Тохиролцоо

1K 146 8
                                    

Хаврын салхи хавирга нэвт гэгчээр дөнгөж машинаасаа буугаад удаагүй Еэжи жихүүн салхинаас болж дагжин чичирч элгээ тэвэрсээр бараг 20 дахь удаагаа хаалганы хонх даран зогсоно.

2 давхар энгийн атлаа тун цэмцгэр байшингийн цонх гэрэлтэн дотор нь хүн байгааг илтгэн үзэгдэх авч эзэн нь хонхны чимээг огт сонсохгүй байгаа бололтой, ядахнаа гадаах хаалгатай холбогддог хамгаалалтын системийн харилцуураар ч болов хэн ингэж тасралтгүй хонх дараад байгааг сонирхсонгүй. Гэсэн ч бүсгүй бууж өгөлгүй ахин дахин хонх дарсаар..

Төдөлгүй гадаах хашааны хаалга автоматаар онгойход бүсгүй гайхаж тэвдэлгүйгээр бүсэндээ хавчуулсан буугаа шалгаж үзмэгцээ шатаар дээш өгсөн байшингийн хаалгыг татлаа. Үүдээр дөнгөж шагаймагц эгц урд нь зорьж ирсэн нэгэн нь түүнийг угтан зогсох аж.

Ким Жунин. Тэрбээр цээж нүцгэн, бүсэлхийгээрээ алчуур уясан байдалтай өөртөө хундагаласан дарсаа тамшаалан шимэх агаад нойтон үснээс нь одоо ч ус дусална. Бүдэг шаргал гэрлийн тусгалд түүний булчинлаг бие тодрон үзэгдэх нь үзүүштэй. Залуу эр түрүүнээс хойш шүршүүрт орж зогссон бололтой, тиймдээ ч хаалгаа тайлалгүй ингэтлээ удсан биз.

Жунин өөрлүү нь эрээ цээргүй ширтэх жаалхан охиныг дооглонгуй инээнэ.

- Зогсоо зайгүй хонх дараад байхаар нь галзуу фэнүүд гэрийг минь хүртэл олчихож гэж бодтол.. Миний санахын чи зуны үдэшлэг дээр үзүүлбэр үзүүлсэн бэлтгэгдэгч байхаа? Ийм орой зорьж ирж байхад урмыг чинь хугалмааргүй л байна. Гэхдээ яадаг билээ, би балчир охин сонирхдоггүй юмсан.

Бүсгүй тайвнаар мишээгээд бүснээсээ буугаа сугалан Жунин руу чиглүүлж зочны өрөөний голд байрлах модон ширээний ард суухыг шаардав. Еэжид залуугийн сээтэгнэсэн басхүү тохуурхсан ярианы өнгө аяс тун ч сонирхолгүй санагдсан гэхэд болно.

-Ким гишүүний ууган хүү.. Чи "Тамга 4" гэж мэдэх үү?

Жунины балмагдсан төрх төд удалгүй өөрчлөгдөж гайхсан царайных нь оронд хурц ширүүн харц, ёжлонгуй инээмсэглэл тодорлоо. Тохуурхсан хоолойных нь өнгө илүү нухацтай шинж рүү хувиржээ.

-Жэи над дээр нэг түрэмгий өв залгамжлагч зочилно гэж сануулсан, тэр нь чи байх нь. Гэмт бүлэглэлийн тэргүүн айдол болохоор бэлтгэгдэж байгаа юм биздээ? хөгжилтэй л юм..

-Би чиний тухай дэндүү ихийг мэднэ гэдгийг чи хэдийн гадарласан байх.

Жунин инээмсэглээд ахин нэг хундаганд дарс хундагалаад бүсгүйд сунгалаа. Залуугийн гэр гаднаасаа ч дотроосоо ч цэвэр цэмцгэр , хар цагаан өнгөөр хослуулсан хэв загвартай ажээ.

[POISON] completedWhere stories live. Discover now