Төрсөн өдөр

1K 147 5
                                    

Хаалгаа нээхэд яг л төсөөлснөөр тэр минь гартаа цэцгийн баглаа жижигхэн ч гэлээ чамин бялууны хамтаар атган зогсох аж. Түүнд цэрэг хувцас гайхалтай сайхан зохицжээ. Аргагүйдээ, Жиёон шуудай угласан ч сайхан харагддаг хүн юм хойно.

-Төрсөн өдрийн мэнд хүргье!

Би түүнийг гэрлүү орж ирмэгц авчирсан зүйлсийг нь хурдхан шиг ширээ лүү зөөгөөд гутлаа ч тайлж амжаагүй байхад нь гүйж очин хүзүүгээр нь тэвэрлээ. Жиёон биеийн хүчний дасгал их хийж байсан бололтой түүний мөр цээж өмнөхөөсөө илүү өргөн чанга бөгөөд тухтай санагдана. Түүний энгэрт наалдахдаа хүзүүнд нь нүүрээ наан санаж бэтгэрсэн сэтгэлээ багахан ч атугай зөөллөх гэсэндээ түүний үнэрээр уушгиа дүүргэхийг хичээв.

Жиёон бэлхүүсээр минь тэврэхдээ нурууг маань аргадангуй илбэн намайг өхөөрдөн инээж буй нь мэдрэгдэх нь таатай.

-Холбоо барилгүй ингэж удсанд уучлаарай. Чөлөө авах боломжтой болмогц л чамруу яарж ирлээ. Харамсалтай нь шинэхэн цэрэг болхоор надад 3цагийн чөлөө л олгосон.

Залуу бүсгүйн эрүүг үл ялиг өргөн өөрлүүгээ харуулаад зөөлнөөр үнсэв. Шүргэлт бүр нь ховор үнэт эрдэнэд хүрж буй мэт тийм л эмзэгхэн. . Гуравхан цагийн чөлөө гэвэл ирж очихтойгоо нийлээд надтай хамт өнгөрүүлэх хугацаа нь ердөө 30 минут болно.

Цагийн зүү шөнө дундыг заахад Жиёон бялуун дээр 18 гэсэн тоотой лааг болгоомжтой асаан  бүсгүйн урд аваачлаа. Хэдэн секунд нүдээ анин зогссон бүсгүй лаагаа үлээхэд залуу ер бусын тааламжтай инээмсэглэл тодруулсаар бялууг 2хуваан зүсэж интоорын шүүс аягална.

Энэ удаагийн төрсөн өдөр нь Еэжигийн хувьд хамгийн эгэл боргил атлаа эрхэм нандин эхлэв.

-Чи лав итгэхгүйдээ, би цэрэгт очсон эхний өдрөө хайч , чулуу, даавуу тоглож хожигдоод бүх аяга тавгийг угаасан гээд бод.

Жиёон уруулаа унжуулахад бүсгүй түүнийг шоолон инээх аж.

-Чамайг нөгөө цэцэгтэй хормогчоо зүүчихээд аяга таваг угаагаад сууж байна гэхээр ер төсөөлөгдөхгүй юм.

Тэдэнд ярилцах зүйл дэндүү их байсан ч тийм ч их хугацаа үлдсэнгүй..Зүгээр л хамтдаа ор луу очиж нэгнийхээ энгэрт наалдан хэвтэхэд төдөлгүй Еэжи зүүрмэглэж орхилоо.

Унтаж байхдаа уйлах жаалхан охинг орхиод явах хэцүү ч гэлээ Жиёоны чөлөөний хугацаа хэдийн талдаа орчихож, одоо л буцахгүй бол сахилгын шийтгэл хүртэж мэднэ. Залуу санаа алдан бүсгүйн нулимсыг арчин духан дээр нь үнсэж хаалганы дэргэд орхисон эрээн өнгийн цүнхээ үүрээд цэргийн анги руугаа буцлаа. Машиндаа суусан хойноо ч байн байн эргэж харан машины толинд тусах Еэжигийн гэр лүү ширтэх Жиёонд яагаад ч юм  ёрын муу совин төрөх нь хачин..

[POISON] completedWhere stories live. Discover now