•ELEVEN•

706 88 8
                                    


-    Яагаад та хоёр манай арван жилийн ангийнхныг сонирхоод байгаа юм?

СокЖин ах нүдээ нарийсган бид хоёр луу харж байлаа. Тэхён бид хоёр тэр Юнги гэгчийг ахын анги байж магадгүй гэж бодоод, асууж сураглаж байгаа нь энэ.

Тэхён: эээ, хённ! Та чинь манай сургуулийг төгссөн биздээ! Тэгээд бүр, хүндэт самбар дээр зургаа өлгүүлсэн, тэргүүний сурагч биздээ?

Тэхён аль болох найр тавин ийн хэлэхэд, СокЖин ах үсээ хаялан, жуумалзаж эхлэв.

-    Тэр ч тийм шүү! Манай анги ч, сургуульдаа нэртэй мундаг тэргүүний анги гэж яригддаг анги байсан. Багш нар ч ам сайтай, хичээл ороход урамтай гээд л.

Би: хөөх! Мундаг юмаа! Ахаа, бид хоёр түрүү таны зургийг харсан лдаа. Тэгээд таны хажууд байсан, Мин Юнги гээд... тэр ах танай анги байсан уу?

СокЖин ахын царай хувьсхийн, над руу хөмсгөө үл ялиг зангидан харж байв.

Тэхён: я-яасан бэ? Ахаа?

СокЖин ах урт гэгчинь амьсгаа авчхаад, нүдээ анилаа.

-    Тиймээ, Юнги манай анги байсан.  Намжүүн, Юнги, Хусог бид дөрөв сайн найзууд байсан. Намжүүн хичээлдээ, Юнги спортдоо, Хусог урлагтаа, харин би царайгаараа сургуулийн төгс дөрөв гэж яригддаг байж билээ...

Би:Юнги... гэгч... ү-үхчихсэн юмуу?

Хэтэрхий шулуухан асуусан ч, тойруулж янз бүр болсноос энэ нь дээр.

Ямар нэгэн юмань хоргодсон болоод л, Юнги гэгчийн сүнс сургуулиас явж чадахгүй байгаа байх.

СокЖин ах: т-тиймээ... Юнги нас барчихсан..

СокЖин ах тэгж хэлчхээд шууд л уйлчхав. Тэхён бид хоёр өмнө нь ахын уйлхыг ерөөсөө харж байгаагүй болохоор үнэхээр эвгүй санагдаж байлаа.

Тэхён ахыг тэврэн: хён... үнэндээ, нөгөө сургууль руу нууцаар орсон шөнө... тэр ахыг хальтхан харсан юм. Яг ч баттай гэхгүй ч... түүний нэрийн хуудсыг харсан!

СокЖин ах хурдан гэгчинь толгойгоо дээшлүүлэн: б-би сургууль явах хэрэгтэй байна!

Ad/ bi ugni ymapc update xiixq cimeegui alga bolno gej bodson. Gexdee duusgaagui xedee duusgaxqui bol muuxai gj bodogdloo. Tiimees, lie loveyourself 2iig duusgcd jinxneesee ywnaa

•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now