Хурим

1.3K 155 6
                                    

Хоёрдугаар сар дөнгөж эхлэхтэй зэрэгцэн Еэжигийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох эцгийнх нь харшид түүнд хаяглагдсан илгээмж ирлээ.

Хатаасан цэцэг навчсаар нямбайлан чимэглэсэн хуримын урилга. Bigbang хамтлагийн гишүүн Тэяан болоод жүжигчин Мин Хюрин нарын хуримын цайллагт Еэжи бизнесийн түншийн хувиар уригдсан нь энэ байлаа. Өмнө жилийн зул сарын өмнөхөн л тэд хуримаа хийнэ гэсэн цуу тараад байсан , үнэн байх нь.

Бүсгүй инээвхийлэн урилгаа гоёл чимэглэлийнхээ хайрцагны дэргэд хавчуулж үлдээгээд Сүбинтэй уулзахаар тохирсон кино театр руу яаравчлав. Тэд уулзах цаг товлоогүй байсан ч саяхан нээлтээ хийсэн кино хүмүүсийн дунд дэндүү алдартай байгаа явдал нь тэдэнд хамт кино үзэх эрмэлзэл төрүүлсэн билээ.

Сүбин түгжрэлээс болж кинондоо хоцрохгүйн тулд бараг 2километр шахуу гүйж Еэжи ч түүнтэй давхцан ирснээр тэд театрийн урд уулзмагцаа үгийн зөрөөгүй шуудхан танхим руу гүйцгээв. Амжиж суудлаа эзэлсэндээ олзуурхсан хөвгүүн ундаанаасаа том том балгалаад бүсгүйн мөрийн дэрлэхэд Еэжи дургүйлхэн :

-Би чиний дэр биш шүү.

-Гэхдээ ингэвэл илүү тухтай байна.. заза.

Хэсэг хугацааны өнгөрөхөд бүсгүйн нүдний буланд хөвгүүн үе үе чилсэн хүзүүгээ эргүүлэн их л тааламжгүй суух нь үзэгдсээр тэр тэсэлгүй Сүбинийг өөрлүүгээ татан мөрөө дэрлүүллээ.

Дундаа авсан том попкорн талдаа ороход тэд санаатай болон санамсаргүйгээр нэгнийхээ гарт хүрнэ. Тэгэх бүрийдээ хөнгөн инээд алдацгаахыг нь яана. Хөвгүүний сэтгэл одоо л нэг ханав уу гэлтэй бүсгүйд улам ч наалдан эрхлэж байснаа киноны төгсгөлийн үнсэлтийн хэсэгт эвгүйцэн өндийгөөд яахаа мэдэхгүй будилах нь хачин.

Еэжи ч дэлгэцнээс харц бууруулсаар доош харахад гэнэтхэн Сүбин түүний эрүүнээс татан үнсэх нь тэр. Өнөөдөр түрхсэн гүзээлзгэний уруул өнгөлөгч нь хэдийн уусан арилж үнэр нь л үлджээ. Түүнд эвгүй байгаа болов уу, энэ үнсэлтийн дараа юу болох бол , би яах хэрэгтэй вэ гэсэн түмэн бодлууд нь охины тархийг дэлбэлэх шахсан ч тэр энэ удаад ичих нүүрээ хаашаа ч юм бэ нууж орхиод эргүүлэн үнслээ.

Догдолсондоо болоод амьсгаа ч авахаа мартагнан буй хөвгүүний гар бүсгүйн шилэн хүзүүнээс татан өөрлүүгээ улам л ойртуулах аж.

-Үнэндээ түрүүнээс хойш чамайг дэрлэх гэсэндээ биш.. мэдэхгүй ээ, зүгээр л үнсэхийг маш их хүссэн.

[POISON] completedWhere stories live. Discover now