Хичээл тарах цаг болон, цүнхээ үүрэн ангиас гарлаа. Тэхён л болсон хойно, найзуудтайгаа гадуур сэлгүүцнэ биз. Тэр угаасаа байнга л тэгдэг юм.Хмм, би ч бас бусад өсвөр насныхан шиг юунд ч санаа зоволтгүй, зүгээр л чин сэтгэлээсээ инээж, хичээлээ таслаж, хэн нэгэнтэй найзлаж үзмээр байна. Гэвч... тэр ч ёстой худлаа юм байна! Над шиг хүнтэй найзлах хүн байхгүй бололтой.
-Тэюн!
Араас дуудах шиг болон, эргэж хартал Жимин инээчихсэн өөдөөс гүйгээд ирж байв. Надаар яах гэж байгаа юм бол?
Жимин: харих гэж байгаа юм уу?
Би толгой дохилоо.
Жимин: Цугтаа алхая! Хоёулаа нэг зүгт явна!
Цовоо сэргэлэн гэгчинь ингэж хэлэхэд нь би ч нээх татгалзах гэж яарсангүй. Бас зөвшөөрөх гэж ч яарсангүй. Нэгэн хэвийн царайгаа гарган, түүнрүү ширтэж эхэллээ. Бид хоёр нэг зүгт гэж Жимин яаж мэдэж байгаа юм бол? Өмнө нь ерөөсөө таарч байгаагүй л юм даа...
Жимин улайн: Н-нөгөө... дургүй байвал зүгээрээ. Би ганцаараа явж чадна!
Би:үгүй ээ, зүгээр цугтаа явъя!
Би ч бас одоо өөрийгөө жоохон нийгэмшүүлэх хэрэгтэй байх. Бусадтай харилцах, хэн нэгний сайн найз байх ямар байдгыг мэдэрч үзчхээд эндээс явмаар байна.
Жимин эхэндээ гайхсан ч, хажууд зэрэгцэн алхаж эхэллээ.
Жимин: чи Ким Тэхёний ихэр биздээ?
Би: тийм!
Жимин: гэхдээ та хоёр ямарч төсгүй юм! Тэхён бол чамаас шал өөр!
Би толгой дохин: санал нэг байна!
Жимин: Тэхён бид хоёр найзууд! Мэднэ биздээ?
Үгүй ээ. Би мэдэхгүй юм байна! Жиминийг Тэхёнтой цуг явж байхыг харсан удаагүй.
Би толгой сэгсэртэл Жимин: аргагүй дээ. Бид харилцаагаа жоохон нуудаг. Би чамд маш том нууц хэлэх үү?
Нууц... хэн нэгний итгэл даахуйц нэгэн шиг харагддаг гэж үү, Би?
Би итгэл муутайхан шиг толгой дохитол, Жимин санаа алдав.
Жимин: Үнэндээ, Жонгүг Тэхён бид гурав их сайн найзууд байсан лдаа. Яахав, хэн нэгэн охин бидний дундуур орохоос өмнө. Бид гурав гурвуулаа нэг охинд сайн болчихсон байсан. Гэхдээ тэр охин... намайг сонгосон. Ингээд л болоо. Товч бөгөөд тодорхой.
Би гайхан: Юу вэ? Нэн охиноос болоод найзууд байхаа больчхож байгаа юм уу? Найзууд тийм байдаг юм уу?
Үнэхээр гайхан, Жиминаас асуутал, тэр гайхаж харснаа инээмсэглэлээ.
Жимин: Тиймээ, Жонгүг Тэхён хоёр намайг түүнийг эргүүлсэн гэж бодсон биз! Тэгээд л тэр!
Би толгой дохин: Тэр хоёр ч хэрэггүй амьтан бололтой шүү! Шууд л найзын харилцаагаа таслаж байдаг!
Жимин санаа нийлэн толгой дохиод: нууц шүү! Ганцхан чиний мэдэх нууц!
Би толгой дохин: санаа зоволтгүй ээ! Надад чамаас өөр ингэж ойроос харьцсан хүн байхгүй!
Жимин инээмсэглэн толгой дохилоо.
Бид юм ярилцаж явсаар гэрийн гадаа ирчихжээ. Би ч хаалганыхаа дэргэд очлоо.
Би: баяртай!
Жимин толгой дохин: маргааш уулзая!
Би толгой дохин орох гэж байтал, гэрийн хаалга онгойн, Жонгүг гарч ирэв. Энэ манайд байсан юм байхдаа?
Жонгүг гарч ирэн, надруу нэг харчхаад Жимин рүү харцаа тусгалаа.
Жонгүг: Пак Жимин! Энд юугаа хийж байгаа юм?
Жимин: чамд хамаатай юм уу?
Тэр хоёр бие биерүүгээ ширүүн харц шидэлж байв. Би ч энд илүүдээд байгаа мэдрэн, шууд л гэрлүүгээ гүйгээд орлоо. Арай ч зодолдчихгүй байлгүй дээ...
Ad/ t1 bnuu? Aimap sanaa zowood bnnn
YOU ARE READING
•𝙇𝙊𝙑𝙀 𝙔𝙊𝙐𝙍𝙎𝙀𝙇𝙁• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Fanfiction•Өдөр бүр бодогддог хар бараан бодлууд, уйтгар гуниг дүүрсэн харц, амьдрах хүсэл нь нурж унасан би...•