100 өдөр

984 144 8
                                    

2019 оны намар , Парис хот

Дэлхийд цөөн орших шилдгийн шилдэг ахлах тогооч нарт олгодог Мишлений одонт Франц ресторан бүтэн өдрийн турш хаалгаа барьж тусгай захиалгадаа зориулан ямар нэг ер бусын романтик орчин бүрдүүлэхээр хичээх агаад танхимд ажилчид зогсоо зайгүй холхилдоно.

Төдөлгүй төв хаалга онгойн насандаа тохироогүй чамин эдлэлээр биеэсээ чимсэн залуухан хосууд хөтлөлцөн алхсаар зөвхөн өөрсдөд нь зориулсан ширээнд заларлаа.

Еэжи зураг авалтаа дуусгаж хэд хэдэн эргэн ирэлтийн тайзан дээр гарсны дараагаар ховорхон олдох амралтаа ашиглан хайрын хот Парист Сүбинтэй болзохоор ирсэн нь энэ.

Хосууд чимээгүйхэн хооллоод дурсгалын зураг ч татуулалгүй "100 дахь өдрийн мэнд" хэмээн сүүн кремээр гоёмсгоор бичсэн жижигхэн бялуунаас амсав. Тэдэнд үнэтэй ресторан, амттай хоол, 100дахь өдөр гэсэн тодотгол огтоос хамаагүй мэт ердөө л өөд өөдөөсөө ширтээд суух нь туйлын жаргал аятай аяглах нь хачин.

Аргагүйдээ, айдолуудад уулзаж суух байтугай утсаар ярих ч цаг хомс шүүдээ.

Еэжи Сүбинд нэг л тухгүй байгааг анзаарч түүний гараас хөтлөсөөр ресторанаас 1 гудамжийн цаана байрлах буудал руугаа яаравчлав. Хэтэрхий дэгжин хувцас нь аль алинд нь тавгүй мэдрэгдэх аж.

Буудлынхаа өрөөнд орсон даруйд бүсгүй түрүүхэн гарахаасаа өмнө тайлж шидсэн хос унтлагын хувцсаа арайхийж олоод нэгийг нь хөвгүүн рүү шидлээ.

-Наад тэнэг зангиагаа суллаад унтлагын хувцсаа өмс, хэтэрхий албархуу тэмдэглээд хэрэггүй гэж хэлээд байхад даа..Чи нэг кино сонгочих, би пицца захиалаадахъя.

Хөвгүүн цамцныхаа товчыг тайлангаа хошуугаа унжуулан гомдоллоно.

-Зүгээр л жаахан ач холбогдол өгөх гэсэн юм..Бидний 100дахь өдөр шүүдээ.

Еэжигийн өхөөрдөн инээх дуулдаж төдөлгүй шүршүүрийн ус асгарах чимээ сонсдов. Бүсгүй нил ягаан өнгийн цэцгэн хээтэй торон даашинзаа тайлах гэж үйлээ үзсээр эцэст нь нэг юм мултраад угаалгын сагс руу чулуудмагцаа шүршүүрийн дор зогслоо.

Тэр шүршүүрт хэр удаж байгаагаа ч мэдсэнгүй, цаг гарган нүүрээ цэвэрлэчихээд үсэндээ шампунь түрхэн хөөсрүүлж байтал угаалгын өрөөний хаалга сэвхийтэл онгойх нь тэр.

-Еэжи чи болж байна уу? Пицца ирчих..

Сүбин нэвт гэрэлтэх шилэн хаалганы цаана зогсох нүцгэн бүсгүйгээс харцаа салгаж зүрхэлсэнгүй. Еэжи хөвгүүний хоолойг сонсоод яльгүй тайвширсан ч дээрээс асгарах савантай уснаас болж нүдээ ч нээж чадалгүй дэмий л хөлөө дэвслэн орилно.

[POISON] completedWhere stories live. Discover now