•One•

2K 110 12
                                    


Өглөө болж, нөгөө л нэг уйтгартай нүдээрээ эргэн тойрноо нэг харчхаад залхуутайхан бослоо. Нэгэн хэвийн л өглөө.

Хүнгэнэтэл санаа алдчхаад босон дадал болсноороо нүүр гараа угаалаа. Өнөөдөр Даваа гараг учир, дүрэмт хувцасаа өмсөн өрөөнөөсөө гарлаа.

Чимээгүй уур амьсгал. Яг л надаас өөр хүн амьдардаггүй гэлтэй. Уг нь тавуулаа амьдардаг юмсан.

Байнга ийм байдаг учраас нээх ч ач холбогдол өгөлгүй гэрээс гарлаа. Өндөр өндөр барилганууд миний нүдэнд тусаж байлаа.

Хэрвээ...хэрвээ тэндээс үсэрвэл би яах бол, үхэх болов уу? Эсвэл тахир дутуу болоод амьд үлдчих болов уу?

Сүүлийн нэг жил миний толгойд эргэлдэж байгаа ганцхан бодол бий. Амиа хорлох.

Энэ талаар интернет, ном судар, танил хүмүүсээс ерөнхийдөө асууж багагүй мэдээ цуглуулсан. Ихэнхи нь л дээврээс үсрэх эсвэл судсаа ханах нь найдвартай гэсэн. Гэхдээ надад аль аль нь аймшигтай хэцүү бас өвдөх юм шиг санагдаж байна. Судсаа ханах... би оролдож үзсэн. Үнэндээ, өвдөлтөндөө дийлэгдэнд чадахгүй юм байна лээ. Өндрөөс үсрэх... тахир дутуу болчихвий гэх айдас төрөөд байгаа.

Сургуулийн гадаа ирэн, хэсэг зогсож байгаад дотогшоо орлоо. Өнөөдөр юу болох бол...? Өнөөдөр ямар нэг гайхалтай шинэлэг зүйл тохиолдох болов уу? Эсвэл бусад өдрүүдээс бүр дордсон өдөр болох болов уу?

-Ким Тэюн! Яагаад орхиод явчиж байгаа юм!

Би нүдээ эргэлдүүлсээр: гэрт хүн байхгүй л байсан! Ер нь хоёулаа хэзээ цуг явдаг байсан юм?

-муу тэнэг эмо!

Ким Тэхён. Уг нь миний ихэр. Бидний зан ааш, гадаад төрх ямарё төс байхгүй. Яагаад бид хоёр ихэр гэдгийг ч мэдэхгүй байна. Тэхён бол сургуульд нэр хүндтэй, гэрэл гэгээ цацруулсан нэгэн.

-Нөгөө ангиас манай ангид хүүхэд шилжиж ирсэн. Та нар бараг мэднэ биз, сурагчийн зөвлөлийн дарга Жон Жонгүг. Бүгдээрээ сайхан нэг анги болно шүү!

Жон Жонгүг. Тэр бол Тэхёний найз, манайд байнга л ирдэг. Гэхдээ бид хоёр үг солилцож үзээгүй ээ. Хааяа нэг харц л тулгардаг юм.

Ангийн багш Жонгүгт суудал зааж өгөн, тэр итгэлтэй нь аргагүй дээгүүр харан алхсаар хойшоо явлаа.

Эхний цаг ангийн багш учир, хичээлээ зааж эхэллээ. Гэртээ ганцаараа байхдаа, хичээлээ түрүүлээд судалчихсан болохоор хичээл нээх сонирхолгүй байна.

Ширээгээ дэрлэн, унтахаар зэхлээ.

~хэсэг хугацааны дараа~

-Ким Тэюн!! Тэюн!!

Унтаж байтал, хэн нэгэн намайг сэгсрээд, хөдөлгөөд байгаа юм шиг санагдан, уцаартайхан шиг нүдээ нээлээ. Гэтэл шал танихгүй сурагч өөдөөс том нүдлэн зогсож байв.

Би түүний гарыг өөрөөсөө холдуулан: х-хэн бэ? Яагаад байгаа юм?

-аан, Би Пак Жимин. Чамайг түрүүнээс хойш дуудаад тэгсэн чинь чи сэрэхгүй, би чамайг ү-үхчихсэн юм байх гэж бодоод сандарлаа...

Би амандаа: үхчихсэн бол сайхан л байна гэхэд тэр учир битүүлгээр өөдөөс хараад байв.

Жимин гараа сунган: хоёулаа танилцая! Намайг Жимин гэдэг,

Би: Тэюн.

Жиминтэй гар барих эсэхдээ эргэлзэн гар луу нь ширтэж байтал, тэр гараа эвтэйхэн татаад авчхав.

Жимин: н-нөгөө... би ингээд явлаа

Жимин ангиас гүйсээр гараад явчхав. Сая яг юу болоод өнгөрчхөв? Уг нь сайхан унтаж байсан юмсан.

Ad/ yanaaa... onoo highschoolee exlesen shvv kk. Sonipxoopoi

•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now