Нар мандах үеэр 3 дугаар давхрын тагтан дээр Еэжи тамхилан зогсох бол Жиёон түүний араас тэврэн хүзүүнд нь нүүрээ наах аж.
Тэд саяхан өндөрлөсөн халуухан шөнөдөө түр завсарлага авч байгаа нь энэ.
Бүрхэг тэнгэр , жихүүн салхи..ердөө хэдхэн цагийн дараа Жиёон цэрэгт мордох нь. Харин Еэжи салах ёсыг энэ гэрт хийнэ. Магадгүй Жиёоныг хэдэн мянган фэн нь үдэж өгөх биз, тэдний нүдэнд өртөх л илүүдээд байв гэж.
Залуу сэтгэл хангалуун бүсгүйн бэлхүүсээр тэврэх бол 2 дахь тамхиа асаан зогсох бүсгүйн сэтгэл санаа авах юмгүй байхшиг. Сэтгэл хөдлөлдөө автаж хийсэн бүхэн эрүүл ухаан эргэж ирсний дараа харамсах зүйлсээр дүүрэн байдаг юм хойно.
Бүсгүйн бухимдлаар дүүрэн царайг ажигласан залуу аргадангуйгээр хацрыг нь илбэнэ.
-Чи нэг л гунигтай харагдаад байх юм.Намайг сонгосондоо одоо ч гэсэн харамсаж байна уу?
-Үгүй дээ. Би зүгээр л. . өөрийгөө бузрын араар тавигч шиг мэдэрж байна.
Жиёон хэсэг дуугүй зогссоны дараа түрүүнээс хойш харц бууруулах бүсгүйн эрүүг өргөн өөр лүүгээ харууллаа.
-Өхөөрдөм найз хөвгүүнийхээ тухайд ярьж байгаа бол. . одоо түүнийг март. Чи хэдийн сонголтоо хийсэн. Тэр жаал чамд хань болж хамгаалж чадах нэгэн биш гэдгийг бидний хэн хэн нь мэдэж байгаа.
Еэжи санаа алдаад эргэлзэнгүй толгой дохиход Жиёон санаа нь амарсан янзтай гүнзгий амьсгаа аваад өглөөний цай бэлдэхээр ханцуй шамлана.
Нэрийг нь ч санахгүй байгаа хүүхнийхээ тэвэрт шартаж сэрдэг байсан өдрүүд нь хэдийн ард хоцорчээ. Учирсан хүүхнүүдийнхээ дуу алдам гоо үзэсгэлэнд шатаж, ухаангүй донтон дурлаад өөрийн болгосон хойноо тэр их хичээл зүтгэлээ умартаад огт танихгүй хүн шиг үл тооно. Хэтэрхий гүн мэдэрч, хэтэрхий амархан уйддаг.
Энэ удаад ч бас адил байна гэж бодсон, урьдын адил Сынхёны гэрт болсон зүйлсийн дараа Жиёон Еэжиг мартах ёстой байсан. Гэтэл тэр анх удаагаа бүсгүй хүнийг гомдоосондоо харамсаж үзэв.
Хан Еэжиг л дэргэдээ авч үлдэхгүй бол болохгүй юмшиг хачин бодол залуугийн сэтгэлд нэвт шүглээд бүхий л оюун бодлыг нь тэр жаахан охин эзэлж орхисон.
Лаванда цэцгийн анхилам үнэр шингэсэн цав цагаахан арьс, төгс гэмээр биеийн харьцаа, зөвхөн түүний л мэдрүүлж чадах зүйлс. Болгоомжтой байхгүй бол гал шиг дүрэлзэх харцанд нь түлэгдэж , уруулд нь хоромхон төдий ч болов шүргэвэл ер бусын таашаалын гүн рүү живж мэднэ. Тэр бүү хэл яг цас шиг болхоор нь ширтээд суух хүртэл гайхам сайхан. Түүний дэргэд байна гэдэг амь өрссөн зүйл ч гэлээ тэр хэрээрээ жаргал цэнгэлд умбуулахыг нь яана.
YOU ARE READING
[POISON] completed
Fanfiction-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...