2019.1.1
Dispatch жил бүр зарладаг уламжлалт хосоороо Exo хамтлагийн Кай болон Blackpink хамтлагийн Жэнни нарын үерхлийг нэрлэж болзож буй зургийн хамтаар нийтлэв. Энэ тухайд хоёр талын агентлагаас албан ёсны мэдэгдэл гараагүй нь олныг төөрөгдүүлээд амжсан ч тун удалгүй YG "Бид мэдээгүй, одоогоор судалж байна" гэсэн бол SM Entertainment хосууд болзож байгааг баталж " Тэд бие биедээ хайртай" гэж зарласан нь Солонгос улс төдийгүй дэлхий даяарх Кпоп сонирхогч , сонсогчдын дунд бөмбөг дэлбэлж орхив.
Dispatch дөнгөж мэдээлэл цацсаны дараахан захирлуудынхаа өрөөнд дуудагдсан 2 айдол эрс тэс байр суурьтай байсныг дурдах нь зүйтэй. Жэнни юу ч хэлэлгүйгээр цаг нөхцөөсөөр эцэст нь дуртай дургүй үерхэж байгаа хэмээгээд үл ялиг толгой дохисон бол Кай яг л энэ бүхнийг ном журмын дагуу болсон мэтээр хүлээн авч жуумалзан инээнгээ "бид нэг нэгэндээ үнэхээр их хайртай" гэсэн нь хачин.
Rasputin VIP 22:00 цаг
Удирдагчид шинэ оны эхний өдрийг угтаж оргилуун дарс буудуулан 13модны покер тоглохоор ширээ бэлдүүлж байлаа. Тэд энэ жил шинэ удирдагчтай болсноос гадна бүлгэмийн доторх эв түнжингүй харилцааг зохицуулж үйл ажиллагааг тэгшитгэх зорилгоор зул сарын үдэш тоглодог уламжлалт тоглолтыг хойшлуулан энэ өдөр тоглохоор тов тогтсон билээ. Чухам энэ шөнийн тоглолтууд л ирж буй шинэ оны олз омог басхүү гарз хохирлыг шийдсээр ирсэн. Өмнө жилийн тоглолт дээр Хэжин хамгийн их ялалтыг байгуулсан төдийгүй үүнийгээ дагаад бүлгэмийн ашиг орлого тэнгэрт тулсан ч Еэжигийн хувьд нилээдгүй олон хожигдож түүнийхээ шанд сэтгэл санааны хувьд хүнд үеийг туулсан.
Ширээ бэлдэх хооронд Жунин сандлынхаа түшлэгийг налан утсаа оролдож өнөөдөр зарлагдсан үерхлийн мэдээнийх нь доор бичсэн сэтгэгдлийг уншин чангаар хөхөрнө. Хэжин түүнрүү гайхан харснаа цагаан шоколадтай гүзээлзгэнэ амандаа хийгээд өөртөө ахин нэг оргилуун дарс хундагалав.
-Үерхлийн мэдээ зарлагдвал чиний л нэр хүндэд сэвтэй баймаар юм. Хайртай хүн чинь ч биш байхад Еэжигийн ятгалгаар ийм зүйл хийсэн биз дээ? Тэгчихээд ийм баяртай инээгээд л.. эвгүйцмээр юм.
Түрүүнээс хойш чимээгүйхэн тоглолтонд бэлдэж зогссон Мину ярианд оролцохоор шийдсэн бололтой ширээ лүү дөхөн суулаа.
-Үнэндээ Еэжи нэг сумаар хоёр туулай буудчихсан болохоор баярлахад буруудахгүй л байх. Асуудлаа ч зохицуулаад Жэннид ч шанг нь хүртээчихлээ.
YOU ARE READING
[POISON] completed
Fanfiction-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...