-Өнөөдрөөс эхлээд манайд амьдар.
-Чи чинь галзуурчихаа юу? би юу гэж чамтай хамт амьдардаг юм!
Гэнэтхэн машин хөдлөн хурд авлаа.
-Хөөе Квон Жиёон! Хөгийн новш минь намайг буулгаадах! Зогс, яг одоо зогс!!
Жиёон түүнийг тоож байгаа ч юм алга , сөүлийн гудамжаар сүлжин давхисаар.
3давхар , хувийн эдлэн ч гэж хэлж болмоор том цэцэрлэгтэй байшингийн урд зогсоход Жиёон Еэжиг чирсээр гэр лүүгээ орууллаа. Солонгосд бол ийм том газартай тансаг харш хэдэн арван тербумаар үнэлэгдэх нь ойлгомжтой.
-Манайд студи, бүжгийн заал, фитнесс бүр усан бассейн ч бий. Хангалттай олон өрөөтэй болохоор бэлтгэлээс бусад үед энэ том байшинд чи надтай огт таарахгүй амьдарж ч болно.
-Юу гэхгээд байгаа юм?
-Дараа жил цэрэгт явах хүртлээ би чамайг дасгалжуулна. Загварын хандлага , биеэ яаж авч явах , соло гаргахдаа анхаарах зүйлс , камертай аль өнцгөөс харьцаж хэрхэн анхаарал татдагийг зааж өгье. Энэ бүхний дараа чи дэбют хийсэн даруйдаа бүхний төв нь болно.
-Тоглохоо больж үз, чиний надад заана гээд байгаа юмсыг чинь сургах хангалттай олон дасгалжуулагч энтертаймэнтэд байдаг юм.
Жиёон жуумалзаад :
-Трэйний нарт ордог хичээлийг хэлж байна уу? Бурхан минь, тэр чинь зүгээр л сурвал сур гээд онол л заагаад орхидог.
Еэжи нүдээ эргэлдүүлээд гарах хаалга руу эргэхэд Жиёон ахин ам нээв.
-Чиний үдэшлэг дээр үзүүлсэн зүйл дутагдал ихтэй ч гэсэн яагаад ч юм.. би тэр үед чамаас өөрийгөө харсан. Би чамайг амжилтанд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна , бас хийсэн зүйлээ наминчилж чамд хийж өгч чадах зүйл үүнээс өөр алга.
Тэдний амьсгалах чимээнээс өөр зүйл үл сонсдоно..
-Маргааш 12цагт миний ачаа ирнэ, өрөөг минь бэлдээрэй.
Еэжи тавиур дээрээс Жиёоны унаж ирсэн хар Lamborghini-гийн түлхүүрийг аваад гэрлүүгээ хөдөллөө.
Харшаас холдсон даруйдаа цонхоо нээгээд залуугийн машины салонд үлдээсэн тамхинаас нь нэгийг сугалав.
Яаж ч харамссан , юугаар ч төлсөн нэмэргүйдээ , аль хэдийн галт тэрэг яваад эхэлчихсэн. . Түүний хэлдэг зөв, ухаан орсон цагаасаа тайзан дээр амьдарсан хүний зөвлөгөөний хажууд ямар ч дасгалжуулагчийн хичээл шал арчина.
YOU ARE READING
[POISON] completed
Fanfiction-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...