Шартаж сэрснийхээ дараа би, хамгийн түрүүнд Bighit гэсэн хайлт хийхэд тэдний цор ганц хамтлаг болох 7гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг гарж ирэв.
Жэвоны хэлснээс ганц зөрж буй зүйл нь тэд аль хэдийн алдар нэрт хүрэх алхмуудаа хийчихсэн байсан ч түүнээс бусдаар тэдгээр хүнд хэцүү цаг , үнэнч фэнүүд тоохгүй орхих зүйл биш байлаа.
Гэсэн ч би . . өдийг хүртэл юунд ч ингэж ихээр эргэлзээгүй. Би ганц Квон Жиёоны амыг хамхихын тулд Bigbang-н гишүүдийн өдийг хүртэлх хөдөлмөр, босгосон түүхийг гишгэлнэ гэдэг тэнэг хэрэг шүүдээ. Эцэстээ гэхэд би ч бас тэднийг сонсож өссөн.
...
Зун хэдийн талдаа орж ойрд ороогүй бороо өнөөдөр аадар болж асгарлаа. Шөнө дунд Еэжигийн гар утас аниргүйд ёрын чийртэй хангинав.
-Яг одоо ир! Люси Хан.
5-хан үгтэй дуудлага тасрахад Еэжи сандрангуй хувцсаа өмслөө. Зурвасаар ирсэн хаяг 2гудамжны цаана байх аж.
Хагас онгорхой машин зогсоолоос хар өнгийн Lamborghini цухуйна. Автоматаар гэрийн хаалга онгойход ханаар дүүрэн өлгөсөн уран зураг , булан тохойд байх үнэтэй эдлэлүүд , галлерэй шиг зассан тохижилт нь ТОП-н гэр болохыг нь хангалттай илтгэх аж.
Бүдэг гэрэлтэй зочны өрөөнөөс тамхи, архи хослон ханхална. Ширээн дээр метафетамин (хар тамхины нэг төрөл) асгаржээ.
-Oh, дуулгавартай охин. Хараач Cынхён ( Т.O.P ) би түүнийг ирнэ гэж хэлээ биздээ.
-Чи юу хүсээв?
-Би Сынхёнтой чамайг хагас цагийн дотор ирж чадах эсэх талаар мөрий тавьсан юм.
-Тоглоод байгаа юм уу?
Жиёон урдаа байсан вискины шилийг Еэжи руу шидэж азаар тэр нь хана онон газарт бутарлаа.
-Мэдээж тоглож байна. Чи юу шиншлээд байгаа юм?
Залуу уурлангуй босож ирээд жаалхан охиныг заамдаж аваад буйдан луу түлхэхэд Еэжи толгойгоороо буйдангийн бариулыг мөргөснөөс болж хэсэгтээ манарав.
-Чи хэн болчихоод айдолуудтай уулзаж найзархаад байгаа юм, нэг муу трэйний байж миний эсрэг босох гээ юу? чамшиг алдах юмгүй өлөгчин юу сэддэгийг би мэднээ.. мэднэ.
Бүсгүйн яаран угласан шорт , нимгэн цагаан футволк нь аадар бороонд юу ч үгүй норон биед нь наалджээ. Нойтон хувцас нэвт гэрэлтэн өө сэвгүй биеийг нь улам тодотгон харагдуулна. Хүчтэй мөргөснөөс болж толгой нь хатгуулан өвдөж нүд нь бүрэлзэж эхлэхэд тэр эвхрэн хэвтэв.
YOU ARE READING
[POISON] completed
Hayran Kurgu-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худалдан авалтыг хэзээ ч олон нийт мэдэхгүй. Бидний хамгаалалт маш сайн гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Манай гишүүнчлэлд та жил бүр "ердөө" 1...