•NINETEEN•

675 77 7
                                    


-     Та нар сургуулийн сүнсний талаар мэдэх үү?

Хүүхдүүд ам уралдан ярьж эхэлж байв. Тэдний яриад байгаа сүнс, магадгүй Юнги ах байх.

-    Би нэг удаа, сургууль дээр цүнхээ орхичхоод авах гээд орсон чинь, миний хажууд хэн нэгэн байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Бас тэр сүнс "Юмаа хямгадаж яв" гэж хэлсэн. Аххх, тэр үед үхтлээ айгаад шууд л хашгираад гүйгээд гарчихсан.

Цк цк, угаасаа л энэ охины буруу байхад. Юнги ахын хэлдэг зөв. Ер нь цүнхээ орхино гэдэг чинь юу гэсэн үг юм? Тийм юм байж болно гэж үү?

Гэнэт л Жонгүг хоёр савтай ус аван, хооронд нь цохин дуугаргаж гарлаа. Хүүхдүүдийн анхаарал ч түүн дээр төвлөрлөө.

Жонгүг: сүнсний яриагаа орхицгооё! Шал хэрэггүй юм яриад... гэж хэлчхээд, миний хажууд байх хоосон зайнд ирээд суучхав.

Ааххх~ахиад л өнөө үл мэдэгдэх сонин мэдрэмж.

Жонгүг барьж байсан малгайтай цамцаа над руу сунган: өмсчих. Хамар чинь улайчихсан байна гэж хэллээ. Гадаа наргүй болчихсон болохоор цаанаа л жиндүү байв.

Би хэсэг авах эсэхдээ эргэлзэж байгаад цамцыг нь аван, шууд л өмслөө.

-   Сүүлийн жил. Сүүлийн хамтдаа байх зугаалга юм чинь, чин сэтгэлийн ярилцлага хийе!

Хэн нь үл мэдэгдэх нэг хөвгүүн ийн уриалхад бүгд уухайлан дэмжлээ. Гэтэл нэг охин сууж байсан суудлаасаа босоод зогсчхов. Хүүхдүүд шуугилдахаа болин тэр охин руу харлаа.

-   Нөгөө... анх нэг анги болоод ангийнхныгаа хараад .. танилцаж байхдаа... н-нэг хүнд сайн болчихсон юмаа. Тэгээд, одоо боломж гарсан дээр хэлэх санаатай ... К-Ким Тэхён гэж арай хийж хэлтэл хүүхдүүд шуугилдаж байв. Би хачин царайлан Тэхён руу хартал тэр их л додигор сууж байв.

Тэхён: би өөрийгөө од гэдгийг мэдэх ч ... ийм айхтар гэж мэдсэнгүй ээ!

Бурхан минь! Яасан ч өөртөө итгэлтэй юм бэдээ! Өмнөөс нь ичиж орхилоо байна.

-   Нээрээ! Манай сургуулийн хоёрдугаар байр. Өөрийнхөө талаар бидэнд ярьж өгөхгүй юм уу? Бид нар чиний талаар юу ч мэдэхгүй...

Юу вэ? Гэнэт яагаад намайг яриад унав? Тэхёнийг л ярина биздэээ!

Би хоолойгоо засан: Ким Тэюн. Ким Тэхёний ихэр гэж хэлчхээд дуугаа хураалаа.

-    Чи байсан юм уу? Вуаах, та хоёр нээрээ жоохон адилхан юмуу даа?

-    Тэр яахав. Манай ангийн гавал хүнтэй үерхэж байсан юм уу? Эсвэл одоо харж явдаг хүн байгаа юу?

Хүүхдүүд хашгиралдан надруу харцгааж байв. Би ичин, хажуу талруугаа хартал Жонгүг надруу инээмсэглээд харж байв. Яагаад ч юм түүнийг дагаад инээчхэв.

Гэтэл Жонгүг зүүн гарыг минь хөтлөөд дээш нь өргөчхөв.

Жонгүг: бид хоёр үерхэж байгаа! Тийм болохоор түүний минь талаар юм битгий асуу!

Түүнийг ингэж хэлэхэд, хүүхдүүд шивэр авир хийж байв. Зарим нь бүр Жонгүгийн шилжиж ирсэн шалтгааныг намайг гэцгээж байв.

•••

Би: чи яагаад тэгж хэлсэн юм? Үерхдэг гэж?

Жонгүг: би чамд хайртай, Тэюн.

Би гацаж орхилоо. Тэр надад хайртай гэнээ?

Би: ю-юу?

Жонгүг: Тэхёний ихэр гэдгийг чинь сонсчхоод, чамайг харахын тулд гэрт чинь элдэв шалтаг хэлээд л Тэхёнийг дагаад л очдог. Тэхён эхэндээ үнэхээр л шалтгаантай байсан болохоор очдог гэж бодож байсан, харин дараа нь тэр намайг чамд хайртай гэдгийг мэдсэн. Тэгээд бүр надад туслаж байсан гээч!

Тэгэхээр, Жонгүг надад хайртай байдаг юм байж. Харин би? Би түүнд хайртай гэж үү?

Би: ... хайр гэж яг юу юм?

•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ