СокЖин ахын өгсөн даашинзыг өндөр өсгийттэй нь хослуулан өмсөөд, үсээ дээш нь боон өрөөнөөсөө гарлаа. Тэхён ч бас өөртөө тохирсон хослолыг өмсчихсөн үүдэнд СокЖин ахтай цуг юм яриад зогсож байв. Тэгснээ хоёул над руу харцаа тусгалаа.Би санаа зовон: тэнэг харагдаж байна уу? Тээр! Хэлээ биздээ? Больё оо! Би явахгүй
Буцан өрөөндөө орох гэж байтал СокЖин ах гарнаас татан зогсоолоо.
-үсээ задгай тавьчих. Тэгээд замаараа нэг газраар орно. Тэхён аа, чи түрүүлээд явж байж болно.
Тэхён бугуйн цагаа нэг харчхаад: үгүй ээ, би та хоёртой цуг явна.
СокЖин ах ч эсэргүүцсэнгүй. Өндөр өсгийт дээр анх удаа явж байгаа болохоор дэгэн догон хийгээд ер явж өгөхгүй байв. Өвдөг нугалраад, үнэндээ бүтэхгүй нь ээ. Би ер нь эмэгтэй хүн мөн байгаа?
Нөгөө хоёр хурдан хурдан алхаад түрүүлээд явчхав. Би нэг өмдөндөө баачихсан жоохон хүүхэд шиг баацганан явах гэж хичээнэ.
Гэнэт Тэхён эргэж харснаа, гарнаас минь хөтөллөө.
-чи иймэрхүү юман дээр явж сурах хэрэгтэй! Эс бөгөөс нөхөрт гарах юу л бол!
Тэхёний үгэнд дургүйлхэн, нүдээ нэг эргэлдүүлчхээд, түүнд чирэгдэн ахын машинд суулаа. Бурхан минь! Энэ гутал миний хөлийг холгоод байх шиг.
Замаараа орох газар нь, үсчин байж лдээ. Би тийм аймар харагдсан юм байхдаа?
~~~
Нүүрээ будуулан, үсээ ороолгуулж янзлуулчхаад тэр газраас гарлаа.
СокЖин ах намайг сугадан, Тэхён миний хажууд алхан, бид үдэшлэг рүү орлоо. Хүмүүсийн харц бидэн дээр ихээр тусаж байлаа. Энэ хоёр чинь ямар од гарууд вэ? СокЖин ах ч угийн царайлаг хүн. Тэхён ч дээ...
Би Сокжин ахыг зулгаан: энэ хүмүүс яагаад ингэж аймар хараад байгаа юм?
СокЖин ах инээн: чамайг харж байна, хонгор минь. Чи хэтэрхий үзэсгэлэнтэй байна, Тэюн аа.
Хүн ичээж орхилоо байна. Хонгор минь гэнэ шүү!
Бид ээж аавын байгаа ширээнд очиход ээж аав маань их гайхаж харснаа намайг голдоо суулгалаа.
Аав: ингээд харсан чинь Тэхён та хоёр ихэр нь ч ихэр юмаа! Адилхан харагдаж байна!
Ээж: миний охин үнэхээр сайхан харагдаж байна.
Би хүчилсэн инээмсэглэл нүүрэндээ тодруулан: баярлалаа, ааваа ээжээ. Энэ бүгд СокЖин ахын л ач хэхэ
Бурхан минь. Ким Тэюн, хэхэ гэнэ шүү!
Том хүмүүсийн яриа надад ахдаад байсан учир ширээнээс босон хүнгүй газар луу дөхлөө. Гутал холгон, хөл хорсож байв. Тэгсэн ч эргэн тойронд байх хүмүүсийн нүд аймшигтай харж байгаа учир арай ч гутлаа аваад шидчихсэнгүй. Тэвчин, нуруу цэх, харц дээгүүр алхална.
Гэтэл Тэхён намайг дуудаад байв. Өөдөөс даллаад л... тэгээд би очиж л байдаг.
- Тэюн?
Жон Жонгүг! Тэр ч бас энд байгаа хэрэг үү? Хөөх!
Тэхён: юу, би та нарт ихэр гэдгээ хэлж байсан даа. Миний ихэр, Ким Тэюн танилцацгаа.
Би хоёр тийшээгээ харан, бага зэрэг бөхийн үл ялиг инээмсэглэлээ.
Хажууд минь зогсох өндөр залуу надруу гараа сунган: Пак Сожүн. Танилцхад таатай байна.
Би түүний гарнаас барин, толгой дохилоо.
Түүнээс арай намхан дуу залуу руу би өөрөө гараа сунгалаа. Тэр надад таалагдаж байна. Үнэхээр царайлаг харагдаж байна.
Би инээмсэглэн: Ким Тэюн
Тэр над руу харж байснаа гарнаас минь атгалаа. Халуун гартай залуу байх нь.
-Ким Минсок.
Жонгүг: хоёулаа танилцах шаардлагагүй байх
Би толгой дохиход Жонгүг: чамайг ийм газар ирнэ гэж бодсонгүй шүү.
Би юм ярьсангүй. Миний ирэх ирэхгүй энэнд ямар хамаа байна?
~~~
Би ч бүр ядран, хүн байхгүй газарт очин зогслоо. Хөл бүр авах юмгүй болжээ. Бага зэрэг цус гарчхаж. Гэртээ харьмаар байна!!!
-зүгээр үү?
Дээш өндийн хартал Жонгүг надруу санаа зовсон аязтай хараад зогсож байв.
Би хөлөө нуун: ү-үгүй ээ. Зүгээр!
Жонгүг доош суун гутлыг минь эвтэйхэн сугалан авлаа. Тэгснээ хөмсөг зангидав.
-Өвдөхгүй байна уу? Хөлөө ийм болтол... тэвчээртэй юмаа Ким Тэюн!
Би гутлаа шүүрэн аваад: миний асуудал! Жон Жонгүг санаа зовох хэрэггүй ээ.
Гутлаа эргүүлж өмсчхөөд, сууж байсан газраасаа бостол, хөл алдаад унах шахав. Жонгүг түшээгүй бол... үхэх байлаа.
Жонгүг намайг хоёр гар дээрээ өргөчих нь тэр. Би гайхан түүний хийх дараагийн үйлдлийг ажиглана.
Би: юугаа хийгээд байгаа юм?
Жонгүг нүдрүү минь ширтээд: Надад итгэ!
Ad/ yanaaaaa
KAMU SEDANG MEMBACA
•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Fiksi Penggemar•Өдөр бүр бодогддог хар бараан бодлууд, уйтгар гуниг дүүрсэн харц, амьдрах хүсэл нь нурж унасан би...•