Жонгүг, Жимин хоёр бие биерүүгээ аймшигтай харц шидлэн зогсох аж.Жонгүг: танайх чинь эсрэг зүгт биздээ? Энд юугаа хийж яваа юм?
Жимин: шинэхэн найзыгаа гэрт нь хүргэж өгсөн юм! Чамд ер нь ямар хамаатай юм?
Жонгүг: шинэхэн найз? Ким Тэюнийг хэлээд байгаа юм уу? Тэюн чамтай найзаллаа гэж үү?
Жимин их л додигор царай гарган, аажууухан толгой дохин жуумалзав.
Жонгүг эхэндээ хачин царай гаргасан ч, дараа нь жуумалзаж эхлэв. Тэгснээ,
-Тэхён ч Тэюнийг чамтай найзлуулахгүй л байх... Чамд Хэри чинь байхад болоо юм биш үү?
Жимин бухимдан: Кан Хэри надад сайн гэсэн ч би нөхөрлөлөө бодоод түүнээс татгалзсан Жон Жонгүг! Хараал идсэн тэнэг бодлоо орхиж үз! ...
Жимин ширүүхэн хэлчхээд, түрүүлээд тэндээс явлаа. Жонгүг Жиминий хэлсэн үгэнд эргэлзэн зогсоно. Үнэхээр үнэн болов уу? Эсвэл худлаа болов уу? Гээд л.
⚡️
Гэрт ортол, Тэхён гал тогоонд хоол идээд сууж байв. Би ч Тэхён руу нэг харсан болчхоод өрөөндөө орлоо.
Ээж аав ах гурав ажилдаа явсан бололтой. Одоогоор гэрт бид хоёроос өөр хүн алга.
Гэрийн даалгавраа хурдан хийчхээд, бушуухан унтах минь.
Чихэвчээ зүүн, гэрийн даалгавраа эхнээс нь хийж эхэллээ. Дандаа мэддэг зүйл байсан учир нээх асуудал гарсангүй.
⚡️
Даалгавраа дуусган, орон дээрээ тэрийн хэвтэж байтал өрөөний хаалга онгойлоо. Би гайхан, өндийн бослоо. Гэтэл Тэхён алим идчихсэн орж ирж байв.
Би асуусан царайтай Тэхён руу хартал тэр өрөөг минь тойруулж харав.
Тэхён: ядаж өрөөнийхөө хөшгийг нээгээч! Хав харанхуй байх юмаа!
Би нүдээ эргэлдүүлэн: ийм юм хэлэх гэж орж ирсэн бол гар!
Тэхён: за тэр яахав ээ! Дараа долоо хоногт болох зугаалгаар чи заавал явна шүү! Энэ удаад гэрт үлдэхгүй шүү!
Би гайхан: яагаад? Гэнэт юу болоов?
Тэхён: тэр чамд хамаагүй ээ! Явна л гэсэн бол явна! Гүйцээ! Гэчхээд өрөөний хаалга тас хийтэл хаагаад гараад явчхав.
Энэ чинь одоо яачихсан юм бол? Юу тохиолдоо вэ?
Тэхёний сонин аашийг гайхан, сууж байтал гэрийн хаалга дуугаран, ах орж ирж байгаа сонсогдов.
-Хоёр Тэ, гараад ирцгээ!
Манай гэрийнхэн бид хоёрыг ихэр болохоор ингэж дууддаг юм.
Өрөөнөөс гараад очтол, ах их л гангалчихсан зогсож байв.
Тэхён: Хён, юу болоо вэ? Дэгжин харагдаж байх чинь?
Ах их л ихэмсэг инээмсэглэн: гэр бүлээрээ нэг үдэшлэгт уригдсан. Ээж аав хоёр түрүүлээд оччихсон байгаа. Би та хоёрыг авахаар ирсэн юм. Тэхён өөрийгөө хцвцаслаад гараад ир. Харин, Тэюн энэ даашинз бас өндөр өсгийтийг өмсөөд ир
СокЖин ах надад том хайрцагтай зүйл өгөн, өрөө рүү минь түрж эхэллээ.
Сокжин ах: Тэюн, ямар ч явахгүй гэсэн хариу сонсохгүй шүү!
Ad/ udeshlegt ywxneeeeee
YOU ARE READING
•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Fanfiction•Өдөр бүр бодогддог хар бараан бодлууд, уйтгар гуниг дүүрсэн харц, амьдрах хүсэл нь нурж унасан би...•