2019.11.30 Melon шагнал гардуулах ёслол, Gocheok Sky Dome цэнгэлдэх.
Хэдэн мянган суудалтай цэнгэлдэх зогсох зайгүй болтлоо үзэгчдээр дүүржээ. Энд тэндгүй жижиглэнгийн худалдаачид айдолуудын зурагтай постер, өхөөрдөм цүнхний оосор зэргийг зарахаар холхилдовч хамгаалагчид зөвшөөрөлгүй худалдаачдыг цэнгэлдхээс хөөж гаргахаар яаравчлах нь хүмүүсийн нүдэнд муур хулгана хөөцөлдөх шиг үзэгдэнэ.
Жилдээ нэг болдог энэхүү наадамд фэнүүд хайртай айдолоо харах гэж, харин айдолууд бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхээр ирцгээх агаад энэхүү ёслолд зочилж хүндэтгэлийн суудалд заларна гэдэг хүссэн хүн болгоны хийж чадах зүйл биш ажээ.
Шагналууд ар араасаа хөвөрсөөр эцэст нь чамин хослолтой хижээл насны эр, гоёмсог даашинзныхаа хормойг эрхэмсгээр өргөх бүсгүйн хамтаар "оны шилдэг уран бүтээлч" шагналын эзнийг зарлахаар микрафоноо шүүрэхэд хүн бүр амьсгаа даран хүлээж зарим нэг нь нүдээ анингаа мэддэг бүх маань мэгзмээ уншиж эхлэх нь тэр.
-Оны шилдэг эмэгтэй залуу уран бүтээлч..ITZY!
Охид нэгнээ чангаар тэвэрч орилолдон зарим нэг нь нулимс дуслуулсаар тайзан дээр гаран шагналаа гардахад Еэжи тайзан дээрээс айдолуудын сууж буй хэсгийг нүдээрээ гүйлгэн харахдаа өөрийн мэдэлгүй Сүбинийг тэдэн дундаас хайж байлаа. Хөвгүүн баруун булангийн дээд ширээнээс "би энд байна" гэх шиг гараа далласнаа гэнэтхэн олон хүний дунд байгаагаа санав бололтой гараа буулган бусад шиг алга ташин инээмсэглэв.
Жаалхан охин ахлагчийн хувиар сэтгэгдлээ хуваалцаад бусаддаа боломж олгохоор хурдхан шиг микрафоноо дамжуулсаар нэг нэгээрээ үг хэлэх хамтлагийнхаа гишүүдийг бахдан харж зогслоо. Эдгээр охид эхэндээ хамтрагчаас цаашгүй байсан бол одоо гэр бүлээс өөрцгүй болжээ.
-Оны шилдэг эрэгтэй залуу уран бүтээлч..Tomorrow X Together!
Хөвгүүдийн хамтлагийн гишүүд өөрсдийнх нь нэрийг дуудсан гэдэгт үл итгэн гайхширсаар тайзан дээр гармагцаа бодит байдалд хөл тавив бололтой нэгнийхээ мөрөөр нь тэврэн "бид чадлаа" хэмээн бувтнацгаана. Еэжи өөрөө шагнал авсан гэдгээ ч умартан Сүбиний амжилтанд өөрийнхөөсөө илүү баярлаж байна уу гэлтэй. Гэвч тайзан дээр зогсох хөвгүүний нүд өөрийг нь бус эсрэг талын ширээ лүү зүглэх нь хачин.
Баруун доод буланд өмнө жилийн зун дебют хийсэн (G)I-DLE суух бөгөөд Сүбиний харц яалт ч үгүй тэдэн рүү ширтэж буй нь илт.
YOU ARE READING
[POISON] completed
Fanfic-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...