Цайллагаас хойш хэдийн 2 ч өдөр өнгөрж энэ хугацаанд бүсгүй гэрээсээ хамраа ч цухуйлгасангүй.
Еэжи унтлагын өрөөнийхөө булан өвдгөө тэврэн суух агаад үе үе хумсаа хэмлэх аж. Цонхоор тусах үдшийн гэгээ бүсгүйн нүүрийг үл ялиг гэрэлтүүлэхэд үс нь арзайж , уруул нь хатан нүд нь сэлхийсэн нь анзаарагдана. .
Үдэшлэгт өмссөн улаан хилэн даашинзаа ч солилгүйгээр бүтэн 2 өдрийн турш тэрбээр цурам ч хийлгүй энэ буландаа шигдэн сууж " би түүнийг хамгаалж чадахгүй нь" хэмээн бувтнах нь өрөвдөлтэй.Хацар дээр нь нулимсных нь ормоор энгэсэг нь урсан хатжээ.
Paradise city 526 тоот (2 өдрийн өмнө)
Шөнө дунд өнгөрөхөд цайллага дуусаж зочид ч хэдийн тарсан байх бөгөөд Еэжи , Хө Ди 2 хичээнгүйлэн зассан ширээний ард зууш идэнгээ дарс шимж сууна.
-Дарсаар дайлах гэж дуудаагүй байлтай? Надад чамтай хамт байх хором бүр бөөлжис цутгам мэдрэмж төрүүлж байгаа болохоор яриад байсан зүйлээ хурдан тайлбарлаадах.
-Юуны тухай билээ?
Хө Ди мэдэн будилан хундагаа эргүүлэн тоглох нь бүсгүйг бухимдуулах ба залууд ч Еэжиг багтартлаа уурлахыг харах хөгжилтэй байгаа бололтой.
-Миний цагийг үрэхээ больж үз!
-Сүй тавьцгаая.
Хэсэг хугацааны аниргүйдлийн дараа өрөөг чангаар инээх хоолой дүүргэв.
-Одоо би.. тэгээд бүр чамтай юу? Тоглоод байгаа юм уу эсвэл мансуурчихаа юу? Эрүүл ухаан чинь хааччихаа вэ.
Бүсгүй түүнийг дооглон инээж гарахаар хаалга руу зүглэхэд араас нь Хө Ди жихүүцэм хоолойгоор ярих нь хөлийг нь туших мэт болов.
-Хятадад 4 -н тоо үхэлтэй ижил сонсогддогийг мэдэх үү? 14насны чинь төрсөн өдөр , чамд учирсан анхны халдлагаас хойш 4дөх жил тохиож байгааг анзаарсан уу?
Хөлийн чимээ ойртсоор залуу Еэжигийн дэргэд очин түүнийг ханаруу шахаж орхив.
-Цаг нь болсон. 18насны төрсөн өдрөөр чинь 2дахь удаагийн халдлага болно, тэр чамайг агнахаар ирнэ.
-Чи чинь юугаа яриад байгаа юм? Хэн надад халдаж зүрхлэх юм.
Залуу инээгээд Еэжигийн хүзүүг үнсэн чихэнд нь "Чи хэн гэдгийг нь надаар хэлүүлэлтгүй мэднэ шүүдээ" хэмээн шивнэх нь жаалхан охинд айдас төрүүлж байсан ч тэр тэсэлгүй дураараа залууг түлхэж орхилоо.
YOU ARE READING
[POISON] completed
Fanfiction-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...