21 цаг болохоос 20 минутын өмнө өрөөнөөсөө гарлаа. Ээж аав хоёр оройтно гэсэн тул, гэрт одоогоор Тэхён Жонгүг СокЖин ах гурав л байгаа. Сургууль руугаа явах талаар СокЖин ахад яаж хэлнээ...?-Тэюн! Унтахгүй энд юу хийж байгаа юм?
Би сандран СокЖин ах руу хартал, ах унтлаганы хувцастай гайхан надруу хараад зогсож байв.
Би ээрч мууран: н-нөгөө.... угаалгын өрөө...
Өгүүлбэрээ дуусгаагүй байтал өнөө Тэхён Жонгүг хоёр сүр сар хийсээр өрөөнөөсөө гараад ирэв.
Тэхён надруу нэг, ах руу нэг харснаа: Хён, Тэюн бид хоёр Жонгүгийг хүргэж өгчхөөд ирий. Та санаа зоволтгүй ээ
Тэхён итгэлтэйхэн чанга гэгчинь ийн хэлэхэд ах мушилзсаар толгой дохилоо. Би ч хурдан хурдан алхсаар бушуухан гэрээс гарлаа.
•••
Сургуулийн гадаа ирэхэд үнэхээр л манаач ах байхгүй байв. Тэгэхээр, сургууль нээрэнгээсээ сүнстэй гэсэн үг үү? Бурхан минь! Бие арзайчихлаа байна.
Тэхён: хашаа давах шаардлага байхгүй? Ким Тэюн!
Жонгүг хашааны хаалгыг саадгүйхэн онгойлгочихов. Бурхан минь! Ичиж үхмээр юм! Нэгэнт л хашааны дээр гарчихсан юм хойно, тэр чигээрээ л даваад дуусая!
Бид гурав бие биенээсээ холдолгүй бараг л хөтлөлцөх шахам ойрхон явна. Сургуулийн хонгилоор явсаар багш нарын өрөөний гадаа ирлээ. Жонгүг шууд л хаалгыг нь түлхээд нээчхэв. Күэ ямар сонин сургуульд сураад байнаа? Манаачгүй? Хаалганууд нь ч онгорхой?
Өнөө түгжээтэй шүүгээний өмнө ирлээ.
Жонгүг: код нь юу байж болох уу?
Тэхён: захирлын төрсөн өдөр?
Жонгүг: хэн тийм юм хийж байдаг юм?
Би: шалгалт болох өдрийг хийгээд үздээ!
Жонгүг санаа алдан, тоог нэг нэгээр нь хийж эхлэв. Гэтэл үнэхээр онгойчхов. Азны юм!
Шалгалтын материалын зургийг дарж байтал хажуу талаас чихрүү үлээгээд ч байгаа юм шиг нээх эвгүй болоод байв. Би гайхан, эргэн тойрноо харлаа. Гэтэл тэр хоёроос өөр хүн харагдсангүй.
Тэхён: Яа! Жонгүгаа яагаад хүн илж таалаад байгаа юм?
Жонгүг: юу солиороод байгаа юм! Би чамайг илж таалж яах юм!!!
Тэхён сандран: т-тэгээд хэн юм?
Нөгөө.....сүнс?
Бид гурав бие биерүүгээ харж байгаад сандран чангаар хашгирч эхэллээ. Материалын зургийг дараад дуусчихсан болохоор, шууд л өнөө шүүгээ рүү нь шидэх шахам хийчхээд, өнөө хоёрыгоо чирэн тэр өрөөнөөс гарлаа.
Хамаг хурднаараа гүйж байтал Тэхён юунд ч юм тээгэлдэн бид гурав цугтаа газар өнхөрчхөв.
Би: босолдоо! Явъя!!
Жонгүг: Т-Тэюн аа—
Би сандран: м-миний хажууд хэн нэгэн байхгүй биздээ?
-би байна!
Би: АААААААААААААААААААААААААА
Ad/ yu bolcwdooo aeshhh
STAI LEGGENDO
•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Fanfiction•Өдөр бүр бодогддог хар бараан бодлууд, уйтгар гуниг дүүрсэн харц, амьдрах хүсэл нь нурж унасан би...•