•NINE•

726 88 9
                                    


~Бичээчийн талаас~

Тэюн сандран хашгирч байгаад ухаан алдаад өгөв. Жонгүг Тэхён хоёр ч мөн сандралдан Тэюнийг сэгсэрч эхлэв.

Жонгүг: Яа! Тэюн аа! Сэрэлдэээ! Одоо тоглох цаг биш штээ! Гуйяяя! Сэрэлдэээ!

Жонгүг уйлах нь холгүй, Тэюнийг сэгсчиж байлаа. Тэхён эргэн тойрноо байн байн ажин харж байв. Гэтэл гэнэт Тэхёний утас дуугарлаа. Тэхён чичрэн утсаа хартал ах нь залгаж байв.

Тэхён: х-хён——

•••

Толгой хөндүүрлэн, нүдээ арай хийж нээтэл би өөрийнхөө өрөөнд байв. Бурхан минь! Өчигдөр юу боллоо? Аа тийм! Сүнс!!!

Утсаа гаргаж ирэн өнөө материалын зургууд байна уу, үгүй юу хартал ашгүй бүгд байв. Гэхдээ... өчигдөр сандарсандаа санамсаргүй хэдэн зураг дарчихсан байв.

Өрөөний хаалга онгойн ээж орж ирлээ.

Ээж: Омо! Тэюнаа, миний охин зүгээр үү? Өвдөж байгаа газар байна уу?

Би: толгой л жоохон... гэхдээ ээж өчигдөр юу болсон юм?

Аль болох юу ч болоогүй, мэдэхгүй царайлан асуухад, ээж намайг цохиж гарав.

Би ёолон: яагаад цохиод байгаа юм!!

Ээж: күэ, яахааараа эмэгтэй хүн байж хоёр эрэгтэй хүүхэдтэй хөөцөлдөж тоглодог байна? Хэт их гүйсэндээ болоод ухаан алдчихсан гэнэ билээ!

Муу хоёр чөтгөр! Ингэж аргалсан юм биздээ!

•••

Бие ч гайгүй болсон болохоор, хичээлдээ явахаар өрөөнөөсөө гарлаа. Тэхён, СокЖин ах хоёр цугтаа Тэхёний өрөөнөөс гарч ирж байв.

СокЖин ах: өнөөдөр би та хоёрыг хүргэж өгнө!

Ширүүвтэр өнгөөр ингэж хэлчхээд хажуугаар зөрлөө. Тэхён руу асуусан харцаар хартал тэр нэг л эвгүйхэн ширтэж байв.

Тэхён бид хоёр олон таван үггүй ахын машинд орон суулаа. Ах ч машинаа асаан хөдөллөө.

СокЖин ах: Шалгалтын материал хусах гэж орсон гэл үү? Ким Тэюн ухаан санаа чинь хаана яваад байгаа юм? Тэртээ тэргүй хичээлээ түрүүлж үзчхээд бүр сургуулийн нэгдүгээр байр байж тэрийг хулгайлдаг нь яаж байгаа юм?!!!

Би сандран Тэхён руу хартал тэр санаа алдав.

Тэхён: хён... Тэюний буруу бишээ. Надад л туслах гэж тэгсэн юм. Битгий тэрнийг загна!

СокЖин ах машиныхаа толинд бид хоёрыг харан: ихэр гэсэндээ бас бие биенээ өмөөрчихжээ! Яахав анхны удаагийнх болохоор чинь ингээд чимээгүй даръя! Ахиж ингэвэл сургуулийн захиргаанд хэлнэ гэж мэд!

Бид хоёр дуулгавартайхан шиг толгойгоо дохилоо.

Сургуулийн гадаа ирэн бид хоёр машинаас буулаа.

Тэхён надруу харан: өчигдөр... ах ирж гурвуулангийн нь авсан юмаа. Чи зүгээр үү?

Би: зүгээр ... гэхдээ нэг сонин юм байна.

Утсан дээрхи өнөөх зурагнуудаа түүнтэй цуг үзлээ.

-юу хийж байгаа юм? Орооч!

Тэхён бид хоёр хачин царайлан сургуулийн гадаа зогсож байтал, Жонгүг бидний дэргэд ирлээ.

Тэхён миний утсыг өгөн: ... өчигдрийн өнөө сүнс бололтой....

Жонгүг утсыг аван харснаа уулга алдан: сурагчийн... нэрийн хуудас байна....

Би сандран, шүлсээ гүд хийтэл залгичхаад: м-манай сургуулийн сурагч ... бололтой.

Жонгүг өнөө зургийг улам ойртуулж хараад:... Мин—Юнги?

Ad/ za ongopson. Sunstei xeden xeseg ywaad jk taeyun xoypiin romantic cute xeden xeseg ywaad, jimin jk tae 3iiin noxoploliin xdn xeseg ywd tgd duusgy hha

•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now