Гэрээ

1K 139 4
                                    

-Чи намайг ажилд авах уу? өөрийнхөө найз охиноор.

Сүбин цочирдон хэсэг хугацаанд таг хөшсөнөө гэнэтхэн ухаан орсон аятай Еэжиг гар дээрээ өргөн эргэлдэнэ.

-Энэ зүүд биш биздээ? Еэжи намайг чимхдээ.. мэдээж. Мэдээж би чамайг ажилд авна, сар бүр чамд өгөх хайр халамжаа 2дахин нэмэгдүүлж урамшуулалд нь халуун шоколадтай болзоонд дагуулж явж байя. Бурхан минь, чи намайг ямар баяртай байгааг төсөөлөх ч үгүй.

Бүсгүй газарт буумагцаа толгой нь эргэсэн бололтой тэнцвэр алдахад хөвгүүн түүнийг түшин авлаа. Еэжи хөөрөлдөө автсан жаалхүүг тайвшруулах гэсэн шиг энхрий бөгөөд удаанаар үнсэхэд Сүбиний хацар улайсан чигтээ зөрүүлэн үнсэх нь өхөөрдмөөр.

Еэжи халааснаасаа маск гарган Сүбинд зүүж өгөөд өөрөө ч бас нэгийг зүүв.

-Дараа жил гэхэд хоёулаа дэбют хийчих байх. Дебют хийсэн өдрөө л трэйний байхдаа болзож эхлэсэн гээд цуу тарчихвал бид хамтлагаа ч бас хөлдөө чирнэ. Тэгэхээр одооноос илүү болгоомжтой байх хэрэгтэй.

-Ойлголоо. . Ингэхэд.. чи өөрийгөө хүчлээгүй биздээ? Үнэхээр.. надад хайртайдаа ийм шийдвэр гаргасан тиймээ?

Еэжи горьдлого тээсэн нүдээр ширтэх хөвгүүнийг өхөөрдөн инээсээр гараас нь хөтлөлөө.

-Тэнэгхэн минь. Чиний хэлдгээр . . би ч бас чамд үнэхээр их сайн. Тийм болохоор битгий олон зүйл ургуулж бод.

Тэд хөтлөлцсөн чигтээ шатаар буутал тэдний урд Бан захирал гэгээн дүрээрээ зогсож байх нь тэр. Захирал гайхах уурлах хоёрын хооронд гацаж дэмий л " Хадагтай Хан.. Сүбин? " хэмээн бувтнахаас өөр зүйл хийж чадалгүй зогсоно.

Сүбин сандарсандаа золтой л шатны дэргэдэх онгорхой цонхоор үсэрчихсэнгүй. Харин Еэжи хөвгүүний гараас чанга атган " Өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гэчихээд захирлыг мөрлөх шахам зөрөхдөө нүдээ ирмэхээ мартсангүй.

Тэд өмнө нь цуг орж байсан кафедаа очиж өмнө нь суусан суудал дээрээ сууцгаасан ч яагаад ч юм тэдний хооронд хана тавьчихсан мэт хөндий байх нь хачин. Хэн хэн нь найз охин аль эсвэл найз хөвгүүний ямар байх ёстойг мэдэхгүй шүүдээ.

Өмнө нь зүв зүгээр тэврэлдэн хэвтэж , эвгүй хөдөлгөөнтэй бүжгийг ядах юмгүй хийж ичингүйрэн байж үнсэлцдэг байсан ч одоо хэн хэн нь биеэ барин аль болох алдаа гаргахгүйг хичээх нь хачин.

Еэжи гүнзгий амьсгаа аваад Сүбиний гарнаас атгахад тэд нэгэнтэйгээ харц тулгарав.

[POISON] completedWhere stories live. Discover now