Клуб

1.1K 145 13
                                    

2018 оны 4 дүгээр сар.

Нарны гэрэл бараан хөшигний цаанаас ч нүд гялбуулан тодорж , хотхоны гадаах цэцэгсийн үнэр хаалттай цонхны сиймхийгээр нэвтэрнэ. Үд дундад дөнгөж орноосоо өндийж буй Еэжид гадаах орчны амьдрал үнэндээ ямар ч хамаагүй болоод удаж байлаа.

Бүтэн сар гэртээ бүгэхдээ жаалхан охин бодит байдлыг ясандаа тултал мэдэрсэн гэхэд болно. Бэлтгэгдэгч болсноосоо хойш бүлгэмд хангалттай анхаараагүйгээс болж бүлэг доторх гилийн нэр хүнд ганхаж нөлөөлөл нь багассанаас гадна Жэксоныг солонгост ирснээс хойш Цэцэгийн ноёрхол хэдийн сууриа тавиад эхлэжээ.

Бүсгүй орноосоо өндийн халуун шоколад найруулан зогсоход утсанд нь банкнаас орлогын мэдэгдэл ирлээ. Минут секунд тутамд тасралтгүй ирэх энэ мэдэгдлүүдээс эхэндээ залхаж байсан ч сүүлдээ дасаж орхиж. Тохиролцооны дагуу BTS-н нэрийн дор олсон бүх орлогын 20% Еэжигийн дансанд орох ёстой. Залуус сайн ажиллаж байгаа бололтой, бүсгүйн дансны үлдэгдэл хэдийн 13оронтой тооноос хол хэтэржээ..

Мэдэгдлүүдээ устгамагц утасны дэлгэцэн дээр Сүбин Еэжи хоёрын зураг тодорч бүсгүй хачин царайлсаар дэлгэцний зургаа солив. Сарын сүүлийн шалгаруулалтын өмнө бие биедээ амжилт хүсээд жаргалтай мөчөө тэмдэглэн үлдээх гэж энэ зургийг авхуулж байсан цаг саяхансан.

Хэдийгээр өөрийн биеэр BigHit дээр очиж ажил хэрэг ямар түвшинд явж байгааг ажигламаар байсан ч бүсгүй ямар нэг тохиолдлоор Сүбинтэй таарах вий гэдгээс үхтлээ айж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэдийгээр өөрийн биеэр BigHit дээр очиж ажил хэрэг ямар түвшинд явж байгааг ажигламаар байсан ч бүсгүй ямар нэг тохиолдлоор Сүбинтэй таарах вий гэдгээс үхтлээ айж байв. Одоогоор Еэжигийн хамгийн том айдас Сүбинтэй харц тулгарах явдал бөгөөд одоог хүртэл түүний зүүдэнд хөвгүүний нүднээс олгойдох цус гарыг нь будаж байсан үзэгдэл үе үе орж ирдэг билээ.

Бүсгүй дугаараа сольж , бүх сошиал хаягуудаа хаагаад хуучин гэрээсээ хүртэл нүүгээд сар болж байна..Гэсэн ч Сүбин шөнө бүр унтах цагаасаа хугаслан байж ядарсан биеэ зөөж ядсаар Еэжигийн хуучин байрны урд байрлах дурсамжаар дүүрэн саадандаа ирэн сууж түүнийг гараад ирэх болов уу хэмээн найдлага тависаар хүлээдэг гэдгийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нь юутай уйтай.

[POISON] completedWhere stories live. Discover now