-Удаан уулзсангүй.. Квон Жиёон.
Сүбин энэ нэрийг сонсоод гайхсан юмгүй дэмий л цаг руугаа нэг хяламхийснээ царай нь хувьсан:
-Уучлаарай , манай бэлтгэлийн цаг болчихож. Дараа уулзъя !.. гэсээр гарж одлоо.
Түүний хувьд кпопын хаан нэг муу бэлтгэгдэгч дээр зорьж ирнэ гэдэг тэнэг хэрэг тул "зүгээр л адилхан нэртэй хүн" гэж хальт бодоод өнгөрснөөс өөр зүйлгүй үлджээ.
-Намайг санасан уу?
-Харамсалтай нь үгүй.
-Гунигтай л юм. Би .. чамайг их санасан. Ялангуяа намайг цоолчих шахам ширтэх энэ давхраагүй алаг нүдийг.
Залуугийн гар бүсгүйг аргадах мэт хацрыг нь илбэж хуруунууд нь нүднийх нь доогуур тэнүүчилнэ.
-Чэринтэй зугаацаад намайг санах ч завгүй байсан шиг санагдах юм?Тэгээд ч болоогүй гэрийнхээ нууц дугаарыг хүртэл сольчихсон ч байхшиг.
-Чи арай.. хардаад байгаа юм уу? Бурхан минь гэж, харин ч би чиний "хайрт ахын" чинь хийсэн зүйлээс болж бараг сар шахуу бүгэж амьдарсан.
Бүсгүйн царай хувьсхийн гэмших мэт харц буурууллаа. Жиёон санаа алдаад бүсгүйн гараас атгав.
-Эргээд хамт амьдарцгаах уу?
-Тоглоод байгаа юм уу? Чи яагаад ийм "хөгийн" байдаг юм?
Еэжигийн харц үзэн ядсан , түгшсэн , туньсан өнгөөр хувирна. Хүлээлт удхаараа цөхрөл болж.. цөхрөл хэтийдэхдээ үзэн ядалт болжээ.
-Бид яг юу юм? Энэ харилцааг ойлгох арга алга.Заримдаа найзууд, дараа нь илүү дотно.. тэгсэн хэрнэ танихгүй хүмүүс. Чи намайг өөрт чинь онцгой хүн гэж мэдрүүлчихээд хормын дараа хэн ч биш юмшиг үздэг. Бусдын хувьд чамтай ингээд ч болов хамт байх аз завшаан байх , гэвч надад ахиад "ээдрээтэй" зүйл хэрэггүй. .
Гараас нь эцсийн удаа мэт чанга атгасан гар сулран , саяхан оч гялалзах мэт байсан харц нь бөхөхөд Квон Жиёон . .юу ч дуугарсангүй, ямар ч тайлбар тавьсангүй.
Ахиад л "баяртай" ч гэж хэлэлгүйгээр явчихлаа.
Хаалганы хонх жингэнэн дугарахтай зэрэгцэн дутуу уусан халуун шоколадны тусгалд бүсгүйн нулимс урсах нь бүрэлзэн үзэгдэнэ.
Энэ мэдрэмж юу вэ? Анхны бүхнийг минь авсан хэрнэ анхны дурлалын минь эзэн ч чи байжээ. Инээдтэй юм.
Гэтэл би нүдэнд чинь өртөөгүй. Чамайг бодож нойргүй хонодог байхад чи "түүнийгээ" зүүдлэн тайван нойрсдог байж.
YOU ARE READING
[POISON] completed
Fanfic-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...