Охидын хамтлагийн зуныг угтсан эргэн ирэлтийн тов хэдийн зарлагдсан тул айдолуудаас гадна арын албаны ажилчид, продюсер, дизайнерууд тэр бүү хэл нүүр будагчид хүртэл завгүй гүйлдэцгээнэ. Хэдийгээр дөнгөж 6 дугаар сар эхлэж байгаа ч эргэн ирэлтийн зураг авалтыг европд хийхээр болсон тул бичлэгийн эвлүүлэг эффектэнд зарцуулагдах хугацааг хамтад нь тооцож хаа байсан 7дугаар сард цацагдах бичлэгийн зураг авалтыг энэ сард багтаж хийхээр болсноор ITZY-гийн охид нислэгт бэлдэж гадаад пасспортоо сунгуулж байлаа.
Шөнө дунд болоход JYP-н бүжгийн заалны гэрэл одоо ч асаалттай хэвээр, бэлтгэлийн өрөөг амьсгаадах чимээ эзэлж өрөөнд хөлсний үнэр нэвт шингэжээ. ITZY европыг зүглэхээсээ өмнө зар сурталчилгаанд тоглох захиалга авсан учир энтертайментэд харьяалалтай хүмүүс бүгд маргааш болох сурталчилгааны тайзыг засахаар явж харин охид арьсаа амраахаар урт хугацааны бэлтгэлээсээ түр чөлөөлөгдсөн ч ганц Еэжи л нэг ч хором амсхийлгүйгээр бүжгээ давтах аж. Нэг талаараа амралтгүй ажиллах нь стрессдүүлмээр ч гэлээ бүсгүйг бүчсэн элдэв бодлыг сарниулах ганц арга нь ажил нь болж хувирсан хэрэг. Саяхан болсон үдэшлэг дээрх цочирдуулам зүйлс одоо ч түүний санаанаас гарахгүй нь хачин.
Цагийн зүү шөнийн 1цагийг заахад бүсгүй хөлстэй хувцсаа сольж үүргэвчиндээ чихээд гэрлүүгээ харихаар яаравчлав. Голын хаалгыг нэгэнт түгжсэн тул ослын шатаар уруудаж ажилчдын хаалгаар гарахаас өөр аргагүй.
Зун болсныг илтгэх шиг бүгчим агаар хотыг бүрхэж хаа нэгтээгээс чийгний үнэр ханхална, өдөр орсон борооноос л болсон бололтой. Хэдийгээр гадаа дулаахан байгаа ч богино шорт, нимгэн футволктой бүсгүйд цаг агаар арай л өөрөөр нөлөөлөөд байхшиг, тэрбээр гараа элгэндээ тэвэрч үл ялиг чичирхийлнэ.
Гэнэтхэн арын хаалганы дэргэд зогссон машин хүржигнэн асаж, ойрын зайн гэрлээ асаахад Еэжи цочсондоо хэдэн алхам хойш ухран хурц гэрлийн гялбаанд хатгуулан өвдөх нүдээ гараараа халхлав.
Jeep машины хаалга алгуурхнаар онгойход Сүбин гартаа сарнайн баглаа атгасаар инээмсэглэн бууж ирэх нь тэр.
-Чи их оройтлоо, ядарж байгаа биздээ? Суучих, хүргээд өгье.
Хөвгүүн үсээ арагш босгон янзласан байх бөгөөд энд тэндээ сэмэрсэн хар жийнсээ савхин хүрэмтэй хослуулан өмссөн нь тун ч сайхан зохижээ.
Энэ харц, энэ л инээмсэглэл. Алтан халбага зууж төрсөн хүүхдүүдэд цаг ямагт илэрдэг өөрсдийнх нь ч мэддэггүй тэр зуршил, даруухан хэрнээ ихэмсэг.. Би биш чи л намайг гайхшруулж ханахгүй бололтой. Өдийг хүртэл анзаараагүйдээ итгэж ч чадахгүй нь. Гэнэн залхуу дээрээс нь дэндүү өхөөрдөм Чой Сүбин, хөндий хүйтэн агаад догшин авиртай гэгддэг Чой Сүбин хоёрын аль нь яг жинхэнэ чи юм?
YOU ARE READING
[POISON] completed
Fiksi Penggemar-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...