ITZY өглөө эрт нисэх буудал руу явах ёстой учир охид өрөө өрөөндөө орон зүүдний ертөнцдөө умбажээ.
Үүр шөнийн заагаар мухар гудамжинд байрлах буйдхан зочид буудлын тагтан дээр цэл залуу бүсгүй тамхилан зогсох аж. Еэжи эртлэн амрахаар хамгийн түрүүнд орондоо орсон ч бүтэн 6цагийн турш унтаж чадалгүй хөрвөөсөөр сая нэг өндийсөн нь энэ.
Нүдээ аних төдийд л өдөр таарсан Жиёоны төрх тодрон үзэгдэх нь гачлантай. Тэгмэгцээ аль эрт өнгөрсөн дурсамжууд тархи толгой тэсэлчих шахахыг нь яана.
Гэнэтхэн л таарчихдаг, гэнэтхэн л үгүйлж орхидог. Ер нь аливаа юмс гэнэт л тохиох юмдаа.
Квон Жиёон. . Гүн болор бодолд дарагдсан харцаараа намайг харамлан ширтэхгүй, зөөлхөн нимгэн уруулаараа чихэнд минь нялуун үгс шивнэхгүй, үргэлж тодруулдаг байсан инээмсэглэл нь одоо миний төлөө гэрэлтэхгүй. Ахиад..ахиад ганцхан удаа гэх шунал л сэтгэлийг минь гижигдэнэ.
Түүнтэй ахин харц тулгарахдаа л ойлгосон, ганц түүнийг л хэзээ ч мартаж чадахгүй гэдгээ. Шидтэн бүх дурсамжыг минь үгүй хийж өгье гэвэл ганц Жиёонтой хамт байсан цаг хугацааг л үлдээгээч гэж өвдөг сөгдөн гуйна гэдгээ.
Гэсэн ч энэ бүхэн түр зуурынх, унтаад сэрснийхээ дараа би урьдын л адил юу ч болоогүй мэт аашлахаа мэдэж байна.
Бүсгүй ишиндээ тулсан тамхиа хөлөөрөө гишгэлж унтраагаад орлуугаа яарлаа. Одоо л түүний нойр хүрж эхлэх шиг.
Еэжи хөнжлөөрөө биеэ бүтэн ороогоод юунд ч юм бэ найдвар тээсээр утсаа шалгачихаад төд удалгүй урвагар царайлав . "Зурвасыг минь уншаа ч үгүй байхшив" Жаалхан охин гомдолтой нь аргагүй ийн шивнэхдээ дотроо өөрөө өөрийгөө шоолно.
Би юунд найдсан юм бол? Сүбинээс уртаас урт аргадангуй зурвас авна гэжүү. Эсвэл илбэ шидийн аргаар түүнийг дэргэд минь гараад ирнэ гэж санасан юм уу. Ойрдоо хэтэрхий их романтик кино үзчихэж, бодит байдал өөр шүүдээ. Сэхээрж үз, Хан Еэжи.
Саяхан л Сүбиний энгэрт наалдан хэвтэхдээ түүнээс өөр хэн ч энэ хорвоод байдаггүй мэт аяглаж бодол санаа минь зөвхөн түүн рүү тэмүүлсэнсэн. Гэтэл хэдхэн сарын дотор өнөөх галзуурам догдлол үгүйрчихэж. Тэгсэн хэрнэ тэр хөвгүүнээс холдоно гэхээс эмээж юунд ч юм бэ хоргодно..
Би олон зүйлийн үнэн төрхийг таньсан ч хайрын учрыг олохоосоо өмнө нас эцэслэх бололтой.
Үнэндээ бидний хооронд юу байгаа юм? Сүбиний намайг гэх сэтгэл тэгтлээ хөрсөн юм бол миний түүнийг гэх сэтгэл юу юм? Зүгээр л гэмшил , тэгээд би түүнд амины өртэй гэх талархал. Тийм л юм бол энэ хачин ойлгомжгүй харилцааны хаана нь хайр байгаа юм?
YOU ARE READING
[POISON] completed
Fanfiction-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...