Дээвэр

1K 142 10
                                    

Шинэ цэцэг томилогдсоноос хойш бүтэн сар өнгөрж энэ хугацаанд Тамга4 үйл ажиллагаагаа тэлсээр ахин 2улсад нөлөөллөө тогтоосон төдийгүй цэцгийн оффис элдэв эрүү шүүлтийн өрөөнүүдээс салж таазан дээрэээс унжуулсан буу зэвсгээ ч хураан бүлгэм анх үүсгэн байгуулагдахад ямар байсан яг тэр төрхөндөө шилжжээ.

Мину Хэжин 2 ойр ойрхон уулзан цаашид бүлгэмийн үйл ажиллагааг хэрхэн авч явах тал дээр санал солилцож байсан ч тэд "гилээс" битүүхэндээ айдаг болсон байлаа.

Ямар сайндаа л Мину хүртэл  "Хэжинаа, чи цэцэг солигдохыг мэдэж байсан уу? Би үнэхээр тийм зүйл болно гэж төсөөлсөн ч үгүй. Еэжи одоо бидний мэдэх , бидний төсөөлөлд багтдаг балчир охин байхаа больж. Тэр илүү буурь суурьтай улам аюултай болон өсөж торнино.Болгоомж илүүдэхгүй л болов уу" хэмээн аминчхан өгүүлэхэв дээ.

Ван гэр бүлээс сураг чимээ байсангүй. Ивээн тэтгэлтүүдээсээ хагацаж бизнесийнхээ тал хувийг алдсан тэр бүү хэл ойрын хүрээлэлдээ ил тод зарласан хурим нь хүртэл цуцлагдчихаад байхад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь Еэжид дэндүү хачин, үнэхээр байж боломгүй зүйл мэт санагдах аж. Маш том эргэн ирэлтийн төлөө даруухан аашилж байна уу аль эсвэл үнэхээр ямар ч сэргэлт авахааргүй энэ чигтээ уналтанд орчихлоо гэж үү..

Еэжи өрөөнийхөө буланд шигдэхээс залхаж  урьдын адил JYP дээрх бэлтгэлээ үргэлжлүүлж эхэлсэн нь түүнийг удаан хугацааны амралтаас нь салгасан гэхэд болно. Бүсгүй 3кг жин нэмсэн ба шаргуу бэлтгэл хийсний хүчинд түүний эмзэг бие эргэн сэргэж хэзээ хэзээнийхээс илүү эрүүл харагдаж байлаа.

2018.5.25   BigHit entertainment

Бан захирлын өрөөнд хэдхэн хоногийн өмнө цацагдсан BTS- Fake Love дуун дээр ажилласан ерөнхий продюсер , стилистүүд, дизайнерүүд мөн жижиг хэрэгсэл хариуцсан арын ажилтнууд цугласан байлаа.

Еэжи гартаа тооцооны хуудас тайлангийн хамтаар барин тэдний дундуур алхах аж.

- Хэн энэ зураг авалтын санааг гаргасан юм, та нар Хусогийг бараг 1сая ширхэг сникерс дээр хэвтүүлчихэж..Мөнгө газраас ургадаг гэж бодоо юу, дараа нь энэ их чихрийг яах болж байна. Жон Хусогийн дээр нь хэвтсэн сникерс гээд арми нарт зарах гээ юу? 

Өндөр өсгийтийн товших чимээ чангарсаар бүсгүй уурласандаа доороо дэвхцэх нь холгүй байлаа. Тэрбээр зураг авалтын үйл явцын тухай унших бүртээ хөмсөг зангидах нь ажилчдыг улам л тавгүйтүүлж байв.

[POISON] completedWhere stories live. Discover now