг мэдрэгдсээр салганан явж байхад хэн нэгэн мөрнөөс татав. Эргээд хартал нөгөө ангийн хөвгүүд болох Пак Жимин болон Жон Хусог, Жон Жонгүг.

Би ширүүн хараад "яах гээв?" гэхэд Жонгүг инээд алдаад "Яахавдээ, зүгээр уйдаад.. Хамт явж кино үзэх үү? Ёнжү-яа?"

"Юу вэ? Юун кино? Завгүй ээ завгүй" гээд гараа савчуулахад Жимин миний гарнаас атган "явцгаая" гээд чирээд алхав. Гэнэтхэн л танихгүй шахам хөвгүүнд хөтлүүлсэндээ сандран амнаас үг унасангүй. Хамаг хүчээрээ татсан ч түүнд нөлөөлөхгүй байна. Яах вэ!

Гэтэл хэн нэгэн миний нөгөө талаас татлаа. Гайхаад хартал Мин Юнги гэх нөхөр. Чи л дутаж гэнэ! Юнги ихэд нухацтай царайлаад " түүний гарнаас тавь!"

Гэхэд Хусог " чи хэн юм айн?" гэчихээд Юнги рүү гар далайх шахам зогсоно. Би хоёулангаас нь гараа татаж авахыг оролдсон ч яаж ч чадсангүй. Өвдөөд байна. Аргаа барсаар зогсож байтал түүний хоолой сонсогдов.

"Ёнжү?"
Нэрийг минь мэдэж байна шүү дээ! Тэр дөхөж ирхэд л тэд миний гарыг тавив. Дунмин намайг мөрөөр тэврээд цааш алхах гэтэл тэд зам хаагаад "Та 2 үерхээд байгаа юм уу?"

Би өөрийн мэдэлгүй Дунмин руу харах нь тэр. Харин тэрээр намайг улам чанга тэврээд "магадгүй". Зүрх минь бөмбөрдөн цохилно. Энэ үед би анх удаа л магадгүй гэдэг үг хүнд аз жаргал бэлэглэж болдгийг мэдэрсэн.

***

Хэдий би түүнтэй юм яриагүй ч энэ дулаахан уур амьсгал намайг хангалттай баясгаж байв. Гэнэт Инбиний " Жунин аа" гэх дуу гарахад би сандарсандаа Дунмины гарыг атгаад гүйчихэв.

Хамаг хурдаараа гүйсээр булан эргээд нуугдтал тэд ч удалгүй цааш явав. Эрэгтэй хүнтэй хамт байж байгаад Инбиньд баригдвал Дунмин ч тэр би ч тэр хоёулаа зодуулна! Тэгээд дараа нь эртхэн хэлэхгүй яасан юм гээд ахиад зодно!

Түүний хоолойгоо засах сонсогдоход би хөтлөлцсөн гараа сая л анзаарлаа. Бурхан минь! Би юу хийчихэв дээ!

"С-сонбэ, н-нөгөө би уг нь албаар и-ингээгүй шүү. Х-харин сандраад..." гэсээр түгдчин хэлэхэд тэр ширүүн харж байснаа пир хийтэл инээчихэв. Ууртай байсан хүйтэн нүд нь юу ч үгүй алга болоод жаахан хүүхэд шиг л цангинан инээнэ. Түүний инээж буйг анх удаа харж буй миний фен охины омголон зан хөдлөөд нааш харж инээн цааш харж уйлах шиг л болов. Хэтэрхий царайлаг юм!

Тэрээр өнөөх л сайхан хоолойгоороо " Энэ танайх биз дээ!" Гэхэд би толгойгоо дохилоо. "Тэгвэл би ингээд явъя даа"

Тэр ийн хэлээд цааш эргэн алхлаа. Өмнөхөөсөө их ярьдаг, бас дурламаар инээдэг түүний энэ төрх намайг галзууруулж байсан юм.

Яг аль нь чи юм бэ? И Дунмин?
***

Гэр лүүгээ ороход Мина "эмнэлэг рүү яв. Ахын бие муудсан гэнэ." Гэж хэлэх үед тархи зүрх хоёр минь хэсэгхэн хугацаанд ажиллахаа мартсан мэт санагдав.

Хамаг хурдаараа гэрээс гаран гүйгээд эхний таксинд суун эмнэлэг дээр очлоо... Хагалгааны өрөөний гадна гүйн очиход ахын эмч гарч ирээд асуулт тавихаар амаа ангайхад нь би өөдөөс нь " Ким Намжүүн. Би охин дүү нь" гэж хэлэхэд тэр томоор инээмсэглээд " Хагалгаа амжилттай болсон. Ким Намжүүн өвчтөний бие сайн байгаа. Гэхдээ өнөөдөр уулзаж болохгүй учраас та харьсан нь дээр" гэхэд би бөхийн баярласнаа илэрхийлээд Эмнэлэгийн хаалгаар гарахад Дунмин өөдөөс гүйж байлаа...

Яг намайг чиглээд.. Тэгээд байдгаараа хурдалсаар ирээд намайг тэвэрчихэв. Юу болоод байгааг ойлгоогүй ч сайхан байна...

[COMPLETED] Maybe I Love You [MGL]Where stories live. Discover now