Хусог үнэхээр гэрлэхийг хүсээгүй бололтой, шууд л хамгийн ойр байсан нислэгийн тийз захилан авчээ.Хусог бугуйн цагаа байн байн харан: Ахх~ яахаараа би заавал гэрлэдэг байна! Жонгүгийг насанд хүрэхээр гэрлүүлж болно шт!!! Гэсээр амандаа бувтнаж байлаа.
•••
Жин ах Намжүүн ахтай холбогдон, түүнийг гэрт урьсан. Тэхён Жонгүг бид гурав ахын урдуур нь орон, ширээгээ засаж, гэрээ цэвэрлэж байлаа.
Жин ах инээн: та гурав чинь өнөөдөр яасан ажилсаг байх юм? Күэ, Жонгүг хэзээ ирсэн юм?
Жонгүг шал арчингаа: өчигдөр хариагүй ээ хён!
Жин ах уулга алдан: Хүүеээ! Ээж аав чинь санаа зовдоггүй юм уу? Мм?
Жонгүг: би хэлчихсэн юмаа Хён!
Жонгүг гуай нээрээ яагаад гэрлүүгээ харихгүй манайд бүгээд байна? Уг нь ахыгаа авчрах том үүрэг хүлээсэн байж.
Хаалга тогших чимээ гарлаа. Би сандран, хаалга руу гүйн очлоо.
- А! Энэ Ким СокЖинийх мөн үү?
Би: тиймээ, та орооч!
Найрсагаар ийн хэлэхэд Намжүүн ах инээмсэглээд гэрлүү орлоо. Вуаааа. Тэр хацрын хонхорхойг нь ээ!
Жин ах: ирчихсэн үү? За наашаа суу!
Намжүүн ах бага зэрэг биеэ барьсан харагдаж байна. Арга ч үгүй дээ, нэлээн хэдэн жил уулзаагүй гэсэн юм чинь!
Тэхён: сайн байна уу та? Би Жин ахын дүү. Ким Тэхён!
Намжүүн ах инээмсэглэн: аан за! Намайг Ким Намжүүн!
Жонгүг уулга алдан: нээх гадуурхагдаад байгаа юм шиг санагдаад байх чинь! Энд дандаа Ким овогтой хүмүүс байх юм... тэгсэн би Жон ч байх шиг!
Хошуугаа унжуулан, гомдоллоход бид нар Жонгүгийг шоолон инээлдлээ.
•••
Жиний өрөөнд Намжүүн тэр хоёр л байх аж. Одоогоор өрөөнд ямар ч харилцан яриа өрнөхгүй байлаа.
Жин: нөгөө... Намжүүн аа...
Намжүүн Жин рүү харцаа тусгатал Жин үргэлжлүүлэн: Юн——ги
Жин ингэж хэлэхэд Намжүүний нүд томрон Жин рүү харж байлаа.
Жин: үнэндээ... чи итгэхгүй байж магадгүй лдээ... Гэхдээ, гуйя надтай цуг сургууль руу яваач!
ESTÁS LEYENDO
•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Fanfic•Өдөр бүр бодогддог хар бараан бодлууд, уйтгар гуниг дүүрсэн харц, амьдрах хүсэл нь нурж унасан би...•