Lucy Hwang

2.9K 256 9
                                    

Үдэшлэг болсон ойн цоорхойгоос хагас цаг явах газарт байрлах даруухан хаус-д ширүүхэн өглөө эхлэх нь тэр.

Зэрэг шахуу сэрсэн амрагууд нэлээдгүй бухимдсан байлаа.

-Новш гэж Чэрин, бидний аль нэг нь хэн нэгэнтэй дотно харилцаанд байхад өөрсдийгөө хянана гэж тохиролцсон санагдах юм !

-Амаа тат ууртай луу минь. Анх удаа найз охиноо хуурж байгаа ахлах сургуулийн хөвгүүн шиг аашлахаа больж үз.

Жиёоныг тамхиа асаан сорох зуур Чэрин түүний сандал дээр тохсон цамцыг авч нөмрөнгөө :

-Хүлээн зөвшөөр. Бид том болсон хүмүүс. Тэгээд ч дотно харилцаа? Чамайг Нанад хайргүйг бид бүгд л мэднэ. Яахав загварын тал дээр л нийлэмжтэй байвал юу юм гэхээс. Тэгээд ч тэр аймшигтай япон хүүхэн чамд гай л удна.

Хэсэг зуур тэд хоёул дуугаа хураах нь тэр.

-Чамайг гэрт чинь хүргэж өгөх үү?

-Хэрэггүй ээ. Ажил руу явцгаая. Хөгшин Яан надад ер боломж олгохгүй юм.

Жиди санаа алдан Сиэл- н араас тэврээд хүзүүг нь үнслээ.

-Тайвшир даа. Би түүнтэй ярилцаад үзье.

-Гэсэн ч тэр ач холбогдол өгөх нь юу л бол. Үнэндээ Blackpink дебют хийснээс хойш бүх анхаарал тэдэн дээр байгаа нь намайг тавгүйтүүлж байна. . Энэ тухай ярихаа больё. Явж шүршүүрт орцгоох уу?

-Ойлголоо.

Амрагууд цаг гаруйн дараа Сөүл рүү хөдлөв. Тэдний харилцааг тодорхойлно гэдэг тэнэг хэрэг. YG-д анх учирсан цагаасаа хойш тэд сайн найз, гутарсан үедээ хамт ууж суудаг андууд, баяр гунигаа хуваалцдаг гэр бүл, түүнчлэн төгс сексийн хамтрагчид байсан. Тэдний хооронд гал халуун дурлал, нэгнээ үгүйлэн санадаг хайр байгаагүй ч ямар нэг нандин зүйл оршино.

Жиди Сиэлийг YG энтэртаймэнтийн ойролцоо буулгаад үсээ янзлуулахаар Lotte Tower-г зорилоо. Түүний ургуулсан үсээрээ нуудаг хүзүүн дээрх чамин шивээсийг ээж нь аль хэдийн мэдчихсэн. Инээдтэй ч гэлээ .. тэр үнэхээр ээждээ ахиж шивээс хийлгэснээ хэлэхээс айж байсан юмшүү.

Энэ үеэр саяхан нээлтээ хийсэн Lotte Tower дахь жижигхэн кафед Minue, Yeji 2 өглөөний цайгаа ууж байлаа.

- Өчигдөр BIG3 үдэшлэг дээр танилцуулгаа хийсэн гэж сонссон. Тэнд зөвхөн дебютээ хийх нь баталгаатай трэйний л байдаг, JYP чамайг ийм хурдан хүлээн зөвшөөрчихөө юу?

[POISON] completedWhere stories live. Discover now