Шалгаруулалт

1.2K 156 11
                                    

-Муу бяцхан худалч өлөгчин! Осол, хагалгаа гэнэшүү. Би ч гэж би, чамд итгэж л байдаг. Хараал ид.

-Надад үнэхээр өөр арга байгаагүй юм , ойлгоочдээ.. Ингэж хэлээгүй байсан бол чи миний араас ирэхгүй байсан..

Жиёон японд бараг 3 долоо хоногийг өнгөрөөсөн байлаа. Залуу Нанаг түүнтэй хэрэлдээд гарсныхаа дараа  нутагруугаа явж , японд очсон даруйдаа авто машины осолд орсон гэдэгт  бат итгэсэн хэрэг.

Үүгээр ч үл барам бүсгүйг хөл дээрээ бостол нь хамт байж асарна гэж амласан нь түүний өрөвч нинжин сэтгэлийг батлаа юу гэлтэй. Ямартай ч Нана түүнтэй нэр холбогдоод нилээд хэдэн сар болчихсон байхад учирч явсан бүсгүйгээ нэг хэрүүлийн дараа л мартана гэдэг тэнэг хэрэг.

Гэвч тэр өнөөдөр үнэнийг мэдчихлээ.

Одоо л бүсгүй Жиёоныг утсандаа хүрэх бүрт сэм ажиглаж Еэжитэй холбогдох гэж оролдоход нь уйлагнан дургүйлхэж байсны учир олдох шиг. .    " Намайг ийм байдалтай болчихоод байхад хүртэл өөр бүсгүйд санаа тавьж байгаа юм уу? ядаж бүрэн эдгэтэл минь зөвхөн надад анхаарж болохгүй гэж үү? " гэсэн бүсгүйн үгс өр өвтгөм байсны дээр хуурамчаар хийлгэсэн гипснүүд нь ч дэндүү үнэмшилтэй харагдсаныг дурдах хэрэгтэй.

-Ахиад надтай битгий холбогд, юу ч болсон намайг таньдаг юмшиг аашлах хэрэггүй..Нана.. ингээд больцгооё.

-Намайг битгий орхиоч..

Хаалга саван гарахад чийглэг агаар дотор муухайруулна. Нанагийн гэр далайтай ийм ойрхон байх гэж, эндээс онгоцны буудал хүртэл ахиад хэдэн цаг өнгөрөхнээ?

Жиёон урт хугацааны дараа гэртээ ирэхдээ дотроо яльгүй догдлон байсныг нуух юун. Бушуухан хаалганыхаа кодыг хийн орохдоо тэр хоосон гутлын тавиур , тоосонд дарагдсан гэрээ анзаарсан ч дотроо "үгүй байгаасай" хэмээн бодож зогсоно. Чемоданаа газарт хаяаад хамгийн түрүүнд Еэжигийн өрөөнд оров.. хоосон.

Энэ гэр бүхэлдээ хоосон. Бүсгүй энд алга. Түүний хувцаснууд, сойз , хэрэглэж байсан аяга таваг нь тэр бүү хэл үнэр нь шингэсэн хөнжлийн даавуу ч алга. Харин өөрийнх нь өрөөний орон дээр тэдний өнгөрүүлсэн аймшигт шөнийн дараа бүсгүйн өмсөж явсан гандсан улаан цамц эвхээстэй байлаа.

Бүжгийн заалны бохирдсон шал, хэд хоног солиогүйгээс болж өмхийрөх талруугаа хандсан усан сангийн ус , хөргөгчинд  хэдийн ялзарсан хүнс энэ гэр нэлээд удаан эзгүй байсныг нотолно. Еэжи.. бүр мөсөн явчихаж..

[POISON] completedWhere stories live. Discover now